| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00106/И |
| Дугаар | 144 |
| Огноо | 2017-03-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 144
2017 оны 03 дугаар сарын 02 Дугаар156/ШШ2017/00144 Хэрлэн сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00106/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Саригийн 03-00 тоотод оршин суух, Энхтуяагийн Мөнхбаатар, Жамсрангийн Янжиндулам нарт холбогдох,
Зээл, зээлийн төлбөр 10 834 578,80 төгрөг гаргуулах тухай,
“Хаан банк”-ны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08 өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 15 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Хэнтий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нар нь 2015 оны 06 дугаар сарын 10 өдөр Хэнтийаймгийн Хэрлэн сум дахь Хаан банкны Төв тооцооны төвөөс 12 968 010,61 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд угаалагын машин, тоос сорогч 5 ханатай гэр, хөргөгч, 32 инчийн LCD зурагт, эрдэнэт хивс 2 ширхэг зүйлсийг барьцаалсан. Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нар нь 2017 оны 02 дугаар сарын 08 өдрийн байдлаар үндсэн зээлд 3 441 806,16 төгрөг, зээлийн хүү 2 643 128,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заагсан үүргээ удаа дараа зөрчин зээлийн буцаан төлөх хуваарьт хугацааг 259 хоног хэтрүүлсэн төлөлт хийгээгү, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нараас 201 7оны 02 дугаар сарын 08 өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүн 2017 оны 01 дүгээр сарын 28 өдрийн Дугаар ЗГ/201642538758/ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, нийт 10 834 578,80 төгрөг гаргуулаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нар шүүхэд гаргасан тайлбартаа:
“Миний бие Энхтуяа овогтой Мөнхбаатар нь Хаан банкны нэхэмжилсэн 10 834 578,80 төгрөгийг төлөхийг хүлэн зөвшөөрч байна. Уг зээлээ ажилд орсон цагаас болон цаад тал нь 2017 оны 06 дугаар сараас эхлэн төлж эхлэнэ. Энэ хэргийг хябларшуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк”-ны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нарт холбогдуулж зээл, зээлийн төлбөр 10 834 578,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нар нь нэхэмжлэлийн шаардлага, зээлийн төлбөр зээл, зээлийн төлбөр 10 834 578,80 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 06 дугаар сарын 31 өдрөөс эхлэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж “Хаан банк”-ны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хаан банк”-ны Хэнтий аймаг дахь салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ж.Янжиндулам нараас төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 94 155 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хаан банк”-ны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлага, зээл, зээлийн төлбөр 10 834 578,80 төгрөгийг төлөхийг хариуцагч Э.Мөнхбаатар, Ж.Янжиндулам нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хаан банк”-ны Хэнтий аймаг дахь салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ж.Янжиндулам нараас төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 94 155 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Э.Мөнх-Эрдэнэ, Ж.Янжиндулам нарт мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА