Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 150

 

2017 оны 03 сарын 07 өдөр           Дугаар 156/ШШ2017/00150                            Хэнтий аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00043/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
           Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Гурван-Оргил 62 дугаар байр 15 тоотод оршин суух, Ханшил овогт Самбуугийн Гантигмаа /СЮ64111803/-ийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 20-18 тоотод оршин суух, Ангасай овогт Банзрагчийн Чимэгшүхэр /СЭ60050767/-т холбогдох
            Барааны үнийн үлдэгдэл 8 995 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
              Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Чимэгшүхэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга  нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх нь миний бие Архангай аймагт ажил гарсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 19х/

                                                                                                          
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Иргэн С.Гантигмаа нь Улаанбаатар хотын Нарантуул захын контейнер эзэмшиж, гэр ахуйн барааны бөөний худалдаа эрхэлдэг. Б.Чимэгшүхэр нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Цагаан баавгай нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 13 000 000 төгрөгийн бараа зээлээр аваад                 4 700 000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл мөнгийг 2015 онд багтаан төлнө гэж гарын үсэг зурж баталгаажуулан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Чимэгшүхэрээс 8 995 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
    
Хариуцагч Б.Чимэгшүхэр нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Гантигмаад барааны үнэ 12 995 550 төгрөгийн өглөгтэй байсан ба үүнээс 4 700 000 төгрөгийг төлж, 8 295 550 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа билээ. Энэ талаар нэхэмжлэгчтэй утсаар холбогдож 8 295 550 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа баталгаажуулав. Улс орны санхүүгийн байдалтай холбогдуулан С.Гантигмаад төлөх ёстой төлбөрөө цаг тухайд нь барагдуулаагүй байгаа нь үнэн болно. Иймд 8 295 550 төгрөгийш 2017 оны 03 дугаар сараас эхлэн сар бүр 500 000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү гэжээ. /хх-ийн 12х/  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх болон хариуцагч                  Б.Чимэгшүхэр нарын хооронд 2017.03.07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:...бид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, 8 300 000 төгрөгийн хэмжэээнд эвлэрэв. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөгөөр төлж, 2017 онд нийт 5 000 000 төгрөгийг төлөхөөр, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 300 000 төгрөг, нийт 8 300 000 төгрөгийг С.Гантигмаагийн нэр дээрх ХААН банкны 5013028787 тоот дансаар төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэжээ. 

Хариуцагч Б.Чимэгшүхэр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Улаанбаатар хотын Нарантуул зах дээр гэр ахуйн бараа худалдаалдаг иргэн             С. Гантигмаагаас гэр ахуйн бараа зээлдэж авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүхтэй барааны үлдэгдэл төлбөр болох 8 300 000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж 2017 оны 03 сараас эхэлж сар бүр 500 000 төгрөгөөр 2017 ондоо багтаан 5 сая төгрөгийг төлөхөөр, үлдсэн 3 300 000 төгрөгийг 3 хуваан 2018 оны 3 дугаар сарын дотор багтаан төлөхөөр болсон. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч С.Гантигмаа нь хариуцагч Б.Чимэгшүхэрт холбогдуулан “Барааны үнийн үлдэгдэл 8 995 500 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8 995 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 655 500 төгрөгөөс татгалзаж, 8 300 000 төгрөгийг хариуцагч Б.Чимэгшүхэрээс гаргуулахаар тохиролцжээ. Б.Чимэгшүхэр нь 8 300 000 төгрөгийг графикын дагуу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500 000 төгрөгөөр төлж, 2017 онд нийт 5 000 000 төгрөгийг төлөхөөр, үлдэх 3 300 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 300 000 төгрөгөөр С.Гантигмаагийн нэр дээрх ХААН банкны 5013028787 тоот дансаар тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.Чимэгшүхэр нь         8 300 000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.Гантигмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чимэгшүхэрээс “зээлээр худалдсан барааны үнийн үлдэгдэл 8 995 500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.Гантигмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 162 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чимэгшүхэрээс 81 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Гантигмаад буцаан олгосугай. 
4. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР