Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2017/00087/И |
Дугаар | 78 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир, Их зам хорооллын 3-3 тоотод оршин суух Чонс овогт Намсрайн Нямжав /РД:АИ62032417/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Нямжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тэтгэврээ тогтоолгохоор баримт бүрдүүлтэл Нийгмийн даатгалын газраас намайг 1981-1982, 1985-1995 он хүртэл Төвшрүүлэх суманд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэсэн тул миний 1981 оны 8-р сарын 2-ны өдрөөс 1982 оны 6-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан нэг жил, 1985 оны 7-р сарын 14-ний өдрөөс 1995 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан 10 жил, нийт 11 жил Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 8-р сарын 2-ны өдрөөс эхлээд Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд Тракторын жолоочоор ажиллаж байгаад 1982 онд цэргийн албанд татагдаж 1985 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйд төн тракторын жолоочоор ажилд орж, 1992 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. 1992 оны 4-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 3-р сарын 10-ны өдрийг хүртэл Төвшрүүлэхийн Эрдэнэтолгой ХХК-ий хадлангийн салаанд тракторын жолооч, 1993 оны 3-р сарын 10-ны өдрөөс 1995 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Баян-Өндөр ХХК-д тракторы жолоочоор ажилласан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Нямжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. 1985 оны 8-р сарын 10-ны өдөр нээлгэсэн Намсрайн Нямжавын хөдөлмөрийн дэвтэрт:
1981.08.02 2-р бригадад тракторчноор томилж ажиллуулав. Сангийн аж ахуйн даргын 1981 оны 8-р сарын 2-ны 113 дугаар тушаалаар,
1992.03.01 Сангийн аж ахуйн тракторчноос чөлөөлж Эрдэнэтолгой компаний мэдэлд шилжүүлэв. Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3-р сарын 24-ний 23 тоот тушаалаар,
1992.03.01 Эрдэнэтолгой компанийн хадлангийн салаанд тракторчнаар авч ажиллуулав. Эрдэнэтолгой хувьцаат компанийн захирлын 1992 оны 4-р сарын 1-ний өдрийн 1 тоот тушаалаар,
1993.04.01 Эрдэнэтолгой хувьцаат компанийн тракторчнаас чөлөөлж Баян-Өндөр ББХК-ий мэдэлд шилжүүлэв. Эрдэнэ толгой хувьцаат компаний захирлын 1993 оны 4-р сарын 2-ний өдрийн 15 тоот тушаалаар,
1993.03.10 Төвшрүүлэх сум Баян-Өндөр компани жолоочоор авч ажиллуулав. Баян-Өндөр компаний ерөнхий захирлын 1993 оны 3-р сарын 10-ны өдрийн 17 тоот тушаалаар гэсэн,
2. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1972 оны 6-р сарын 7-ны өдрийн 92 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: 1. 1982 оны цэрэг татлагаар Ардын цэргийн албанд явах болсон ... Н.Нямжав ... нарыг тракторын жолоочийн ажлаас тус тус чөлөөлсүгэй гэсэн,
3. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1985 оны 7-р сарын 14-ний өдрийн 135 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: 1. ... Н.Нямжавыг 4-р тасагт тракторчнаар 7-р сарын 13-ны өдрөөс ... тус тус ажиллуулсугай гэсэн,
4. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 12-р сарын 10-ны өдрийн 198 дугаартай “Механикжуулагчдыг үнэ төлбөргүй хооллох тухай” тушаалд: 1. Үр тарианы 1-р тасгийн намрын тариа хураалтын үед 64 механикжуулагчдын 48708 төг 09 мөнгөний хоол. Хавсралтын 60-т Н.Нямжав хоол идсэн хоног 20, зарлага болгох бүгд үнэ 147 төгрөг 20 мөнгө гэсэн,
5. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12-р сарын 31-ний өдрийн 186 тоот “Механикжуулагчдыг үнэ төлбөргүй хооллох тухай” тушаалд: 6. Улсын хадлангийн тасагийн 49 хүнд 24089 төгрөг, 70 мөнгө зарлага болгосугай. Хавсралтын 5-д Н.Нямжав хоол идсэн хоног 87, бүгд үнэ 642 төгрөг, 01 мөнгө гэсэн,
6. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн 173 дугаартай “Гавшгайчдад мөнгөн шагналыг олгох тухай” тушаалд: 2. 8-р таван жилийн ажлыг 3.2-3.10 жил гүйцэтгэх 8-р таван жилийн гавшгайч болсон нэр бүхий 23 тракторчин ажилчинг тус бүр 200 төгрөгөөр шагнасугай. 1-р хавсралтын 5-д Н.Нямжав олгох шагнал 200 төгрөг гэсэн,
7. Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 2-р сарын 7-ны өдрийн 33 тоот “Сумын аваргын мөнгөн шагнал олгох тухай” тушаалд: 1. Сангийн аж ахуй, газар тариалан, үйлдвэрх албан байгууллага газруудын ажилчин албан хаагчдаас 1990 оны ажлаараа шалгарч “Сумын аварга” болсон нэр бүхий 24 хүмүүсийг сумын аваргын диплом, хүн тус бүрийг 100 төгрөгийн мөнгөн шагналаар шагнахыг зөвшөөрсүгэй. Хавсралтын 4-т Н.Нямжав хадуурын аварга, олгосон шагнал 100 төгрөг,
8. Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй болон Сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас Н.Нямжавт 1990 оны “сумын хадуурын аварга”-ын диплом,
9. 1981 оны 6-р сарын 29-ний өдөр Намсрайн Нямжавт олгосон тракторч машинчны үнэмлэх,
10. Архангай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс Намсрайн Нямжавт 1989 оны 12-р сарын 20-ны өдөр олгосон 8-р таван жилийн гавшгайчийн үнэмлэх,
11. Намсрайн Нямжавын Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах,
12. Гэрч Г.Нямдоржийн ... Н.Нямжав нь 1981 оны 8-р сард Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн Хадлангийн 4-р бригадад тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн юм. Би Н.Нямжавтай найз нөхдийн холбоотой, мөн хоёулаа тракторын жолооч мэргэжилтэй, байнга хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Тухайн үед цэрэг татлага 6-р сард явагддаг байлаа. Н.Нямжав нь хадлангийн бригадад тракторын жолоочоор ажиллаж байгаад 1982 оны 6-р сард цэрэгт татагдаж 1985 оны 7-р сард цэргээс халагдаж ирсэн. Тухайн үед 3 жилийн хугацаатай цэргийн алба хаадаг байсан юм. Тэгээд намайг Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд механикжуулагчаар ажиллаж байхад цэргийн албанаас халагдаж ирээд 1985 оны 7-р сараас тус сангийн аж ахуйдаа тракторын жолоочоор ажиллах болсон. Манай Төвшрүүлэхийн сангийн аж ахуй нь 1992 онд хувьчлагдаж Эрдэнэтолгой, Баян-Өндөр, Мандах хэмээн 3 хувьцаат компани болж салсан бөгөөд Хадлангийн 4-р бригад нь тухайн компаниудад салж хувиарлагдсан. Тэр үеэр буюу 1992 оны 4-р сарын 1-ний өдрөөс Н.Нямжав бид хоёр Эрдэнэтолгой ХХК-ийн хадлангийн салаанд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1993 оны 3-р сараас Баян-Өндөр ХХК-д шилжин 1995 оны 1-р сарын 1-ний өдрийг хртэл хугацаанд ажилласан. Эрдэнэтолгой компанийн захирал нь Товууч, нярав нь Сандаг, нягтлан бодогч нь Цэндсүрэн гэж хүмүүс байсан бөгөөд манай хадлангийн салаа л гэхэд 10 гаран хүнтэй байсан. Эрдэнэтолгой компаний бусад туслах аж ахуйд 100-д хүн ажилладаг, аймгийн хэмжээний томоохон компаний нэг байсан юм. Харин Баян-Өндөр компаний захирал нь Жавхлан гэж хүн байсан. Н.Нямжав нь 1981 оны 8-р сараас 1982 оны 6-р сарыг хүртэл хугацаанд Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн Хадлангийн бригадад тракторын жолоочоор, 1985 оны 7-р сараас 1992 оны 3-р сар хүртэл, Эрдэнэтолгой компанид 1992 оны 4-р сараас 1993 оны 3-р сар хүртэл механикжуулагчаар, 1993 оны 3-р сарын 10-ний өдрөөс 1995 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн гэх
13. гэрч П.Анхбаярын ... Би 1992 онд 18 настайдаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуйн Эрдэнэтолгой болон Баян-Өндөр компаниудад сэлгэн ажиллаж байсан бөгөөд 1995 1996 оныг хүртэл ажилласан. Н.Нямжав нь 1992 онд намайг анх тракторчнаар ажилд ороход туршлагатай жолооч болчихсон байсан учир надад мэдэхгүй чадахгүй зүйл дээр тусалдаг байсан. Би анх 1992 онд тракторчнаар ажилд орохдоо Н.Нямжавын дагалдан жолоочоор ажилладаг байлаа. Н.Нямжав нь 1992 оноос 1995 оны 1-р сарын 1-ний хүртэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн Эрдэнэтолгой болон Баян-Өндөр компаниудад тракторын жолооч, механикжуулагчаар ажилладаг байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин хүсэлт гаргагч Н.Нямжавын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн 1715 дугаартай ... тус аймгийн Төвшрүүлэх суманд үйл ажиллагаа явуулж байсан Эрдэнэтолгой ХК, 1992-1993 онд Баян-Өндөр ХК нь 1993-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг 13.5 хувиар төлж харьцаж байсан баримт нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно гэсэн архивын лавлагаа, Н.Нямжавын Мал аж ахуйн мэргэжлийн зэрэгтний үнэмлэх, даатгуулагч Намсрай овогт Нямжав нь Төвшрүүлэх сумын Алтансалаа ХХК-д 1995-1997 онд шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийг тооцсон лавлагаа зэргийг хэрэгт ач холбогдолгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагч Н.Нямжавын ажиллаж байсан байдал нь 1985 оны 8-р сарын 10-ны өдөр нээлгэсэн Намсрайн Нямжавын хөдөлмөрийн дэвтэр, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1972 оны 6-р сарын 7-ны өдрийн 92 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1985 оны 7-р сарын 14-ний өдрийн 135 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 12-р сарын 10-ны өдрийн 198 дугаартай “Механикжуулагчдыг үнэ төлбөргүй хооллох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12-р сарын 31-ний өдрийн 186 тоот “Механикжуулагчдыг үнэ төлбөргүй хооллох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн 173 дугаартай “Гавшгайчдад мөнгөн шагналыг олгох тухай” тушаал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 2-р сарын 7-ны өдрийн 33 тоот “Сумын аваргын мөнгөн шагнал олгох тухай” тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй болон Сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас Н.Нямжавт 1990 оны “сумын хадуурын аварга”-ын диплом, 1981 оны 6-р сарын 29-ний өдөр Намсрайн Нямжавт олгосон тракторч машинчны үнэмлэх, Архангай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс Намсрайн Нямжавт 1989 оны 12-р сарын 20-ны өдөр олгосон 8-р таван жилийн гавшгайчийн үнэмлэх, Намсрайн Нямжавын Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах, гэрч Г.Нямдорж, П.Анхбаяр нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1981 оны 8-р сарын 2-ны өдрөөс 1992 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд, 1992 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрдэнэтолгой ХК-д, 1993 оны 3-р сарын 10-ны өдрөөс 1995 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр ББХК-д тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргагч Н.Нямжавын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Нямжавын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чонс овогт Намсрайн Нямжавыг тракторын жолоочоор Архангай аймаг дахь Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1981 оны 8-р сарын 2-ны өдрөөс 1992 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд, 1992 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1993 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрдэнэтолгой ХК-д, 1993 оны 3-р сарын 10-ны өдрөөс 1995 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр ББХК-д тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН