Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151

 

2017 оны 03 сарын 09 өдөр           Дугаар 156/ШШ2017/00151      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00071/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 3 дугаар багт оршин суух, иргэн Анчин овогт Цэрэндашийн Мижидсамдан /РД:СВ55091017/-гийн нэхэмжлэлтэй
            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
        
         Нэхэмжлэгч Ц.Мижидсамдан нь миний бие Хэнтий аймгийн Баян-Адрага суманд амьдардаг. Эхнэрийн биеийн байдал тааруу, суманд цас зуд ихтэй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 31х/
          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Ц.Мижидсамдан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
              Миний бие Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн Адрага бригадад 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдхөөс эхлэн малчнаар томилогдон 1973 оны 06 дугаар сарыг хүртэл ажилласан. 1977 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Улаан-Од нэгдлийн Адрага бригадад үхэрчнээр ажилласан. Аймгийн архивын лавлагаа, Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 25х/
     
              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Анчин овогт Цэрэндашийн Мижидсамдан нь Хэнтий аймгийн     Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн Адрага бригадад 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

              Шүүх нэхэмжлэгч Ц.Мижидсамдангийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч Анчин овогт Цэрэндашийн Мижидсамдан нь Хэнтий аймгийн     Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн Адрага бригадад 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 25х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 92 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 3-4х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 94 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 5-6х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-9х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, нэхэмжлэгч Ц.Мижидсамдангийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 11-17х/, гэрч Ж.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 28х/, гэрч Г.Баатарчулууны мэдүүлэг /хх-ийн 29х/  зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Анчин овогт Цэрэндашийн Мижидсамдан /РД:СВ55091017/-г Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн Адрага бригадад 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Мижидсамдангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР