Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00039/И |
Дугаар | 152 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 152
2017 оны 03 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2017/00152 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00039/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Гүн булаг овогт Алтангэрэлийн Баярсайхан /РД:СЭ64122166/-ы нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.Баярсайхан нь 1964 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хот цэцэрлэгжүүлэх трестэд цэцэгчин, 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Геологи үйлдвэр, уул уурхайн яаманд үйлчлэгч, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад тогооч, 1984 огы 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 огы 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өндөрхаан хотын нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл НД-ийн үйлдвэрт бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1986 оны оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хороонд бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрүүлийг хамгаалах газарт бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Иймд хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, хамт ажиллаж байсан хүмүүсийн тайлбар, мэдүүлэгийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Баярсайхан нь Улаанбаатар хотын Хот цэцэрлэгжүүлэх трестэд 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд цэцэгчнээр, Геологи үйлдвэр, уул уурхайн яаманд 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, Өндөрхаан хотын нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор, Өндөрхаан хотын нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1984 огы 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 огы 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хороонд 1986 оны оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Эрүүлийг хамгаалах газарт 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. А. Баярсайхан нь одоогоор Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гүн булаг овогт Алтангэрэлийн Баярсайхан нь Улаанбаатар хотын Хот цэцэрлэгжүүлэх трестэд 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд цэцэгчнээр, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус комбинатад бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгч, Хэнтий аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Хэнтий аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газарт 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч А.Баярсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Гүн булаг овогт Алтангэрэлийн Баярсайхан нь Улаанбаатар хотын Хот цэцэрлэгжүүлэх трестэд 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд цэцэгчнээр, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус комбинатад бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгч, Хэнтий аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Хэнтий аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газарт 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 29х/, нэхэмжлэгч А.Баярсайхан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-8х/, Хэнтий аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11х/, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 106 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12х/, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13х/, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 215 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14х/, гэрч Г.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 32х/, гэрч С.Энхтогоогийн мэдүүлэг /хх-ийн 33х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гүн булаг овогт Алтангэрэлийн Баярсайхан /РД:СЭ64122166/-ыг Улаанбаатар хотын Хот цэцэрлэгжүүлэх трестэд 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд цэцэгчнээр, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус комбинатад бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгч, Хэнтий аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр, Хэнтий аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газарт 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР