Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 153

 

2017 оны 03 сарын 10    Дугаар 153            Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00047/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагч: Н.Баярсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагвасүрэн
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн “Жавхлант” гэдэг газар нутагладаг гэх, Дагва овогт Намсрайн Баярсайханы “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 1973 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдэлд илгээлтээр хувиарлагдан очиж “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байгаад 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан юм. 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчин, жолоочоор ажилласан юм.
Одоо миний бие тэтгэвэрт гарах болоход 1989 онд ажилд орсон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр олдохгүй тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.
Иймд миний 1973 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1, 16 тал)
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагвасүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баярсайхан нь 1973 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдэлд илгээлтээр хувиарлагдан очиж “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байгаад 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ныг хүртэл цэргийн алба хаасан. 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд тус сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчин, жолоочоор ажилласан юм.
Иймд Н.Баярсайханы 1973 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Дагва овогт Намсрайн Баярсайхан нь 1973 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчин, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ. 
Хүсэлт гаргагч Н.Баярсайхан нь тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэргүй, ажлаас халагдсан тушаал байхгүй тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй тул шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Баярсайхан нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СД-57032117 регистрийн дугаартай, Дагва овогт Намсрайн Баярсайхан нь 1973 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1.Гэрч Г.Хамниганы: ... Би 1965 оны 9 дүгээр сараас 1967 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдэлд агротехникчээр ажиллаж байсан. 1967 оны 9 дүгээр сараас 1973 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйд агротехникч, тракторчноор, 1973 оноос 1989 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд агротехникчээр тус тус ажиллаж байсан... Н.Баярсайхан нь 1973 оноос Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байгаад 1973 оноос 1975 оны 5 дугаар сарыг хүртэл цэргийн алба хааж ирээд 1978 оноос 1989 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчин, жолоочоор ажилласан...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  19-20 тал)
2. Гэрч Ж.Төмөртогоогийн: ... Би 1978 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд очиход Н.Баярсайхан нь цэргээс халагдаж ирж байсан. Тэр үеэс эхлэн танидаг болсон. Миний бие 1978 оноос 2000 оныг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын засаг даргаар тус тус ажиллаж байсан... Н.Баярсайхан нь 1978 онд цэргээс халагдаж ирээд Хэнтий аймгийн “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчин, жолоочоор 1989 оныг дуустал ажиллаж байсан ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  21-22 тал) 
3. Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архивын лавлагаанд: Намсрайн Баярсайхан нь Хэнтий аймгаас 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цэрэгт татагдаж, 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан гэжээ. (хх-ийн 7 тал)
4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн зөвлөлийн даргын тушаалд:... Ерөнхий боловсролын сургуулиас эвлэлийн илгээлтээр тус нэгдэлд малчнаар ирсэн сурагчдыг 1973 оны 6 дугаар сарын 28-наас эхлэн тус тусын бригадад малчнаар томилсугай, тушаалын хавсралт 4 дүгээрт... Н.Баярсайханыг "Дэлгэрхаан” бригдадад хоньчноор ажиллуулсугай...гэжээ. (хх-ийн 5-6 тал)
5. Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн лавлагаанд... хүсэлт гаргагчийн 1973 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сараар бичсэн байна. (хх-ийн 4 тал)
6.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт...Дагва овогт Намсрайн Баярсайхан, 1957 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, СД-57032117 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 10 тал)
7. Хүсэлт гаргагч Н.Баярсайханы 1992 оны 7 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын Их тэнгэрийн аманд авахуулсан гэрэл зурагт (2 дахь эгнээний баруун гар талаас 3 дахь хүн Н.Баярсайхан) гэжээ.  (хх-ийн 11 тал)
8.Хүсэлт гаргагч Н.Баярсайханы шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 16 тал)
9. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхагвасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СД-57032117 регистрийн дугаартай, Дагва овогт Намсрайн Баярсайханыг 1973 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Овоо сумын “Алтан-тал” нэгдлийн “Дэлгэрхаан” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчин, жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай, 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Хүсэлт гаргагч Н.Баярсайхан нь 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг дурьдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ