| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0073/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтийн прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Хохирогч Б.Г, Ч.Б
Шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ийн Бд холбогдох 2016000310035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Бнь 2019 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Б.Гын өмчлөлийн зөв талын гуяны хавтгай дээр зэрэгцүүлж босоо дарсан саран тамгатай, цавьдар халзан зүсмийн хязаалан үрээ, хохирогч Н.Дгийн өмчлөлийн хаа, гуян дээрээ марал тамгатай сартай хүрэн зүсмийн соёолон насны гүү, хохирогч Л.Бын өмчлөлийн зөв талын гуян нас гүйцсэн морь нийт 3 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн М.А, М.Б, С.Рнарт худалдан, хохирогч Б.Гт 2.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Аид 650.000 төгрөг, хохирогч Н.Дд 800,000 төгрөг, хохирогч Л.Бт 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
2019 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч О.Мын өмчлөлийн саран дэвсгэртэй хос арвай тамгатай, халтар зүсмийн нас гүйцсэн гүү, уйгаржин монгол Б үсгэн тамгатай халтар зүсмийн эр сарваа, уйгаржин монгол Б үсгэн тамгатай улаан бор зүсмийн охин сарваа нийт 4 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Ш.Нд 2.260.000 төгрөгөөр худалдан, хохирогч О.Мад 2.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Нд 2.260.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 14-15-ний хооронд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Бгийн өмчлөлийн зөв талын гуян дээр хас тамгатай цагаан зүсмийн гүү, хас тамгатай шарга зүсмийн унага, хас тамгатай хээр зүсмийн гүү, хохирогчын өмчлөлийн хас болон илүүрэн тамгатай хүрэн зүсмийн гүү, хас тамгатай хул зүсмийн унага нийт 6 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Б.Серикболд худалдан хохирогч Д.Бд 900.000 төгрөг, хохирогч Ч.Бат-Эрдэнэд 2.200.000 төгрөгийн, хохирогч Ч.Бат 1.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Серикболд 3.579.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Заансогоод 1.880.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Хэдэн оны хэдэн сард болохыг сайн мэдэхгүй байна. 11 сард байх. 3 удаагийн үйлдлээр 11 тооны адуу авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэг. Шүүгдэгч С.Бнь 2019 оны 12 дугаар сард Говь- Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Б.Гын өмчлөлийн зөв талын гуяны хавтгай дээр зэрэгцүүлж босоо дарсан саран тамгатай цавьдар халзан зүсмийн хязаалан үрээ, хохирогч Н.Дгийн өмчлөлийн хаа, гуян дээрээ марал тамгатай сартай хүрэн зүсмийн соёолон насны гүү, хохирогч Л.Бын өмчлөлийн зөв талын гуян дээр илүүрэн тамгатай хээр зүсмийн нас гүйцсэн морь нийт 3 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн М.А, М.Б, С.Рнарт худалдан, хохирогч Б.Гт 2,000,000 төгрөг, хохирогч Н.Дд 800,000 төгрөг, хохирогч Л.Бт 900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Аид 650,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гын өгсөн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх Говь- Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багт оршин суудаг айл байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 15-26-ны хооронд 2 тооны адуугаа алдсан бөгөөд түүний нэг адууг нь бугуйл чиргүүлээд хээр тэсгэнд орооцолдсон байхыг нь нутгийн иргэн Галбаатар нь олоод салгасан байсан. Харин түүнтэй хамт алга болсон цавьдар халзан зүстэй, зөв талын гуяны хавтгай дээр саран тамгыг зэрэгцүүлж босоо байдлаар дарсан, одоо хязаалан болж байгаа адуугаа олоогүй учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Манай адуу Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн нутаг Шовгор тэсэг гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан. Тухайн газар нутаг нь Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд тавигдсан засмал замын Баян- Уул сум руу салдаг хэсгийн дээхэн тал руу байсан. Миний хулгайд алдсан цавьдар халзан үрээг Цагдаагийн байгууллагаас олж өгсөн. Цагдаагийн байгууллагын албан хаагч нар болон адуугаа хулгайд алдсан манай нутгийн иргэн О.М нар Баян- Өлгий аймаг явж алдагдсан амьд байсан адуунуудыг авч ирсэн. Тухайн адуун дотор миний хулгайд алдсан цавьдар халзан үрээ хамт ирсэн. 2017 оны унага, 2018 оны даага, 2019 оны шүдлэн үрээ, 2020 оны хязаалан үрээ байгаа юм. Миний цавьдар үрээ сумын наадамд даага, шүдлэн насандаа хоёр удаа уралдсан, даагандаа 46 дааганаас 11 дээр ирсэн, шүдлэн насандаа сумын наадамд уралдаж 50 гаруй шүдлэнгээс 15 дээр ирж байсан юм. Яг гаргасан амжилтыг харуулах ямар нэгэн бичиг баримт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-42 дугаар хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Дн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд оршин суудаг иргэн байгаа юм. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн иргэн Ч.Баярбаатар нь надад өөрийн адуунаас 2017 онд шүдлэн настай, сартай хүрэн байдас бэлгэнд өгсөн. Түүнийг өөрийн адуундаа тавиагүй, Ч.Баяадуунд байлгаж байсан. Учир нь нада өгсөн сартай хүрэн байдас нь өөрөө хурдан угшилтай тул түүнийг Ч.Баятом халтар гэх нэртэй хурдан азарганд тавьж хурдан төл авах гэж байсан юм. Ч.Баярбаатарынх өөрийхөө адууг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баян-Уул суманд тууж хүргээд 12 дугаар сарын 10-ны өдөр Бөхбаатар гэх залууд өгч хариулуулсан байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр очиж адуугаа авахад Ч.Баянадад өгсөн сартай хүрэн гүү алга болсон байсан. Сартай хүрэн гүү 2015 оны унага, 2016 оны даага, 2017 оны шүдлэн, 2018 оны хязаалан, 2019 онд соёолон гүү алга болсон. Одоо 2020 онд хавчиг соёолон гэсэн үг. Миний алдсан сартай хүрэн гүү нь төллөж байгаагүй...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай Говь- Алтай аймгийн Баян-Уул суманд оршин суудаг айл байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын үед манай адуу Хүйсийн говь багийн нутагт бэлчээрлэж байхад нэг тооны хээр зүстэй нас гүйцсэн морь алга болсон. Зөв талын гуян дээр илүүрэн тамгатай, хээр зүстэй, нас бие гүйцсэн морь илүүрэн тамганаас өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Гэхдээ унаж хэрэглэж байсан учраас нуруу болон суга хэсэгт холгогдож цагаан үс ургасан байсан. Алдсан гэх хээр морийг би 2014 оны даага байхад нь эхтэй нь хамт 1,300,000 төгрөгөөр худалдан авсан. 2015 оын шүдлэн, 2016 оны хязаалан, 2017 оны соёолон, 2018 оны хавчиг соёолон, 2019 оны өвөл хулгайд алдагдахдаа бүдүүн морь болсон юм. Хээр морь нь уралдаж байгаагүй, зүгээр л уналганд хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 10 нд байх нэрийг нь мэдэхгүй нэг залуу ганцаараа цэнхэр өнгийн Бонго маркийн машинтай, түүн дээр хонь, ямаа, цавьдар халзан үрээ ачсан байсан. Тухайн цавьдар халзан үрээг “850,000 төгрөгт зарна” гэж байгаад намайг “650,000 төгрөгөөр худалдаж ав” гэж хэлсэн. Тэгээд би цавьдар халзан үрээг 5 эм хониор сольж авсан. Нэг эм хонийг 130,000 төгрөгт бодож зарсан. Цавьдар халзан зүстэй, саран тамгыг зөв талын гуяны хавтгай дээр босоогоор нь зэрэгцүүлэн дарсан байсан. Надад зарсан цавьдар халзан адуу одоо манай хотонд амьд байгаа. Би адуу худалдаж авсны дараа Б, Р нартай уулзахад надад “адуу зарсан хүнээс тэр хоёр нэг, нэг адуу худалдаж авсан” гэж байсан. Надад адуу зарсан залууг би одоо харвал танина. Би 700,000 төгрөг нэхэмжилж байна, учир нь 650,000 төгрөгт бодож 5 хонь өгсөн, үүн дээр нөгөө адуу зарсан залуу 50,000 төгрөгийн 2 уут хивэг авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/
Гэрч О.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Г бид нар өөр өөр багийн иргэд, 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн нутаг Баянгийн шанд гэх газар Б.Гын саарал морь, цавьдар халзан хязаалан, өөр нэг сартай хээр зүсмийн морь гурав хамт байсан. Сүүлд сураг сонсож байхад саарал морь нь бугуйл чирсэн хээр тэсгэнд орооцолдсон байсныг хүн олсон талаар сонсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/
Гэрч Ч.Б байцаалтад өгсөн “...Би Н.Дд адуу мал зарсан асуудал байхгүй, харин 2015 оны охин унагыг 2017 онд шүдлэн настай байхад нь бэлгэнд өгч байсан. Сартай хүрэн байдас нь 2019 оны соёолон гүү бөгөөд 2020 онд хавчиг соёолон настай болж байгаа юм. Сартай хүрэн гүүний нимгэн цавь хэсэгтээ цайвардуу бөгөөд хаа, гуян дээрээ марал тамгатай. Марал тамга нь миний өөрийн тамга байгаа юм. Манайх өөрийн 100 гаруй тооны адууг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багаас Баян-Уул сумын Хүйсийн говь багийн нутагт Б гэх хүнд тууж хүргэж өгч хариулццлсан юм. Энэ сартай хүрэн гүү нь Баян-Уул сумын Хүйсийн говь багаас алга болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/
Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Ч.Б гэдэг хүний 119 тооны адууг би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд харсан. Намайг адууг харж байхад 20 тооны адууг муудаад байна гээд буцаагаад ачиж явсан, 4 тооны адуу үхсэн, 1 тооны адуу алдсан, надад адуу хариулсны хөлсөнд 1 адуу өгсөн. Би адууг хүлээж авсан өдрөөс хойш 5 хоног очиж эргээгүй, 2019 оны 12 дугаар сарын 15-ны үед очиж үзэхэд нэг тооны адуу алга болсон байсан. Ч.Б нь өөрөө ярихдаа “сартай хүрэн гүү алга болсон байна” гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/
Гэрч Т.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Л.Б гэдэг хүнийг таньж мэднэ. Бид нар нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Би Л.Бт 2014 онд хээр даагатай хүрэн гүүг зарж байсан. Тухайн үед даага, гүү хоёрыг нийлүүлж 1,300,000 төгрөгт өгсөн юм. Хээр дааган дээр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Миний Л.Бт зарсан хүрэн гүү, эр хээр даага хоёрын зөв талын гуяны хавтгай дээр илүүрэн тамга дарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/
Гэрч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багт оршин суудаг айл байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 13-ны хооронд байх би цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Өглөө 12 цагийн орчимд хөх цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуу ганцаараа 3 тооны адуу ачсан манайд ирсэн. Тэгээд тухайн “3 тооны адууг зарна” гэхээр нь би хар хээр морь авсан, манайхтай хамт байсан Р жижиг сартай, хүрэн гүүг авсан. Харин адуу зарсан залуу цавьдар халзан үрээг ачаад явсан түүнийг манай сумын иргэн А худалдан авсан байсан. Би хар хээр морийг худалдаж авахдаа 900,000 төгрөгт бодсон, 200,000 төгрөг бэлэн, үлдсэн мөнгөнд 4 хонь, 1 ямаа өгсөн юм. Би өөрийн худалдаж авсан хар хээр морийг алаад идшинд хэрэглэсэн. Шанхны ар талд цагаан үстэй, хар хээр морь байсан, түүний тамгыг би анзаарч хараагүй. Би адуу зарсан залууг хараад зүсээр нь танина, Б гэдэг залуу байсан. Ховд аймгийн харьяат иргэн байгаа юм. Б нь адуу зарахдаа “би Говь- Алтай аймагт ажиллаж байгаа адууг Говь-Алтай аймгаас авчирсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/
Гэрч С.Рн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх Баян-Өлгий аймгийн Толбо сумын айл байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 13-ны үед Б ах манай хоёрыг нэг дор хамт байхад өглөө 12 цагийн орчимд цэнхэр өнгийн Бонго маркийн машинтай нэг залуу 3 тооны адуу ачиж ирсэн. Тухайн “3 тооны адууг зарна” гэхээр нь би жижиг сартай хүрэн гүүг 800,000 төгрөгт бодож авсан, Тэгэхдээ 6 хонь, 1 ямаа өгөөд худалдаж авсан. Базарбек хар хээр морийг 900,000 төгрөгт бодож бэлэн мөнгө, мал өгөөд худалдаж авсан. Харин нөгөө залуу машин дээр үлдсэн цавьдар халзан үрээг ачаад явсан. Дараа нь сураг сонсож байхад цавьдар халзан үрээг А худалдаж авсан гэж байсан. Би адуу зарсан залууг танихгүй, харин Б ах ярихдаа “Ховд аймгийн харьяат Б гэж дууддаг залуу байна” гэж хэлж байсан. Базараа гэх залуу ганцаараа ирсэн. Би өөрийн худалдаж авсан хүрэн гүүг лаад идшинд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний 720/225 дугаартай “...сумын наадамд уяж сойж хурдалж байсан хурдан морь зэргийг тооцон хязаалан үрээ 2,000,00 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/, 720/255 дугаартай “...нас гүйцсэн хээр морь 900,00 төгрөг...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/, 720/230 дугаартай “...нас гүйцсэн гүү 800,00 төгрөг...” гэсэн дүгнэлт/1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/
Гэрч М.Б, иргэний нэхэмжлэгч М.А нараар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх- ийн 06-20 дугаар хуудас/
Хохирогч Б.Гын адууны гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.Ааас цавьдар халзан зүсмийн 1 тооны адууг хураан авч, О.Мад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 21-26 дугаар хуудас/
С.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын төв замын хажууд 12 тооны адуу явж байхаар нь хулгайлах санаа төрөөд ойрхон шиг өвөлжөө рүү оруулж хашиж байгаад тамга, тэмдгийг нь хараагүй халзан үрээ, сартай хүрэн гүү, хээр морь гурвыг машин дээрээ ачаад Ховд аймаг руу явсан. Ингээд Баян- Өлгий аймгийн Толбо суманд мал авч байсан гурван казакад халзан үрээг 5 хониор, хээр морь, хүрэн гүү хоёрыг нь 2 ямаа 8 хониор зарчихаад хонь, ямаагаа Ховд аймгийн төв дээр авчирч зарсан юм. Би тухайн үед ганцаараа явж байсан. З гэж хүний эзэмшлийн автомашин байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131 дүгээр хуудас/
Хоёр. Шүүгдэгч С.Бнь 2019 оны 12 дугаар сард Говь- Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч О.Мын өмчлөлийн саран дэвсгэртэй хос арвай тамгатай халтар зүсмийн нас гүйцсэн гүү, уйгаржин монгол Б үсгэн тамгатай халтар зүсмийн нас гүйцсэн гүү, уйгаржин монгол Б үсгэн тамгатай халтар зүсмийн эр сарваа, уйгаржин монгол Б үсгэн тамгатай улаан бор зүсмийн охин сарваа нийт 4 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Ш.Нд 2,260,000 төгрөгөөр худалдан, хохирогч О.Мад 2,800,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Нэргүйд 2,260,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Баян-Уул сумын Хүйсийн говь баг Далантүрүү гэх газрын орчимд бэлчээрлэж байсан 16 тооны адуунаас 4 тооны адуу алдагдсан. Түүний хоёр нь гүү, хоёр нь унага байсан. Цагдаагийн байгууллагаас хулгайд алдагдсан байж болзошгүй, Баян-Өлгий аймагт зарагдсан адуу байгаа талаар мэдээлэл гаргасан бөгөөд түүний зургийг харахад миний 4 тооны адуу мөн бөгөөд хулгайд алдагдаж Баян-Өлгий аймагт зарагдсан байсан. Говь-Алтай Ховд аймгийг холбосон засмал замын ойролцоо бэлчээрлэж байсан юм. Максын тамга гэх нэртэй саран дэвсгэртэй хос арвай тамгыг цагаанаар дарсан тамгатай, нас бие гүйцсэн халтар гүү, уйгаржан монгол Б тамгатай, нас бие гүйцсэн халтар гүү, уйгаржан монгол Б тамгатай эр халтар сарваа, уйгаржин монгол Б тамгатай, охин улаан бор зүсмийн сарваа ний 4 тооны адуу алга болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн хуудас 172-173 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ш.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө намайг гэртээ байхад 4 тооны адуу ачсан цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 эрэгтэй хүн ирсэн. Тэр хүмүүсийн ачиж явсан хоёр гүү, энэ жил даага болж байгаа 2 адуу нийт 4 тооны адууг худалдаж авсан. Би 4 тооны адуу нийт 2,260,000 төгрөг болсон, 2,260,000 төгрөг нэхэмжилнэ. Адуу зарсан иргэдийг би таньж мэдэхгүй, гэхдээ одоо харах юм бол танина. Адуу зарсан хүн өөрийгөө “Базараа гэдэг” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176-177 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний 720/226 дугаартай “...2 тооны нас гүйцсэн гүү, эр сарваа, эм сарваа нийт 4 тооны адууг 2,800,00 төгрөг...” гэсэн дүгнэлт/1 дүгээр хх-ийн 191 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Нгээр хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн хуудас 140-147 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ш.Нгээс 4 тооны адууг хураан авч, хохирогч О.Мад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 148-154 дүгээр хуудас/
С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр байх, одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Орой нар жаргаж байхад Говь- Алтай аймгийн Баян-Уул сумын нутгаар дайран өнгөрдөг улсын чанартай төв зам дагуу бэлчээрт явж байсан халиун азаргатай 11 орчим тооны адуунуудыг ойрхон байх өвөлжөө рүү оруулж хашиж байгаад халтар гүү, халтар унагатай, халтар зүсмийн гүү, улаан бор унагатай нийт 4 тооны адууг машиндаа ачиж аваад, тэр шөнөдөө Баян-Өлгий аймгийн Толбо суманд өмнө 3 тооны адуу өгсөн казакийн хажуу талын айлд дөрвүүлэнг нь сарлагын эм үхэр, 14 ширхэг ямааны арьс, 25 литр дизель түлш, бэлэн 50,000 төгрөг, эр, эм 2 тооны хонь амьдаар нь аваад буцсан. Би тухайн үед ганцаараа явсан. Заансогоо гэж хүний эзэмшлийн автомашин байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205 дугаар хуудас/
Гурав. Шүүгдэгч С.Бнь 2019 оны 12 дугаар сарын 14- нөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Бгийн өмчлөлийн зөв талын гуян дээр хас тамгатай, цагаан зүсмийн гүү, хохирогч Ч.Б-н өмчлөлийн хас тамгатай халиун зүсмийн гүү, хас тамгатай шарга зүсмийн унага, хас тамгатай хээр зүсмийн гүү, хохирогч Ч.Баын өмчлөлийн хас болон илүүрэн тамгатай хүрэн зүсмийн гүү, хас тамгатай хул зүсмийн унага нийт 6 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Б.С-д худалдан, хохирогч Д.Бд 900,000 төгрөг, хохирогч Ч.Б-д 2,200,000 төгрөг, хохирогч Ч.Бат 1,300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Се-д 3,579,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.З-д 1,880,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг айл байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр адуугаа харсан тэгээд түүнээс хойш адуугаа хараагүй байсан чинь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өглөө Баян-Өлгий аймгийн зах дээр манайхны адуутай адил зүстэй адуу ирсэн сураг гарсан. Тухайн адуунуудыг сураглаж тамга тэмдгийг нь асуухад манайхны адуу мөн болж таарсан. Тэгээд Цагдаагийн байгууллагаар дамжуулан зургийг нь авч хараад мөн байхаар нь бид нар явж адуугаа авсан юм. Манайхны нийт 12 тооны адуу байсан. Түүнээс миний 1 тооны зөв талын гуяны хавтгай дээр хас тамгатай цагаан гүү Баян-Өлгий аймаг руу ачигдсан байсан. Б-н хас тамгатай шарга унага, хас тамгатай халиун гүү, хас тамгатай хээр гүү зэрэг 3 тооны адуу, Б-ын хас болон илүүрэн тамгатай хүрэн гүү, илүүрэн тамгатай хул сарвай гэсэн нийт 6 тооны адуу ачигдсан байсан. Би Б-хамт Говь-Алтай аймгаас ачааны машин хөлслөөд явсан, тэгээд 6 тооны адуунаас 5 тооны адууг нь буцааж авчирсан. Бийн 1 гүүг цааш нь дамжуулаад зарчихсан байсан. Бид нарын адуу С, Д гэх хүмүүст байсан. Энэ хоёр хүн “2019 оны 12 дугаар сарын 15нд Баян-Өлгий аймгийн Муратын даваа гэх газарт очиж 25-91 ГАА гэсэн цэнхэр өнгиин ачааны машинтай 3 залуу тухайн адуунуудыг зарсан” гэж байсан. Хүйсийн говь багийн Агийн худаг гэх нэртэй газраас адуу алдсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 12-15 дугаар хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг айл байгаа юм. Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн адуугаа харсан тэгэхэд бүрэн байсан, түүний дараа манай найз болон ах нар 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд харсан тэр үед ч манай адуунууд бүрэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой манай ах Баяраа надтай утсаар яриад “адуунууд чинь хулгайд алдагдаад Баян-Өлгий аймгийн зах дээр очсон” талаар хэлсэн. Тэгээд “хэн тэгж байгаа юм” гэдгийг асуухад “Дарив сумын иргэн Г” гэдэг хүн хэлсэн гэж байсан. Манайхны нийт 12 тооны адуу байсан. Түүнээс миний хас тамгатай шарга унага, хас тамгатай халиун гүү, хас тамгатай хээр гүү зэрэг 3 тооны адуу, Балбаатарын хас болон илүүрэн тамгатай хүрэн гүү, хул сарвай, Баяндалайгийн зөв талын гуяны хавтгай дээр хас тамгатай цагаан гүү зэрэг 6 тооны адуу ачигдсан байсан. Ачигдсан 6 тооны адуунаас 3 тооны адуу нь миний адуу байсан түүний 2 адууг нь буцааж авчирсан, харин соёолон насны хээр байдас цаашаа зарагдсан байсан учраас түүнийг авч чадаагүй...” гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Баын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр танил болох манай аймгийн Дарив сумын харьяа О.Г гэх хүн “Баян-Өлгий аймагт танай адуу зарагдах гээд зах дээр байна” гэж хэлүүлсэн байсан. Энэ талаар манай ах Төрөө надад залгаж хэлсэн. Манайхаас хүрэн зүсмийн зөв гуяндаа буюу зүүн талын хойд хөлөндөө хас болон илүүрэн тамгатай, 16 настай гүү, мөн унага нь эр, хул зүсмийн, зөв гуяндаа хас тамгатай 2 тооны адуу Баян-Өлгий аймагт очсон байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баяндалай, Бат- эрдэнэ нар нь Баян-Өлгий аймагт очиж авчирсан, би Баян-Уул сумын Хүйсийн говьд ирэхэд нь өөрөө хоёр тооны адуугаа хүлээн авсан. 2019 оны 05 дугаар сарл Баян- Уул сумын Хүйсийн говьд Чулуунбаатарын Бат-эрдэнийн адуунд тавьсан юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 29-30 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...Би мал, махны ченжхийгээд 15 жил болсон, хувиараа мал цуглуулж, буцаж зараад дундаас нь ашиг үзэж амьдрал, гэр бүлээ авч явж байгаа хүн. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр юм шиг санагдаж байна, шөнийн 01 цаг 30 минутын үед үл таних дугаараас миний дугаар руу дуудпага ирсэн. Тэгсэн үл таних залуу байсан ба “таньтай Ховд аймагт явж байхад тааралдсан залуучууд байна. Бид нар танайх руу адуу ачиж явж байсан бөгөөд Буриадын даваа гэх газарт машин эвдрээд зогсож байна. Та хүрч ирэх боломж байна уу” гэхээр нь машинаа асаагаад Д дагуулж тэнд очиход үл таних 3 залуу байсан. 1 тооны зөв гуянд хас тамгатай хүрэн гүү, 1 тооны зөв гуянд хас тамгатай халиун гүү, 1 тооны зөв гуянд хас тамгатай цагаан гүү, 1 тооны зөв гуянд хас тамгатай хээр байдас, зөв гуянд хас тамгатай 1 тооны шар унага, 1 тооны зөв гуянд хас тамгатай хул унага зэрэг нийт 6 тооны адуу байсан. Тэгээд авахаар болж нөгөө залуучуудаас гарал үүслийн гэрчилгээ асуухад “бид нар хөдөөнөөс сая орж ирлээ, гарал үүслийн бичгийг авч чадаагүй байна, маргааш явуулж өгнө” гэхээр нь Д нөгөө залуучууд болон 6 тооны адууны зургийг тус тус утсаар дарсан. 6 тооны адууг хоорондоо тохироод 3,500,000 төгрөгөөр авсан. Тухайн үед 2,000,000 төгрөгийг бэлнээр өгч, нэмээд 20 литр дизель түлш өгсөн. Маргааш нь 1,460,000 төгрөгийг тэд нарын өгсөн 5851060703 тоот дансанд шилжүүлж өгсөн. Тэд нар 30-50 орчим насны залуучууд байсан, харвал танина. Тэд нар өөрсдийгөө “Ховд аймгийн төвийн хүмүүс” гэж хэлсэн. Хулгайн адуу гэдгийг бид хоёрт огт хэлээгүй, бид нар ч мэдээгүй. Тэд нар 25-91 ГАА улсын дугаартай, цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр явж байсан. Бүгдийг аймгийн төвд байрлах мал, махны захад байлгаж зарсан, 1 тооны хээр байдсыг Н гэх залууд 550,000 төгрөгөөр зарсан, мөнгийг бэлнээр авсан. Зарсан хүмүүсээс 5 тооны адууг буцаад өөрөө худалдаж аваад эзэнд нь хүлээлгэж өгсөн. Нэг тооны хээр байдсыг буцааж авч чадаагүй учир нь хол газар зарагдсан байсан. Одоо 3,500,000 төгрөг нэхэмжилж байна. Адууг худалдаж авсан 3,500,000 төгрөг бол миний өөрийн мөнгө байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 32-35 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Зийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-3 тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн 25-91 ГАА улсын дугаартай, Бонго жи- 3 маркийн хөх цэнхэр өнгөтэй тээврийн хэрэгслийг зарах гээд урд салхины шилэн дээрээ “зарна" гээд өөрийн утасны дугаараа бичээд тавьсан байсан юм. 2019 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дуут сумын С.Б гэх хүнд 12 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон. Б нь бэлнээр 800,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөнд нь “5 тугалтай, 2 тугалгүй үхэр өгнө” гээд миний машиныг авч явсан, Ховд аймагт очоод "бензиний мөнгөгүй болчихлоо” гэсээр надаас 360,000 төгрөгийг буцаан авсан. Харин 2019 оны сүүлээр Цагдаагийн газрын мөрдөгч Б нь над руу залгаад “таны машиныг авч явсан хүнийг аймагт авч ирсэн байгаа, таны машины мотор эвдэрсэн байхаар нь Ховд аймагт засварын газарт үлдээсэн” гээд надад засварын газрын утасны дугаарыг өгөхөөр нь би тэр засварын газартай холбогдсон. Тэр засварын газрын хүн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу явж байсан ачааны том тэргэнд миний машиныг 300.000 төгрөгөөр ачуулсан байсан. Би машинаа 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ирсэн жолоочид 300,000 төгрөг өгсөн. Намайг анх машинаа зарахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, ямар ч асуудалгүй явж байсан юм. Харин одоо миний машины мотор бүрэн эвдэрсэн. Адуу, мал ачдаг өндөрлөгөө байхгүй болсон байсан. Машин дотор запас жанам байсан алга болсон байсан. Би одоо 2,250,000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэрч К.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн 6 дугаар багт оршин суудаг бөгөөд 10 гаруй жил болсон малын ченж хийдэг ажилтай. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шиг санагдаж байна. “Ховд аймгаас явж байгаа хүмүүсийн машин эвдрээд Буриадын даваанд аймгийн төвөөс 100 километрийн газарт ирсэн гэнэ. Очиж адуу худалдаж авчихаад ирье” гэж С хэлэхээр нь хамт явсан. Тэнд очиход үл таних 3 залуугаас 1 тооны зөв гуянд хас тамгатай хүрэн гүү, 1 тооны зөв гуянд хас тамгатай халиун гүү, 1 тооны зөв гуянд хас тамгатай цагаан гүү, 1 тооны зөв гуянд хас тамгатай хээр байдас, зөв гуянд хас тамгатай 1 тооны шар унага, 1 тооны зөв гуянд хас тамгатай хул унага зэргийг тус тус худалдаж авсан. Тухайн үед уг 3 залуугаас гарал үүслийн гэрчилгээний бичгийг асуусан боловч байгаагүй. “Маргааш явуулж өгнө” гэхээр нь бид хоёр итгэж дээрх 6 тооны адууг худалдаж авсан. Би тухайн үед тэд нарын явж байсан машины зураг болон адуу худалдсан залуугийн зургийг тус тус өөрийнхөө гар утсаар татаж авсан. 6 тооны адууг хоорондоо тохироод 3,500,000 төгрөгөөр авсан. Тухайн үед 2,000,000 төгрөгийг бэлнээр өгч, нэмээд 20 литр дикель түлш өгсөн. Маргааш нь 1,460,000 төгрөгийг тэд нарын өгсөн 5851060703 тоот дансанд шилжүүлж өгсөн. Тэд нарыг харвал танина. Тэд нар өөрсдийгөө “Ховд аймгийн хүмүүс” гэж хэлсэн. Бүгдийн аймгийн төвд байрлах мал, махны захад байлгаж зарсан. 1 тооны хээр байдсыг Н гэх залууд 550.000 төгрөгөөр зарсан, мөнгийг нь бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 48-51 дүгээр хуудас/
Гэрч М.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие аймгийн төвд малын ченж хийгээд 2 жил болжж байна. 2019 оны 12 дугаар сарын 16-ны үед юм шиг санагдаж байна С, Д нар нь адуу зарж байсан. Тэгээд би 550,000 төгрөгөөр 1 тооны хээр зүсмийн байдсыг худалдаж авсан. Зөв гуянд хас тамгатай байсан. Ингээд тус өдрийн орой Ногооннуур сумын Асгант гэх газарт оршин суудаг гэх үл таних залууд 600.000 төгрөгөөр зарсан. Би уг хүний тодорхой оршин суух хаягийг мэдэхгүй байна. Би гарал үүслийн гэрчилгээг асуухад “өчигдөр шөнө Ховд аймгаас ирсэн, өнөөдөр гарал үүслийн бичиг нь ирнэ. Бид нар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болно” гэхээр нь итгэж худалдаж авсан. Сд бэлнээр 550,000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлэг 12 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/
Гэрч М.Б мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн говьд өвөлжиж байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн адуугаа хайгаад үзсэн бөгөөд мөн тухайн үед Ч.Ба ах Ч.Б, Б нарын адууг үзэхэд бүрэн байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Жаргалан сум руу яваад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Уул сумын Баянговь багт байх гэртээ ирсэн, орой 18 цаг өнгөрч байх үед гар утасны сүлжээ барьдаг газар дээр гарахад миний гар утас руу Г ах залгасан дуудлага ирэхээр нь Г ахын 97033132 дугаар руу залгахад “Баян-Өлгий аймагт өөрийн адуу зараад явж байна, мөн энд бас танайхны тамгатай адуу ирсэн байна. Зарсан юм уу, яасан юм” гэж асуухаар нь би “адуу мал зараагүй” гэж хэлээд Балбаатар ах, Бат- эрдэнэ, Б ах нарт залгаж адуу алдагдсан талаар хэлсэн юм. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б адуунд яваад орой 17 цагийн үед ирээд халиун, бор, хээр, хүрэн 4 гүү, шарга, хул 2 унага алдагдсан талаар хэлсэн юм. Ч.Бийн хас тамгатай халиун гүү, хас тамгатай, хээр гүү, хас тамгатай, шарга унага алдсан. Харин Б ахын хас болон илүүрэн тамгатай хүрэн гүү, хул унага нь хас тамгатай, Б ахын хас тамгатай бор гүү зэрэг 6 тооны адуу алдсан байсан. Алдагдсан адуунууд төв засмал замаас ойрхон 5 километр зайд идээшлэн нутагладаг юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Гэрч Ч.Тийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн төвд амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Уул сумын Баянговь багаас манай садан болох М.Ба гэдэг залуу залгаад “Дарив сумын О.Г нь Баян- Өлгий аймагт явж байна, танай тамгатай адуу энд зарагдаж байна. Хул унагатай гүү байна гэж хэллээ” гээд Баяраа гар утсаа салгахаар нь Би Б руу залгаад “адуу алдагдсан байх шиг байна” гэж хэлсэн. Алдагдсан адуу Ч.Б-ийн шинээр азарга тавьсан хээр зүсмийн азаргатай адуунд байсан юм. Баян-Уул сумын Хүйсийн говь болон Дарив сумын Далантүрүүний хойгуур Агийн худгийн баруун талаар буюу Ховд, Говь-Алтай аймгийн засмал замын ойролцоо идээшлэн нутагладаг юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...5851060703 гэсэн данс эзэмшдэг түүнээс өөр данс байхгүй. Ховд аймгийн Дуут сумын иргэн С-ын Б нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр надтай уулзаад “надад данс байдаггүй чиний дансанд мөнгө хийгээд авмаар байна” гээд дансны дугаар авсан. Тэр өдөр миний дансанд 1,460,000 төгрөг орсон бөгөөд тухайн мөнгийг Б өөрөө авсан юм. Ховд аймгийн төвд байх Ховд их сургуулийн АТМ-ээс авсан юм. С.Бнь ГАА гэсэн дугаартай, тэвштэй цэнхэр өнгийн ачааны машинтай...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 66 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний 720/311 дугаартай “...Цагаан бор зүсмийн 12 настай гүү 900,00 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 119 дүгээр хуудас/, 720/310 дугаартай “...8 настай, халиун зүсмийн гүү 900,00 төгрөг, шар зүсмийн унага 400,000 төгрөг, 4 настай соёолон хээр зүсмийн байдсан гүү 900,000 төгрөг нийт 2,200,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 108 дугаар хуудас/, 720/312 дугаартай “...16 настай хүрэн зүсмийн гүү 900,00 төгрөг, хүрэн гүүний хул зүсмийн унага 400,000 төгрөг нийт 1,300,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “25-91 ГАА улсын дугаартай, Киа Бонго жи-3 маркийн тээврийн хэрэгсэл 7,000,000 төгрөг” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 135-136 дугаар хуудас/, “25-91 ГАА улсын дугаартай, Киа Бонго жи-3 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, эд зүйл 1,880,000 төгрөг” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 130 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Ср хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 239-245 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Соос 5 тооны адууг хураан авч, хохирогч Д.Б, Ч.Бнарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 220-225 дугаар хуудас /
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан С.Зийн өмчлөлийн 25-91 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд нэмэлтээр хийсэн өндөрлөгөө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 228-230, 233-234 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдэл гаргасан, бусдын малыг хулгайлсан үйлдэл гаргасан. Бусдын малыг хулгайлсан болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлсэн. Иймд зүйлчлэл дээр маргаан байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бнь 2019 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Б.Гын өмчлөлийн зөв талын гуяны хавтгай дээр зэрэгцүүлж босоо дарсан саран тамгатай, цавьдар халзан зүсмийн хязаалан үрээ, хохирогч Н.Дгийн өмчлөлийн хаа, гуян дээрээ марал тамгатай сартай хүрэн зүсмийн соёолон насны гүү, хохирогч Л.Бын өмчлөлийн зөв талын гуян нас гүйцсэн морь нийт 3 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн М.А, М.Б, С.Рнарт худалдан, хохирогч Б.Гт 2.000.000 төгрөг, хохирогч Н.Дд 800,000 төгрөг, хохирогч Л.Бт 900,000 төгрөөг, иргэний нэхэмжлэгч М.Аид 650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2019 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч О.Мын өмчлөлийн саран дэвсгэртэй хос арвай тамгатай, халтар зүсмийн нас гүйцсэн гүү, уйгаржин монгол Б үсгэн тамгатай халтар зүсмийн эр сарваа, уйгаржин монгол Б үсгэн тамгатай улаан бор зүсмийн охин сарваа нийт 4 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Ш.Нд 2.260.000 төгрөгөөр худалдан, хохирогч О.Мад 2.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Нд 2.260.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол тус тус учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 14-15-ний хооронд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс 25-91 ГАА улсын дугаартай, Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Бгийн өмчлөлийн зөв талын гуян дээр хас тамгатай цагаан зүсмийн гүү, хас тамгатай шарга зүсмийн унага, хас тамгатай хээр зүсмийн гүү, хохирогч Ч.Баын өмчлөлийн хас болон илүүрэн тамгатай хүрэн зүсмийн гүү, хас тамгатай хул зүсмийн унага нийт 6 тооны адууг хулгайлан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Б.Сд худалдан хохирогч Д.Бд 900.000 төгрөг, хохирогч Ч.Бд 2.200.000 төгрөгийн, хохирогч Ч.Бат 1.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Сд 3.579.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Зд 1.880.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч С.Бүйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байх тул шүүгдэгч С.Бийн 3 удаагийн үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Бнь 3 удаагийн үйлдлээр бусдын нийт 13 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэдий ч уг гэмт хэргүүд нь 2019 оны 12 сард үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны 12 сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Бг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Гын 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адууг, хохирогч О.Мын 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 тооны адууг, хохирогч Д.Бн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны адууг, хохирогч Ч.Баын 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адууг, хохирогч Ч.Бийн 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адууг хохирогч нарт тус тус хүлээлгэн өгсөн байна.
Иргэний нэхэмжлэгч С.З нь мөрдөн байцаалтын явцад нийт 1.880.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт эд мөрийн баримтаар 450.000 төгрөгний үнэлгээ бүхий тэвшний өндөрлөгөө хураагдсан байх тул түүнийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож нэхэмжилсэн үнийн дүгнээс хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Бс 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Дд, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт, 650.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Аид, 2.260.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Нд, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Бд, 3.579.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд, 1.430.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Зд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогч Д.Б, Ч.Ба, Б.Г нар нь адуу хайхад гарсан болон бусад зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч С.Бнь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Бд холбогдох хэргийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч С.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд харин 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч С.Бнь урьд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 8 сараар тэнсэж байсан байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, түүний хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа мөн харгалзаж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 2 жилийн хугцаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд шилжээгүй, иргэний нэхэмжлэгч С.З-ийн өмчлөлийнх болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 / долоон сая/ төгрөгийг шүүгдэгч С.Баас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25-91 ГАА улсын дугаартай Киа бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд нэмэлтээр хийсэн өндөрлөгөө зэргийг иргэний нэхэмжлэгч С.З-д буцаан олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролыг бүрэн төлөөгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Баг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч С.Бг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Б-аас 800.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Дд, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Бт, 650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Аид, 2.260.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Нд, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Бд, 3.579.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд, 1.430.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Зд тус тус олгосугай.
7. Хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Б, Ч.Ба, Б.Г нар нь адуу хайсан зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25-91 ГАА улсын дугаартай Киа бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд нэмэлтээр хийсэн өндөрлөгөө зэргийг иргэний нэхэмжлэгч С.Зд буцаан олгосугай.
9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА