| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00691/И |
| Дугаар | 102/ШШ2017/00701 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00701
2017 оны 03 сарын 14 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00701 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 1-р хороолол, 22 А байр 89 тоотод оршин суух, регистр ЧЙ79020721, Наран овогт Дэмбэрэлсүрэнгийн Туяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 7-3-р байр 64 тоотод оршин суух, регистр:ШД77052908, Боржигон овогт Октябрийн Оюунчимэгт холбогдох 5 105 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Туяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Туяа миний бие О.Оюунчимэгтэй 2015 оны 5-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 8 сарын 29-ний өдөр хүртэл 13 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол алданги 0.5 хувиар тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2016 оны 8 сарын 29-ний өдөр 5 сараар сунгасан. О.Оюунчимэг нь эхний сар бүрийн хүүгээ төлж байсан бөгөөд 2016 оны 08 сарын хүүг 105.000 төгрөгөөр дутуу, үлдэгдэл 5 сарын хүү 1 000 000 төгрөг нийт 1.105.000 төгрөгийн хүү, үндсэн зээл 4.000.000 төгрөг төлөөгүй. Иймд О.Оюунчимэгээс үндсэн зээлийн төлбөр 4.000.000 төгрөг 2016 оны 8-р сарын хүүний үлдэгдэл 105.000 төгрөг, 2016 оны 09 сараас 2017 оны 01 сарын хүү 1 000 000 төгрөг нийт 5.105.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Оюунчимэг би иргэн Д.Туяагаас авсан зээл, түүний хүү болох нийт 5 105 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2017 оны 4-р сарын 01-ний өдрийн дотор эхний 500 000 төгрөг, үлдэгдэлийг 2017 оны 7-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Туяа нь О.Оюунчимэгээс холбогдох 5 105 000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч О.Оюунчимэг нь
нэхэмжлэлийн шаардлага болох 5 105 000 төгрөгийг 2017 оны 4-р сарын 01-ний дотор эхний 500 000 төгрөгийг, 2017 оны 7-р сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 4 605 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжилсэн 5 105 000 төгрөгийг, 2017 оны 4-р сарын 01-ний өдрийн дотор 500 000 төгрөгийг, 2017 оны 07-р сарын 01-ний дотор 4 605 000 төгрөгийг төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч О.Оюунчимэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 48 315 төгрөг, хариуцагч О.Оюунчимэгээс 48 315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Туяад олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА