Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00740

 

2017 оны 03 сарын 16 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00740

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

             Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, 42-59 тоотод оршин суух регистр: ХЙ63011072, Боржигон овогт Осорын Гансүхийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, “Тэнүүн-Огоо” автобус компанид  холбогдох 130 000  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч О.Гансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8-р сарын 27-ны өдөр тус компанийн Буддорж жолоочтой том оврын автобус Багшийн дээд сургуулийн буудал орчимд миний “Азиа” автобусны хойноос тормос нь барилгүй мөргөсөн билээ. Тэгээд үнэлгээ тогтоолгосоноор 1 298 000 төгрөг Улаанбаатар даатгалаас гаргах болсон ба 10 хувийг компани хариуцахаар болсон. Улаанбаатар даатгал ХХК-аас 1 160 000 төгрөгийг надад өгсөн. Түүнээс хойш компани маргааш, дараа сард өгнө гэж хойшлуулсаар өдийг хүрлээ. Иймд миний машинд учирсан хохиролын үлдэгдэл 130 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Гансүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тэнүүн-Огоо” автобус компани нь миний нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Гансүх нь хариуцагч “Тэнүнү-Огоо” автобус компанид холбогдох 130 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Тэнүүн-Огоо” автобус компани нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Тэнүүн-Огоо” автобус компанид холбогдох 130 000 төгрөг гаргуулахыг хүссэн О.Гансүхийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.Гансүх нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 2275 төгрөгийг, хариуцагч “Тэнүүн-Огоо” автобус компаниас 2275 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА