Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 158

 

2017 оны 03 сарын 13 өдөр           Дугаар 156/ШШ2017/00159      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00119/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт оршин суух, Харчу овогт Цэрэндоржийн Долгоржав /РД:СТ67081501/-ын нэхэмжлэлтэй
            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Долгоржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Ц.Долгоржав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
              Миний бие 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Өндөрхааны сангийн аж ахуйд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Мөнх-Өлзийт ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Тахилгат ХК-д 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 20х/

    Нэхэмжлэгч Ц.Долгоржав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Миний бие Өндөрхааны сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, түүнчлэн Мөнх-Өлзийт ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд, Тахилгат ХК-д 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажилласан тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Аймгийн архивын тасгаас баримтыг шүүлгэхэд баримт гарч ирээгүй болно гэжээ.  

              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад       
                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Харчу овогт Цэрэндоржийн Долгоржав нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, түүнчлэн Мөнх-Өлзийт ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд, Тахилгат ХК-д 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

              Шүүх нэхэмжлэгч Ц.Долгоржавын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч Харчу овогт Цэрэндоржийн Долгоржав нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, түүнчлэн Мөнх-Өлзийт ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд, Тахилгат ХК-д 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 20х/, нэхэмжлэгч Ц.Долгоржавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10-11х/, гэрч О.Саруулдоржийн мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 24х/  зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харчу овогт Цэрэндоржийн Долгоржав /РД:СТ67081501/-ыг Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, түүнчлэн Мөнх-Өлзийт ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд, Тахилгат ХК-д 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Долгоржавыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай. 

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР