| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2017/0573/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 145.2., 147.2., 181.2.5., 181.3., |
| Улсын яллагч | Сонгинохайрхан дүүргийн Прокурор |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 194
Т.Э, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.Э, Б.Б нарт холбогдох 201626012408 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .............. овогт ..............гийн .............., 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт .............. тоотод оршин суух, /регистрийн дугаар: ............../,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг 1 жилээр хойшлуулсан,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээр /урьд оногдуулсан ялыг 1 жилээр хойшлуулснаас/ эдлээгүй үлдсэн ялаас 3 сарын ялыг нэмж нэгтгэж 2 жил 6 сар хорих ял,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн ял дээр урьд шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ял дээр урьд шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 9 сар 12 хоногийн хорих ялын заримыг нэмж нэгтгэн 2 жил 9 сар 12 хоног хорих ял,
- Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, оногдуулсан ял дээр урьд шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялыг бүгдийг нь нэмж нэгтгэн 1 жил 3 сар 25 хоног хорих ял тус тус шийтгүүлсэн.
2. .............. овогт ..............ы .............., 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .............. тоотод оршин суух, /регистрийн дугаар: ............../,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
- Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
- Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
1. Т.Э нь ялтай байдал арилаагүй байхдаа, яллагдагч Б.Бтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Нын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” загварын гар утсыг нь дээрэмдсэн,
яллагдагч Б.Бтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Рич” баарны гадна талд иргэн Ц.Аийг үл ялих зүйлээр шалтаглан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
2016 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Дабло” нэртэй зочид буудлын зочин хүлээн авагч П.Цийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бэлэн гоймон, ундаа зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн,
2. Б.Б нь ялтай байдал арилаагүй байхад, яллагдагч Т.Этай бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Нын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” загварын гар утсыг нь дээрэмдсэн,
яллагдагч Т.Этай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Рич” баарны гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,
Б.Сэргэлэнбаатар, М.Мөнхтөр нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, Эл Си Ди зурагт зэрэг эд зүйлс хулгайлан 866.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
давтан үйлдлээр Б.Сэргэлэнбаатар, М.Мөнхтөр нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-287б тоотод байрлах Маньбадраагийн Тариан булаг 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 287.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Эгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Б.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн П.Цийг дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 99.2 болгон тус тус өөрчилж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Т.Эд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж,
Шүүгдэгч Оорцог овогт Төртүвшингийн Элбэгзаяаг дээрэмдэх гэмт хэрэг
үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний
эсрэг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Элжигэт овогт Батсайханы Бэхбатыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Т.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Эг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Б.Быг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Быг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Э, Б.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Э, Б.Б тус бүрийн урьдчилан хоригдсон 333 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Эгаас 1.346.625 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Нд 92.925 төгрөг, Ц.Ат 800.000 төгрөг, П.Цт 453.700 төгрөг,
шүүгдэгч Б.Баас 188.691 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Нд 92.925 төгрөг, Н.Маньбадраад 95.766 төгрөг тус тус олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Т.Э, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Ж.Ныг зодож, гар хүрсэн зүйлгүй байтал хохирогчийн биед зүссэн шарх гэмтэл зэрэгт намайг хамааруулан хохирогчийн эмчилгээний зардал болох 188.669 төгрөгийг хувааж 92.925 төгрөгийн өртэй болгож ялласан. Миний бие хохирогч Ж.Нын биеэс авсан “Самсунг Галакси Гранд” загварын гар утсыг эргүүлэн өгч хохирол гомдолгүй болгосон. Миний өмгөөлөгч Очбадрал нь шүүх хурал давхацсан тул анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Энхтүвшинтэй оролцсон. Өмгөөлөгч Б.Энхтүвшин нь шүүх хуралдаан дуусах үед “хохирогч Ж.Нын хохирлыг хувааж төлүүлэх саналтай байна” гэж хэлсэний улмаас шүүгч хохирлын дүнг хувааж шийдвэрлэсэн. Хохирол төлбөр, гомдол саналгүй байхад гомдолтой болгож 4 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн тул та бүхэн энэ байдлыг минь харгалзан үзэж, хамгийн бага ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. Мөн урд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт цагдан хоригдсон 2 сарыг цагдан хоригдсон хоногт нэмж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Т.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Т.Э, Б.Б нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын сааданд иргэн Ж.Нын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан “Самсунг Галакси Гранд” загварын гар утсыг нь дээрэмдсэн,
2. Т.Э нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, “Рич” баарны гадна талд иргэн Ц.Аийг “Шорлогны гал руу нуруу, бөгсөө ээж зогслоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
3. Т.Э нь Э.Цогбадрах, О.Баттүшиг нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо "Даблю" нэртэй зочид буудлын зочин хүлээн авагч П.Цийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, “Буудлын мөнгөний оронд авлаа” гэж бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлсийг лангуунаас нь авч дураараа аашилсан,
4. Б.Б нь Б.Сэргэлэнбаатар, М.Мөнхтөр нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД зурагт зэрэг эд зүйлс хулгайлан 866.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
5. Б.Б нь Б.Сэргэлэнбаатар, М.Мөнхтөр нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-2876 тоотод байрлах Н.Маньбадраагийн “Тариан булаг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 287.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой Элбэгзаяатай Хархорин зах дээр таарсан. Ингээд 0.75 литрийн 1 шил архи, 2 пиво авч уусан. Явж байгаад нэг залуутай таарсан, дэлгүүрээс пиво авахуулсан. Тэгээд байрны голд байдаг сааданд очиж суусан, надад нэг пивийг нь задлаж өгсөн. Намайг “утсаар нь нэг яриад өгье” гэсэн чинь өгөхгүй байсан. Гэтэл Элбэгзаяа араас нь боож унагаагаад би гар утсыг нь гартаа барьчихсан байхад нь авсан. Тэгээд Элбэгзаяа бид хоёр тэндээс явсан. Гэтэл бид хоёрын араас тэнд явж байсан юм уу, хаанаас гарч ирснийг нь анзаараагүй нэг залуу эхэлж араас дуудаад “хөөш гар утсыг нь өгөөч” гэж хэлэхээр нь бид хоёр цааш яваад байсан. Араас ирээд биднийг барьсан.
...Би түүнд гар хүрээгүй. Зөвхөн утсыг нь авсан. Элбэгзаяа боож унагаасан, тэр үед юм мөргөөд унасан байж магадгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76, 79 дүгээр хуудас/,
“...Би 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр найз Т.Этай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол Цамбагаравын “Соёмбо” кинотеатрын үүдэн дээр шорлог зарж байгаа эмэгтэй хүнээс шорлог идэх гээд зогсож байхад танихгүй 2 залуу хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд гэнэт тас няс хийгээд миний зүүн талын нүд рүү хэн нэгэн гараараа цохиод авсан. Би “яаж байна” гэхэд тэр залуу “яадаг юм бэ, үзэх үү” гэхээр нь би “тэгье” гээд зодолдоод Т.Э нэг залуутай нь зууралдаад үлдсэн. Би тэр үед нэлээн согтуу байсан болохоор санахад тэр залуу намайг 1-2 удаа нүүр рүү цохиод авахаар нь би заамдалцаад барьж аваад бөгсөөрөө газар суучихсан байх хооронд миний толгойн ар талаас тас хийтэл хатуу зүйлээр цохиод авахаар нь эргээд харахад Элбэгзаяатай зодолдож байсан залуу шиг харагдсан. Тэд нар зугтаагаад явахад Т.Э “энэ модоор цохичихлоо” гээд нэлээн том дэлэм хэрийн мод үзүүлж байсан. Миний толгой хагараад цус гараад Элбэгзаяа бид хоёр явцгаасан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дугаар хуудас/,
“...Би 2015 оны 12 дугаар сарын 2-ны орой Сэргэлэнбаатар, Мөнхтөр нартай хамт Сансарын колонк орчихоод буцаад харихдаа Сэргэлэнбаатар “ийшээ орох уу” гээд 100 айлд байх цэцэрлэг рүү заасан. Би “наана чинь ямар юм байдаг юм бэ” гэхэд Сэргэлэнбаатар “энд компьютер байдаг юм, хулгайлъя” гэсэн. Бид нар тэр цэцэрлэгийн хашааны хаалгаар ороод уг цэцэрлэгийн хашааны хаалга руу харсан вакум цонхыг Сэргэлэнбаатар, Мөнхтөр нар “онгорхой” гэж хэлээд Сэргэлэнбаатар эхлээд цонхоор дотогш ороход араас нь Мөнхтөр орсон. Дотор ороод 20-иод минут болсон. Намайг цонхноос жаахан хол зогсож байхад Сэргэлэнбаатар дуудсан. Тэгээд “энэ телевизорыг аваадах” гэсэн. Би “авахгүй, та нар өөрсдөө аваад гарцгаа” гэж хэлсэн. Гэтэл 4-5 минутын дараа цагдаа нар ирсэн. Намайг бариад авсан. Тэгээд надаас “та нар хэдүүлээ явж байгаа юм бэ” гэхээр нь гурвуулаа явж байгаа гэж хэлсэн. Гэтэл Мөнхтөр цонхоор гараад ирэхэд нь цагдаа бариад авсан. Сэргэлэнбаатар дотроос гарч ирэлгүй нуугдсан. Тэгээд бид нарыг цагдаа нар бариад явсны дараа Сэргэлэнбаатар бариад гараад гэр рүү явсан байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/,
шүүгдэгч Т.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Бтай 1 дүгээр хороололд явж байгаад 1 шил стандарт 0.75 литрийн архи, 2 пиво авч уусан. Би тасарчихсан байсан. Явж байгаад ямар ч байсан нэг залуутай таарч, тэр залуу дэлгүүрээс пиво авч өгөөд байсан. Утсаар яръя гээд байсан уу, утсаар яриад байсан уу ямар ч байсан тийм яриа болсон. Б.Бын хамт явж байтал хаанаас ирснийг мэдэхгүй 4 залуу ирээд “гар утсыг нь өгөөдөх” гээд байхаар нь би “аваагүй, надад байхгүй” гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн автомашин ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд байж байхад Б.Бын ханцуйнаас гар утас гарч ирсэн. Хэн уг гэмтлийг учруулсныг би мэдэхгүй байна. Надад хутга байгаагүй, биедээ хутга авч явдаггүй. Бидний тухайн үед байсан газраас л олсон байх. Сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
“...Нэг буудалд ороод 2 ортой өрөө авсан. Тэгээд бид гурав бааранд орохоор болоод гарсан. Тэнд ороод архи, пиво уусан. Нилээд сууж байгаад буудал руу буцаж орсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүи байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Т.Э нэг хүнтэй утсаар ярьж байгаад удалгүй нэг залуу ирсэн. Тэр залуу өөрийгөө Төөгий гэж танилцуулсан. Бид гурав алхаад “Жи” баарны замын урд талд байдаг “W” нэртэй зочид буудалд орсон чинь ресепшин нь нэг л өрөө байгаа гээд тэрийг нь хоногийн 25.000 төгрөгөөр авахаар тохиролцож мөнгөө өгчихөөд бааранд ороод архи, пиво авч уусан. 3 цагийн үед баарнаас гараад нөгөө зочид буудалдаа ороод тамхи татаад байж байтал Төөгий гэх залуу нь “манай эхнэр дуудаад байна. Би явлаа. Т.Э чи манайд хоночихоод өглөө явах юм уу” гэж яриад сууж байтал гаднаас ресепшин эмэгтэй орж ирээд “та нар ямар их шуугилддаг юм бэ, хүн амьтан амраагаач” гэж хэлсэн. Гэтэл Т.Э, Төөгий нар “тэгвэл мөнгөө аваад гарчихъя” гэсэн чинь тэр эмэгтэй “юу гэж өгдөг юм” гээд тэд хоорондоо маргалдахаар нь би Т.Э, Төөгий хоёрыг өрөөнд нь оруулчихаад ресепшин эмэгтэй дээр очоод “эгч ээ бид нар өрөөнд удаагүй юм чинь ядаж тал мөнгийг нь авья” гээд яриад байж байтал цаанаас Т.Э, Төөгий хоёр гарч ирэнгүүтээ “мөнгө өгөхгүй бол мөнгөндөө тааруулаад эд нарыг чинь авлаа” гэж хэлээд ил байсан ундаа, бэлэн гоймонгоос булааж аваад Төөгий түрүүлээд гарсан. Намайг гарах гэтэл тэр эгч миний хувцаснаас зуураад авахаар нь Элбэгзаяа нүүрийг нь мангасдсан чинь нөгөө эгч хойшоо унаж харагдсан. Би тэр эмэгтэйд гар хүрээгүй. Харин надтай хамт явсан Т.Э ресепшин эмэгтэйтэй зууралдаж байгаад нүүрэнд нь гараараа нэг удаа мангастаж унагаасныг санаж байна. Хаана нь яаж цохисныг мэдэхгүй. 3 ширхэг бэлэн гоймон, нэг ширхэг бидний кола ундаа булааж авч зугтаасан. Би хийсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231-233, 246-247 дугаар хуудас/,
шүүгдэгч М.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 2-ны орой Бэхбат, Сэргэлэнбаатар бид гурав 19 цаг 30 минутын үед буцаад Дэнжийн 1000 руу алхаад байрны голоор ороод явахад 100 айлд нэг цэцэрлэгийн хашаа байсан. Гэтэл Сэргэлэнбаатар “энэ цонх онгорхой байна, чи ор” гэсэн. Би “үгүй наана чинь юу байдаг юм бэ, юу ч байхгүй” гэсэн. Сэргэлэнбаатар “компьютер байдаг юм” гэсэн. Бэхбат хажуугаас “яах юм бэ явъя явъя” гэсэн. Сэргэлэнбаатар “та нар явж байхгүй юу би орлоо” гэж хэлээд уг цэцэрлэгийн цонхоор орсон. Тэгэхээр нь би араас нь цонхоор орсон. Бэхбат орохгүй гадаа үлдсэн. Ороод цэцэрлэгийн хананд тогтоосон байсан 39 инчийн хавтгай зурагтыг өлгүүрээс нь салгаж аваад багшийнх нь өрөөнд байсан зөөврийн компьютерийг нь аваад би түрүүлээд цонхоор үсрээд гартал цагдаа бариад авсан. Бэхбатыг барьчихсан байсан. Тэгээд Сэргэлэнбаатар цэцэрлэгийн араар нуугдаад үлдсэн. Дутуу түгжээтэй жаахан завсартай байхаар нь Сэргэлэнбаатар очоод түлхээд онгойлгосон.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/,
“...2015 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр байх, Сэргэлэнбаатар, Бэхбат бид гурав гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжинд байрлах 6 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврээр дамжин Сэргэлэнбаатар бид 2 таазыг нь цөмлөн орж Юнител, Мобикомын утасны нэгж, идэж уух хүнсний зүйл аваад Сэргэлэнбаатар нэгэн дөрвөлжин хайрцган дотроос түлхүүр аваад хаалгыг нь онгойлгож гарсан. Бид мөнгө олох гэж хулгай хийсэн. Энэ санааг бид 3 ярилцаж байгаад гаргасан. Б.Б энэ хэрэгт оролцсон. Хулгай хийсэн юмыг гаднаас тосож аваад, хамт явж заралцаад мөнгийг тэнцүү хувааж авсан. Энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 137-138, 141-142, 145-146 дугаар хуудас/,
шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Б, М.Мөнхтөр нартай бүлэглэн 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД зурагт хулгайлсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас/,
“...2015 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжинд байрлах эзэн нь бие муутай, группэд байдаг хүний 6 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврээр дамжин худаг дэлгүүр хоёрын заагт байсан төмөр хаалттай цонхны хаалтыг нь хөшин салгаж чардаак руу орж, яндангийн хажуугаар таазыг нь цоолж дотогш орсон. Уг дэлгүүр дотроос тамхи, чихэр, шоколад, Мобиком, Юнителийн нэгж, бок, саван зэрэг зүйлс аваад жижиг шургуулганд байсан түлхүүрээр онгойлгож гараад арын гудамжинд байдаг нийтийн байр руу аваачаад цүнхэнд хийж цэгцлээд зарсан. Мөнгөө хувааж авсан. Бид нар мөнгө олж нийтийн байрны түрээсний мөнгө төлөх гэж хулгай хийсэн. Хулгай хийх санааг Мөнхтөр, Б.Б, бид гурав ярилцаж байгаад хийсэн. Б.Б энэ хэрэгт оролцоотой. Цуг явж зараад мөнгө төгрөгийг нь идэж хэрэглэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/,
хохирогч Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...үл таних 2 залуу Хархорин зах талаасаа буюу баруун талаар ирсэн. Улаан куртиктай залуу нь ганц тамхилчих гэхээр нь би “тамхи татдаггүй” гэсэн чинь “би 15 жил шоронд суусан, их зовсон ганц пиво аваад өгчих” гэхээр нь би зөвшөөрч 8 дугаар байранд байх хүнсний дэлгүүр орж 2 лааз пиво авч өгсөн. Гэтэл “тийш саад руу орж сууя” гэж ногоон куртиктай залуу хэлсэн. Би хамт сааданд очиж суугаад улаан куртиктай ахад 1 пивийг задалж өгсөн. Гэтэл “нэгийг нь чи уу” гэхээр нь “би уудаггүй” гэсэн чинь “чи уу” гээд байхаар нь задлаж нэг балгаад газар тавьсан. Гэтэл тэр ах “гар утсаа өгчих, нэг хүн рүү залгачихъя” гэхээр нь би утсаа өгөөгүй, ногоон куртиктай нь хутга л гэж бодсон нэг иртэй зүйл миний хүзүүний баруун талд тулгаж, арагш дарж, тэр үед улаан куртиктай залуу нь куртикны баруум талын гадна халаасанд байсан “Самсунг Галакси Гранд” загварын гар утсыг авсан. Би давхар гараараа бариад тавихгүй байсан юм. Ногоон куртиктай залуу нь “ямар шазруун юм” гэж хутгаа миний аманд тулгаж, “дүрчихнэ шүү” гэж заналхийлж, миний хоолойг гараараа бооход ухаан балартаж орчноо мэдрэхгүй болсон. Нэг мэдэхэд нөгөө 2 залуу зүүн тийш явж байсан. Миний хажууд нэг ах зогсож байсан, надаас “яасан бэ” гэж асуухаар нь “миний утсыг аваад явчихлаа” гэж хэлсэн. Ахыг “тэр 2 мөн үү” гэж асуухаар нь “мөн” гэсэн чинь нөгөө ах наанаа байж байгаарай гээд гүйсэн. Тухайн үед миний нүүрнээс их цус гарч байсан учраас өвсөөр арчиж, пивоор гараа угаасан. Нөгөө ах удалгүй эргэж ирээд “нөгөө хоёрыг барьчихлаа, мөн үү” гээд намайг дагуулаад зүүн тийш явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд харахад миний зүүн хацар, эрүүний зүүн дор зүсэгдсэн байсан. Цагдаа “гар утсыг нь гаргаад өгчих” гэхэд тэр хоёр “байхгүй” гээд байсан. Биед нь үзлэг хийхэд миний утас гарч ирсэн. Би намайг дээрэмдсэн 2 залууг танихгүй. Би уг гар утсыг 2016 оны 6 дугаар сард хамт ажилладаг хүнээсээ 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо миний биед толгой өвдөж байсан, зүсэгдсэн хэсгээр өвдөж байна. Шүлс залгихад хоолой хөндүүрлэн зовиуртай байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. ...Миний зүүн хацар, хүзүүнд ногоон куртиктэй ах хутгаар зүсэж учруулсан, харин 2 чамархайд хэн цохьсныг мэдэхгүй байна, намайг араас хутга тулгаад миний халааснаас улаан куртиктай ах гар утсыг маань авсны дараа ногоон куртиктай ах намайг араас бооход би ухаан балартаж газар унасан. Тэр үед л цохьсон. Нийт 185.850 төгрөгний зардал гарсан учраас нэхэмжилнэ. Миний хүзүү болон хацарт зүсэж гэмтээснээс сорвитой болсон учраас би эмчилгээний зардлаас гадна 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29, 31-32 дугаар хуудас/,
хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Отгонпүрэв гал руу нуруугаа харуулаад бөгс даараад байна гээд тоглоом хийгээд эргээд цаашаа хараад зогсох хооронд нөгөө 2 залуугийн надаас жаахан намхандуу хууз сахалтай залуу нь Отгонпүрэвийг “чиний бөгстэй шорлого би идэхгүй” гэхэд Отгонпүрэв тухайн үед согтуу байсан болохоор мэдээж дуугүй байгаагүй байх тэгээд тэр хоёрын дунд хэрүүл эхлээд, сүүлдээ бид 4 хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд надтай зодолдож байсан залуу миний баруун мөр, баруун суга, мөр, далны хэсэг болон толгойны зүүн хэсэгт цохихдоо гартаа үзүүртэй зүйл бариад хатгаад байх шиг санагдахаар нь би зодолдохоо болиод холдоход тэр 2 залуу зүүн тийш эргээд зугтаасан. Би Отгонпүрэвд хандаж “энэ залуу намайг хутгалчих шиг боллоо, хоёулаа баар руу ороод толинд харъя” гээд хамт “Рич” баарны ариун цэврийн өрөөний толинд цээж нүцгэлээд харахад жижиг үзүүртэй зүйлээр хатгасан байдалтай, суганы хэсэгт зүссэн харагдсан. ...Тэр хоёр залуу хоёр тийшээ салаад зугтаасан. Бид хоёр нэг нэгээрээ хөөгөөд гүйсэн. Би намайг хутгалсан залууг хөөгөөд гүйж явахад гартаа барьсан зүйлээ зам дээр хаяхаар нь авахад оёдолчны утас тасалдаг жижиг хайчны нэг гуя байсан. Би тэр залууг гүйцэлгүй орхиод буцаад Отгонпүрэвийг хайгаад олдохгүй болохоор дахиад нөгөө залууг хөөж явсан газраа ирэхэд тэр залуу замын хажуу талын модны дундаас гараад замын баруун талд явж байсан над руу гүйж ирээд миний баруун гуяны урд хэсэг рүү хутгалаад буцаад гүйсэн. Тэр залуугийн гарт гудамжны гэрэлд гялалзсан тонгорог шиг зүйл харагдсан. Цэргийн госпитал эмнэлэг дээр оёдол хийлгэж байхад цагдаагийн ажилтан ирж намайг дагуулж явж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж, болсон явдлын талаар тайлбар авсан. Тэр залуу 20-25 орчим насны, 170-175 сантиметр орчим өндөртэй, халамцуу залуу байсан. Цайвардуу хувцастай байсан шиг санагдаж байна. Одоо миний чихний сонсгол муудаад байна. Би дээрх хүмүүсийг олж чихний хэнгэргээ нөхүүлэхэд гарах зардлаа гаргуулж авмаар байна. Хагалгаа хийхэд 1.300.000 төгрөгийн зардал гарна гэж эмч хэлсэн. Бусад эмчилгээний зардалд 500.000 төгрөг зарцуулсан. ...Би намайг хутгалсан залууг хараад царайгаар нь таньж байна. Зодолдож байсан болохоор царай төрх нь миний ой тойнд сайн тогтож үлдсэн байна. Нөгөө залуу нь намхандуу, хууз сахалтай, надтай зодолдож байсан залуугаас насаар ах залуу байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дугаар хуудас/,
хохирогч П.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө “W” нэртэй зочид буудалд ресепшнээр ганцаараа ажиллаж байтал гаднаас үл таних 3 залуу орж ирээд өрөө захиалаад 7 номерын 25.000 төгрөгний үнэтэй өрөөг өөрийгөө Цогбадрах гэж иргэний үнэмлэх үзүүлсэн залуугийн регистрийн дугаарыг бичиж оруулсан. Тэр гурав өрөөндөө нилээн байж байгаад “гарчихаад ирье” гэж яваад 3 цагийн үед орж ирээд өрөөндөө чанга яриад шуугилдаад байхаар нь би очоод “чимээгүй унтаж амарцгаа” гэж шаардлага тавиад “бид нар одоо гарлаа, буудлын тооцооны мөнгийг буцааж авъя” гэж саарал үстэй, өндөр биетэй залуу нь хэлсэн. Тэгэхээр нь би “захирал орлого аваад явчихсан” гэж хэлээд үүдний өрөөндөө сууж байтал саарал үстэй залуу ирээд элдэв янзаар загнаж “мөнгөө авмаар байна” гээд байсан. Араас нь Цогбадрах гарч ирээд бас буудлын тооцооны мөнгө нэхээд байж байтал араас нь хамт явсан туранхай залуу нь гарч ирэнгүүтээ ширээн дээр байсан бэлэн гоймон, ундаа хоёрыг хамаж аваад гарах гэхээр нь би гаргахгүй гээд хаалгаа хаагаад зогссон чинь саарал үстэй залуу баруун гарын шуунд гараараа нэг удаа цохих үед би хаалгаа алдсан чинь гараад зугтаасан. Хамт явсан нэг залуу нь толгойгоороо нүүрэнд мөргөсөн. Тэгэхээр нь би Цогбадрах гэдэг залууг өмсөж байсан цамцнаас нь зуураад авсан. Гэтэл гэдэс рүү өшиглөөд зугтаасан. Харин намайг мөргөөд зугтаасан залуу үлдсэн гэмтлүүдийг учруулсан. Гэдэс рүү өшиглөсөн Цогбадрах гэмтэл учруулаагүй. 3 ширхэг бэлэн гоймон, 2 ширхэг бидний кола ундаа булааж зугтаасан. Миний хамар хугарсан. Нэгдүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлж хамараа тэгшлүүлсэн байгаа. Толгойн томографик авхуулсан. Цохиулж, зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна. ...Би намайг мөргөсөн залууг харвал танина. Намайг мөргөсөн залуу миний биед гэмтэл учруулсан. Нөгөө 2 нь надад гэмтэл учруулаагүй. Эхлээд гардаг залуу нь хаалга алдлаад гаргахгүй гээд зогсож байхад гар руу нэг удаа цохиод л гараад явсан. Дараа нь тэр саарал куртиктэй залуу намайг мөргөсөн. Цогбадрах гэх залуу нь анх буудлын өрөө авч орохдоо бичиг баримтаа үзүүлж байсан болохоор мэдэж байгаа юм. Тэр залуу нь намайг өшиглөсөн. Гэдэс рүү өшиглөснөөс ямар нэг гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209-211, 212-213, 2 дугаар хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,
хохирогч Л.Наранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 сарын 2-ны орой амарч байтал манай цэцэрлэгийн манаач Бат-Очир над руу залгаад “манай цэцэрлэгт хулгай орлоо, цонхоор хулгайч ороод баригдсан, цагдаа дуудсан, тэд нарыг бариулчихлаа, та хүрээд ирэх үү” гэсэн. Яваад очтол 1 давхарт байдаг бэлтгэл бүлгийн ангийн цонхоор хулгайч орсон байсан. ЛСД зурагт 746.800 төгрөг, Тошиба загварын зөөврийн комьютер 500.000 төгрөгийн үнэтэй байсан. Манай цэцэрлэгээс өөр алдагдсан зүйл байхгүй. Тэр эд зүйлсийг хулгайлж байгаад баригдсан байсан. Одоо хохирол байхгүй. Гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,
хохирогч Н.Маньбадраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дэлгүүрийн зүүн талын дээврийн цоорхойг төмрөөр тагласан байсныг хойшоо онгойлгоод яндангийн нүхний хажуугаар дээвэр цөмөрч дотогш ороод зүүн талын хаалгыг дотор талаас замган түгжээгээр нь түлхсэн байсан. Мобикомын 100.000 төгрөгийн, Юнителийн 80.000 төгрөгний нэгж аваад “Алпен Голд” шоколад 8 ширхэг, шпрот 5 лааз, лаазалсан загасны мах 4 ширхэг, 4 кг задгай граммын чихэр, “Мультвитамин” ундаа 9 ширхэг, Сникерс 5 ширхэг, Твикс 5 ширхэг, шоколадны набор 4 ширхэг, угаалгын нунтаг 10 ширхэг, Тайд 10 ширхэг, Танш 3 ширхэг зэрэг алдагдсан. Бэлэн мөнгө 6.000 төгрөг байсан. Нийлээд 500.000 орчим төгрөгийн бараа алдагдсан. Дэлгүүрийн 1 ширхэг түлхүүрийг лангууны хажууд байх шүүгээнд хийчихсэн байсан. Уг түлхүүрийг аваад онгойлгож, гарч явсан байсан. Өглөө харахад гадна талын хаалганы дотор талд түлхүүр зүүлттэй байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас/,
гэрч Т.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим дэлгүүрт байж байхад гаднаас 2 залуу орж ирээд “эгчээ бид хоёрыг хүн дээрэмдэх гээд байна, энэ хаалгаар зугтаалгаад өгөөч” гэхэд нь би гаргахгүй гэсэн. Нэг нь цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би тэр хоёрыг харж байтал араас нь 2 залуу орж ирээд нөгөө 2 залууг “та 2 нааш ир, замдаа та хоёрт цагдаа дуудаж өгнө” гэхэд нөгөө хоёрын нэг нь “цагдаагаа дууд эгч ээ, та цагдаа дуудаад өгчих” гээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэндээс нэг нь “та хоёр хүний утас яасан, буцааж өг” гэсэн чинь “надад байхгүй, бид 2 аваагүй” гээд байсан. Шатны доор нүүр нь цус нөж болсон нэг залуу хаалга тогшиж орж ирээд “танд энэ 2 утас өгсөн үү” гэж асуухаар нь “Өгөөгүй. Урд хаалгаар гаргаад өгөөч гэхээр нь би гаргаагүй” гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,
гэрч Т.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажлаасаа 22 цагт тарах байсан учраас Намхайжавтай утсаар яриад Цамбагаравын автобусны буудал дээр уулзахаар тохирсон байсан. Намайг ажлаас гараагүй байхад Намхайжав над уруу яриад “гар утсаа дээрэмдүүлээд Цагдаагийн хэлтэс дээр байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаж чадаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
гэрч Б.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 6-ний өдөр миний төрсөн өдөр байсан болохоор найз Ангарагийг дуудсан. Би Ангарагтай үлдээд бид хоёр хамт нэг кафед суугаад, “Рич” гэсэн байхаа бааранд ороод, бүжиглэж байгаад би согтоод ухаанаа алдсан байсан. Хамгийн сүүлд таксинд сууж байгаагаа мэдээд ухаан ороод Ангарагийн утас уруу таксины жолооч ахын утаснаас залгахад Сансарын түнел дээр хүрээд ир гэсэн. Би тийшээ явж очиход Ангараг тэнд байхгүй байсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Би болсон зодооны талаар юу ч мэдэхгүй байна. Архи уугаад согтохоороо юу болсныг ч мэддэггүй, яваад байдаг. Сүүлд Ангараг хэлэхдээ хүмүүстэй зодолдсон, хутгалуулсан, хүмүүсийн араас хөөгөөд 2 тийшээ салсан гээд надад зөндөө зүйл ярьсан. Би тэр явдлыг ерөөсөө санахгүй байна. Гарахдаа дахиад шорлого авахад хүмүүстэй маргалдаад зодолдсон гэж Ангараг хэлсэн. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,
гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...зам дээр 3 хүн зодолдоод байхаар нь автомашинаа зогсоогоод харахад 20 гаран насны 3 залуу байсан. Тэр залууг нөгөө 2 залуу нь элбээд арай л илүү зодоод дарж унагаагаад өшиглөөд архи юм уу пивоны шил хагалаад дайрч байхаар нь бушуухан цагдаад дуудлага өгсөн. Харанхуй байсан болохоор хувцсыг нь сайн харж чадаагүй. Нэг нь айгаад байгаа юм уу бүү мэд зодуулаад байсан. Ойртвол автомашины шил хагалчих болов уу гэж бодоод, орхиод явбал нэгнийгээ алчих болов уу гээд цагдаад дуудлага өгсөн. Ганцаараа явсан болохоор буугаад очвол өөрөө ч зодуулж мэдэх байсан. Өндөрдүү залуу нь зодоод нөгөө залуу нь зодуулж байгаа залуугийн гараас нь, ханцуй орчмоос нь барьчихсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/,
гэрч Б.Оюундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 6-ны орой 23 цаг 50 минут болж байх үед гэр рүүгээ явж байх замд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлаас хойшоо эргээд алхаж байхад “Ундрам” дэлгүүр, “Өнөр” кафе пабын хооронд явган хүний зам дээр үл таних 3 залуу зодолдоод 2 залуу нь 1 залуугаа зодож байхаар нь дуудлага өгсөн. Тэр үед харанхуй болчихсон, гудамны гэрэл бүдэг байсан болохоор тэдгээр залуусыг сайн харж чадаагүй. Биеийн хэлбэрийг харахад зодож байсан 2 залуугийн нэг нь унжуудуу мөртэй, мярайлагдуу хүн харагдсан. Нөгөө залуу нь тэр залуугаас арай намхан нилээн махлагдуу харагдсан. Насны хувьд 28-30 насны байж магадгүй. Зодуулсан залуу “Өнөр” кафе руу чиглээд зугтаахад араас нь нөгөө залуу нь тоосго авч шидэж харагдсан. Тоосго шидсэн залуу цээж нүцгэлээд гартаа архины шил шиг зүйл барьчихсан харагдсан. Зугтаасан залууг би сайн харж чадаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192 дугаар хуудас/,
гэрч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 2-ны орой цэцэрлэгийн 2 давхрын ангийн паарнаас ус алдсан. Тэгээд би слесарьтай хамт тэр ус алдаад байгааг засаад слесарийг явуулсан. Слесар 20 цаг 30 минутанд явсан. Түүнийг явснаас хойш 20 минутын дараа дахин ус алдсан паарыг шалгах гээд дээшээ гарсан. Шалгаад явж байтал гэв гэнэт доор 1 давхарт тас гээд нэг юм унах шиг чимээ гарсан. Доошоо ороод иртэл бэлтгэл Б бүлэг ангид хулгай орж байх шиг байсан. Гүйгээд анги руу ортол урдаас нэг юм сүүмэлзэх шиг болохоор нь “хүүе” гээд орилоод түүнийг хөөтөл тэр залуу цэцэрлэгийн цонхоор үсрээд гарсан. Гэтэл цаанаас нь нэг цагдаа тэр залууг бариад авсан. Би буцаж гүигээд хаалгаа онгойлготол нэг цагдаа гадаа байсан. Буцаж орж ирээд ангийн гэрлийг асаатал манай ангийн хананд байдаг зурагт зөөврийн компьютер зэргийг цонхны хажууд аваачаад тавьчихсан байсан. Гадна талд нэг хүн, дотор нэг хүн байсан өөр хүн хараагүй. Харин цагдаа нарыг явуулсны дараа би дахин нөгөө анги руу орж үзэхэд нөгөө ангийн цонх нь хөдлөх шиг болсон. Очоод хартал цонх онгорхой байсан. Одоо бодоход тэр цонхоор хүн гарсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудас/,
гэрч Б.Сундуйжанцаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Бэлх-111 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 22 цагийн үед “17 дугаар цэцэрлэгийн цонхоор хулгай ороод байна нэг хүн нь гаднаа байна” гэх дуудлагыг хүлээн аваад шууд явж очсон. 17 дугаар цэцэрлэгийн хашааг даваад ортол цэцэрлэгийн баруун талын цонхны хажууд нэг залуу зогсож байсан. Би очоод “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд тэр залуу “би баасан юм” гэж хэлсэн. Би түүнийг шалгаад зогсож байхдаа жолооч цагдаа Нэргүйг “чи дотогшоо орж шалга, манаачтай нь уулз” гэж хэлтэл Нэргүй цэцэрлэгийн хаалгыг тогшоод зогсож байтал манаач болох настай эрэгтэй хүн хашгираад “хөөш хөөш” гээд байсан. Гэтэл цэцэрлэгийн онгорхой цонхоор нэг жижигхэн биетэй залуу үсрээд буугаад ирсэн. Би шууд барьж аваад бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Намайг анх дуудлаганд очиход Б.Б, М.Мөнхтөр нараас өөр хүн байгаагүй. Тэр хоёр хулгай хийсэн хүний нэг нь болох Б.Б нь дахиад дотор хүн байгаа гээд байсан, орж шалгатал өөр хүн байхгүй болохоор нь явсан. Одоо бодоход нэг хүн нь нуугдчихсан байсан юм шиг байна лээ. Манайд дахин дуудлага ирээд “дахиад цэцэрлэг дотор хүн яваад байна” гэсэн. Яаралтай очиж бүх өрөөг нь шалгахад хүн байгаагүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,
гэрч М.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дэслэгч Сундуйжанцантай яаралтай очиход 17 дугаар цэцэрлэгийн хашаанд Б.Б гэдэг залуу ганцаараа байсан. “чи юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд барьж авсан. Би цэцэрлэгийн хаалгыг тогшоод манаачийг дуудах гэж байхад дотроос бас нэг залууг Сундуйжанцан барьчихсан байсан. Тэгээд цэцэрлэг дотор ороод хартал ЛСД зурагт хананаас нь салгаж аваад газарт тавьсан, хажууд нь зөөврийн компьютерийг тавьчихсан байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж, материалжуулсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас/,
гэрч М.Пүрэвнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Аавын утсаар 102 дугаарт дуудлага өгсөн. Тэр өдөр орой харанхуй болчихсон байхад би эмээгийн гэрт байсан юм. Манай цонхоор цэцэрлэгийн хашаанд “түг” гээд чанга дуу гарсан. Тэгээд жаахан байж байгаад 17 дугаар цэцэрлэг рүү харахад уг цэцэрлэгийн баруун талын 1 давхрын цонхны доор 3 хүн зогсож байсан. 2 нь цонхоор орсон. 1 нь гаражийн хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаад “17 дугаар цэцэрлэгийн цонхоор хулгайч орчихлоо” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд бариад авсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 109 дугаар хуудас/,
Шинжээч Н.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цэцэнчимэгийн биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 202/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Цэцэнчимэгийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүи. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх 13928 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 217/,
“...Намхайжавын биед зүүн хацар, хүзүүнд шарх, 2 чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн байгаа тул ямар зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 14203 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
“...Ц.Аийн биед зүүн чихний хэнхэргэн хальсны цуурал, зүүн зулай, баруун мөр, баруун суга, баруун гуянд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүр болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.Аийн биед үүссэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 14078 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 121-126 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
Илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Аийн өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,
Түргэн тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 173-177 дугаар хуудас/,
Хоногийн бодит дуудлага мэдээллийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/,
Мэдүүлгийг гаар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар хуудас/,
Хохирогч П.Цийн өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 220-227 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Т.Э, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Т.Э, Б.Б, Ц.А, Б.Отгонпүрэв нар нь хувийн сэдэлттэй хоорондоо маргалдаж харилцан зодолдсон байх бөгөөд тэдний үйлдлийг нийгмийн хэв журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Т.Эгийн Э.Цогбадрах, О.Баттүшиг нартай бүлэглэн Даблю" нэртэй зочид буудлын зочин хүлээн авагч П.Цийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бэлэн гоймон, ундаа зэрэг зүйлсийг авч дураараа аашилсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Иймд шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдолд дурдсан “Хэргийн байдлыг харгалзан бага ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлын “Цагдан хоригдсон хоногийг зөв тооцож өгнө үү” гэх хэсгийг хангаж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Э, Б.Б тус бүрийн урьдчилан хоригдсон 333 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Эгийн урьдчилан хоригдсон 372 хоног, Б.Бын урьдчилан хоригдсон 409 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Ц. ОЧ