Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 159

 

2017 оны 03 сарын 13 өдөр           Дугаар 156/ШШ2017/00160      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00110/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух, Бургастай овогт Шагдарын Цолмонбаатар /РД:СЙ71112411/-гийн нэхэмжлэлтэй
            Өөрийн эцэг Ш. Шагдар агсны улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буянсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Ш.Цолмонбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
              Миний аав Шагжийн Шагдар нь 1934 онд Хэнтий аймгийн Дадал суманд малчин ард Шагжийн хүү болон мэндэлсэн. 1955 оны 01 дүгээр сараас Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилд орсон цагаасаа тус нэгдэлд малчин, бэлчээрийн тасагт эрхлэгч зэрэг ажлуудыг 1993 оны 03 сар хүртэл хийж гүйцэтгэж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан юм. Аав маань 1955 оноос 1993 он хүртэл тасралтгүй 38 жил ажилласан. Хөдөлмөр нэгдэлд 1955 оноос 1959 оныг дуустал малчнаар, 1964 оны 11 дүгээр сараас 1970 оны 10 дугаар сар хүртэл туслах саальчнаар, 1971 оны 01 дүгээр сараас 1973 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар, 1974 оноос 1990 оны12 дугаар сарыг дуустал Барчийн 2 дугаар хэсгийн дарга, 1991 оны 01 дүгээр сараас Хөдөлмөр нэгдэлд Баруун билчэрийн тасагт эрхлэгчээр, 1992 оны 06 дугаар сараас 1993 оны 03 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №14 дугаартай Хөдөлмөр хувьцаат компанийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Ийнхүү миний аав Ш.Шагдар нь 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барсан бөгөөд миний бие төрөлхийн хэлгүй дүлий учир нийгмийн халамжийн газраас өөрийн группээ хуульд заасанчлан асаргааны тэтгэвэр авах гэтэл шүүхээр аавынхаа ажилласан жилийг тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан юм. Иймд миний аав Ш.Шагдарын ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буянсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Миний нөхөр Шагдарын Цолмонбаатар нь төрөлхийн хэлгүй, дүлий бөгөөд Нийгмийн халамжийн сангаас 140 000 төгрөг авдаг юм. Аав Ш.Шагдар нь 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Нийгмийн даатгалаас асаргааны тэтгэмж авах гэтэл аав Ш.Шагдарын ажилласан жилийг тогтоолгох шаардлага гарсан юм. Иймд миний хадам аав Ш.Шагдарыг 1955 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчин, саальчин, хэсгийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 
     
              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн болон түүний итогэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Цолмонбаатар нь өөрийн эцэг Шагжийн Шагдар агсныг Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1955 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчны туслах, Угалзар болон Барчийн хэсгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

              Шүүх нэхэмжлэгч Ш.Цолмонбаатарын эцэг Ш.Шагдарын улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч Ш.Цолмонбаатарын  эцэг Ш. Шагдар агсан нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1955 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчны туслах, Угалзарын хэсэг, Барчийн хэсгийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 29х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 9х/, Ш.Шагдарын 334 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10-14х/, Хөдөлмөр нэгдлийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 15х/, Ш.Шагдарын 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 16-17х/, Ш.Шагдарын 1991 оны 03 дугаар сарын 21-нйи өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 18х/, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 19х/,  Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 20х/, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 21-22х/,  Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 23х/,  Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 24х/,  Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 25х/,  гэрч Л.Лхамын мэдүүлэг /хх-ийн 32х/, гэрч Ж.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 34х/  зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаа Шагжийн Шагдар /РД:СЙ34051511/ агсныг Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1955 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчны туслах, Угалзарын хэсэг, Барчийн хэсгийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Цолмонбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР