| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00147/И |
| Дугаар | 160 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 160
2017 оны 03 сарын 13 өдөр Дугаар 156/ШШ2017/00161 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00147/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт оршин суух, Ө.Нармандахын нэхэмжлэлтэй
Нөхөр Ч. Одгэрэл агсаны улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
Нэхэмжлэгч Ө.Нармандах нь миний бие Хэнтий аймгийн Дадал суманд амьдардаг бөгөөд цас зуд ихтэй байх тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 19х/
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Нармандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний нөхөр Чойжоогийн Одгэрэл нь 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Бага хүү Одгэрэлийн Борхүү нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах болоход талийгаачийн ажилласан жилийг шүүхэр тогтоолгох шаардлага гарсан юм. Иймд Чойжоогийн Одгэрэлийг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Бүрэнхааны модын үйлдвэрт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Нармандах нь өөрийн нөхөр Боржигон овогт Чойжоогийн Одгэрэл агсаны Ой модын Аж үйлдвэрийн харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрт 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус нормчноор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ө.Нармандахын нөхөр Ч.Одгэрэл агсаны ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Чойжоогийн Одгэрэл агсан нь Ой модын Аж үйлдвэрийн харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрт 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус нормчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 19х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 6х/, Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрийн даргын 1975 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 93 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7х/, Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрийн даргын 1976 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-10х/, Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрийн даргын 1977 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11х/, Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12х/, Ой модны Аж үйлдвэрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13-14х/, гэрч С.Түвдээгийн мэдүүлэг /хх-ийн 22-23х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чойжоогийн Одгэрэл /РД:СБ59012414/ агсаныг Ой модын Аж үйлдвэрийн харъяа Хэнтий аймаг дахь Бүрэнхааны аймаг дундын модны үйлдвэрт 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР