Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 769

 

     2020       09          22                                   2020/ШЦТ/769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Э.Оюунтунгалаг,

            шүүгдэгч М.О , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархай овгийн М.О т холбогдох эрүүгийн 2009000001031 дугаартай хэргийг 2020 оны  9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шархай овгийн М.О , 2002 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцэг нарын хамт  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 29а гудамжны 658 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.О  нь Г.Азбаяртай бүлэглэн  2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг дэнж” худалдааны төвийн гар утас худалдааны лангуун дээрээс иргэн Г.Мэндсайханы эзэмшлийн Хуавэй Пи смарт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Хонхондой” эмийн сангаас иргэн Н.Занданхүүгийн эзэмшлийн Ай фоне-7 утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Туяатай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах бариа заслын өрөөнөөс иргэн Л.Хандаагийн эзэмшлийн Самсунг А-10 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нарлаг дэнж худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 52-57/,

Хохирогч Г.Мэндсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа ирээд лангуугаа нээчхээд байж байсан. Өдөр 14-15 цагийн хооронд 2 дугаар ангийн хүүхдээ лангуун дээрээ суулгаад өөрөө ариун цэврийн өрөө явсан юм. Тэгээд буцаад ирсэн чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэр 2 надаас цэнэглэгч ямар үнэтэй вэ гэж асуухаар нь би үнийг нь хэлсэн чинь доошоо шатаар буугаад яваад өгсөн. Тэгээд явсных нь дараа камерын бичлэг шүүгээд үзсэн чинь тэр 2 хүн манай лангуунаас гар утас авч байсан. ...Хамгаалалтын шилэн наалттай, ямар нэгэн сэв зураас байхгүй, саарал өнгийн Хуавэй Пи смарт гар утас байсан. ... Би гар утсаа 599 000 төгрөгөөр Теди худалдааны төвөөс авч байсан. Одоо гар утсаа 350 000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 59-64/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №ЧД2-659 дугаар “...Хуавэй Пи смарт маркийн гар утас нь 350.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 71-77/,

Хохирогч Н.Занданхүүгээр яллагдагч Г.Азбаярыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 116-118/,

Хяналтын камерын бичлэг бүхий сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 119-120/,

Хохирогч Н.Зандаахүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Хонхондой Фармын 2 дугаар салбарт тооллого хийж байсан юм. Би тэндээ тооллого хийж байхдаа лангууны ард өөрийн эзэмшлийн Ай фоне-7 плас маркийн гар утсаа тавьчихсан байсан. Гэтэл ойролцоогоор 18-20 орчим насны туранхай биетэй, шар царайтай, үл таних эрэгтэй хүүхэд намхан нуруутай, махлагдуу биетэй, шар царайтай эмэгтэйн хамт орж ирсэн. Эрэгтэй нь “Түлэгдсэн шарханд түрхдэг тос байна уу ямар үнэтэй вэ” гэж асуугаад худалдагчийг байн байн нааш цаашаа явуулаад лангуунаас холдуулаад байсан юм. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор нээх их тоогоогүй байж байсан бөгөөд удалгүй эрэгтэй нь “Би мөнгөө орхичихсон байна, удахгүй хүрээд ирье, наад тосоо түр байлгаж байгаарай” гэж хэлээд нэлээн яаруу гараад явсан. ... хяналтын камерын бичлэгээ шүүж үзтэл шархны тос асуугаад байсан залуу миний гар утсыг лангууны араас аваад халааслаад гараад явсан байсан... гар утсаа 2019 оны 10 дугаар сард Америкийн нэгдсэн улсаас 620 доллароор буюу тухайн үеийн ханшаар 1.650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ягаан өнгөтэй, ягаан өнгийн резин кейстэй, ямар нэгэн сэв зураас, эвдрэл гэмтэл байхгүй. Анх худалдаж авсан үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 121-127/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №СХ3-19-872 дугаар “...Ай фоне-7 плас гар утсыг 990.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 130-135/,

Найс үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 167-172/,

Хохирогч Л.Хандаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NICE” үйлчилгээний төвийн 3 давхрын бариа заслын өрөөнөөсөө 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 16 цагийн үед өөрийн Мобикомын 2019 оны 09 дүгээр сарын 10-нд 369.000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг А-10 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухай үед 16 цаг болж байсан тэр үед би гараа угаах гээд түр гарах хооронд хоёр охин зөрөөд миний хажуугаар өнгөрөхөөр нь би үсчин орох гэж байгаа юм байх гээд тухайн үедээ тоогоогүй зөрсөн юм. Тэгтэл миний гар утсыг тэр хоёр охин аваад гарсан байсныг хяналтын камерын бичлэгээс харсан. ... Улаан өнгийн шаргал кейстэй, нүүрийн талдаа шилэн наалт нь дунд хэсгээрээ хагарсан байгаа. ... Надтай коридорт зөрдөг хоёр охин аваад гарсан байсан. ... тэр арай том биетэй охин нь үүдэн дээр хүн харж зогсоод харин нөгөө жижигхэн биетэй туранхай охин нь дотроос миний гар утсыг аваад халааслаад гарч байсан. ...Би тухайн кейсийг хүүхдээсээ үнэгүй авч байсан учраас үнэлээгүй, уг кейсийг би үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 174-181/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № ЧД2-19-671 дугаар “....Самсунг А10 маркийн гар утас нь 339.960 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 190-194/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 2/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх 228/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 249/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлалаа.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.О  нь Г.Азбаяртай бүлэглэн  2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг дэнж” худалдааны төвийн гар утас худалдааны лангуун дээрээс иргэн Г.Мэндсайханы эзэмшлийн Хуавэй Пи смарт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Хонхондой” эмийн сангаас иргэн Н.Занданхүүгийн эзэмшлийн Ай фоне-7 утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 990000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Туяатай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах бариа заслын өрөөнөөс иргэн Л.Хандаагийн эзэмшлийн Самсунг А-10 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Нарлаг дэнж худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 52-57/, хохирогч Г.Мэндсайханы “...Би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа ирээд лангуугаа нээчхээд байж байсан. Өдөр 14-15 цагийн хооронд 2 дугаар ангийн хүүхдээ лангуун дээрээ суулгаад өөрөө ариун цэврийн өрөө явсан юм. Тэгээд буцаад ирсэн чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэр 2 надаас цэнэглэгч ямар үнэтэй вэ гэж асуухаар нь би үнийг нь хэлсэн чинь доошоо шатаар буугаад яваад өгсөн. Тэгээд явсных нь дараа камерын бичлэг шүүгээд үзсэн чинь тэр 2 хүн манай лангуунаас гар утас авч байсан. ...Хамгаалалтын шилэн наалттай, ямар нэгэн сэв зураас байхгүй, саарал өнгийн Хуавэй Пи смарт гар утас байсан. ...Би гар утсаа 599 000 төгрөгөөр Теди худалдааны төвөөс авч байсан. Одоо гар утсаа 350 000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 59-64/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №ЧД2-659 дугаар “...Хуавэй Пи смарт маркийн гар утас нь 350.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 71-77/, хохирогч Н.Занданхүүгээр яллагдагч Г.Азбаярыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 116-118/, хяналтын камерын бичлэг бүхий сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 119-120/, хохирогч Н.Зандаахүүгийн “...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Хонхондой Фармын 2 дугаар салбарт тооллого хийж байсан юм. Би тэндээ тооллого хийж байхдаа лангууны ард өөрийн эзэмшлийн Ай фоне-7 плас маркийн гар утсаа тавьчихсан байсан. Гэтэл ойролцоогоор 18-20 орчим насны туранхай биетэй, шар царайтай, үл таних эрэгтэй хүүхэд намхан нуруутай, махлагдуу биетэй, шар царайтай эмэгтэйн хамт орж ирсэн. Эрэгтэй нь “Түлэгдсэн шарханд түрхдэг тос байна уу ямар үнэтэй вэ” гэж асуугаад худалдагчийг байн байн нааш цаашаа явуулаад лангуунаас холдуулаад байсан юм. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор нээх их тоогоогүй байж байсан бөгөөд удалгүй эрэгтэй нь “Би мөнгөө орхичихсон байна, удахгүй хүрээд ирье, наад тосоо түр байлгаж байгаарай” гэж хэлээд нэлээн яаруу гараад явсан. ...хяналтын камерын бичлэгээ шүүж үзтэл шархны тос асуугаад байсан залуу миний гар утсыг лангууны араас аваад халааслаад гараад явсан байсан... гар утсаа 2019 оны 10 дугаар сард Америкийн нэгдсэн улсаас 620 доллароор буюу тухайн үеийн ханшаар 1.650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ягаан өнгөтэй, ягаан өнгийн резин кейстэй, ямар нэгэн сэв зураас, эвдрэл гэмтэл байхгүй. Анх худалдаж авсан үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 121-127/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №СХ3-19-872 дугаар “...Ай фоне-7 плас гар утсыг 990.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 130-135/, Найс үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 167-172/, хохирогч Л.Хандаагийн “... Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NICE” үйлчилгээний төвийн 3 давхрын бариа заслын өрөөнөөсөө 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 16 цагийн үед өөрийн Мобикомын 2019 оны 09 дүгээр сарын 10-нд 369.000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг А-10 маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухай үед 16 цаг болж байсан тэр үед би гараа угаах гээд түр гарах хооронд хоёр охин зөрөөд миний хажуугаар өнгөрөхөөр нь би үсчин орох гэж байгаа юм байх гээд тухайн үедээ тоогоогүй зөрсөн юм. Тэгтэл миний гар утсыг тэр хоёр охин аваад гарсан байсныг хяналтын камерын бичлэгээс харсан. ... Улаан өнгийн шаргал кейстэй, нүүрийн талдаа шилэн наалт нь дунд хэсгээрээ хагарсан байгаа. ... Надтай коридорт зөрдөг хоёр охин аваад гарсан байсан. ... тэр арай том биетэй охин нь үүдэн дээр хүн харж зогсоод харин нөгөө жижигхэн биетэй туранхай охин нь дотроос миний гар утсыг аваад халааслаад гарч байсан. ... Би тухайн кейсийг хүүхдээсээ үнэгүй авч байсан учраас үнэлээгүй, уг кейсийг би үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 174-181/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № ЧД2-19-671 дугаар “....Самсунг А10 маркийн гар утас нь 339.960 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх 190-194/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч М.О ийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч М.О  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхээс шүүгдэгч М.О т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Мөн шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч М.О ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 839.980 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 23 дугаар хороо 14-401 тоотод оршин суух  Гочоогийн Мэндсайхан /ТБ80012485/-д 175.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны замын 72-24 тоотод оршин суух Нансалмаагийн Занданхүү /ХВ86112314/-д 495.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 7-362 тоотод оршин суух Лооройн Хандаа /ПЭ61031522/-д 169.980 төгрөг тус тус олгуулж шийдвэрлэв.

Ингэхдээ хохирогч нарын хохирлоос төлөгдөөгүй хохирлыг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон яллагдагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шархай овгийн М.О ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан бусадтай бүлэгдэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О ээс 839.980 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 23 дугаар хороо 14-401 тоотод оршин суух  Гочоогийн Мэндсайхан /ТБ80012485/-д 175.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны замын 72-24 тоотод оршин суух Нансалмаагийн Занданхүү /ХВ86112314/-д 495.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 7-362 тоотод оршин суух Лооройн Хандаа /ПЭ61031522/-д 169.980 төгрөг тус тус олгосугай. 

6. Шүүгдэгч М.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН