Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00110

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Баянсуудал 1-24 тоотод оршин суух, /МЭ:83111971, утас:99928067, 95926767/ Харьт овогт Самбуугийн Баттулга, /МИ:80032705, утас:99928067, 95926767/ Боржигон овогт Хишигжаргалын Анхмаа нарт холбогдох 7,477,267.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … С.Батулга, Х.Анхмаа нар нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хаан банкны Зүүнхараа салбараас 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ201542303972 тоот зээлийн гэрээгээр жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 10130399 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3595502 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1472461 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 3987 нийт 5,071,950 төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 189 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй, удаа дараа уулзаж, мэдэгдэл өгсөн боловч зээлээ төлөөгүй байна. 7,477,267.41 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Баттулга, Х.Анхмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 7,477,267.41 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 7,477,267.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Баттулга, Х.Анхмаа нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 7,477,267.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Баттулга, Х.Анхмаа нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134,586.28 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Баттулга, Х.Анхмаа нараас 67,294 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 67,294 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.