| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1551/Э |
| Дугаар | 1594 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1594
2020 09 03 2020/ШЦТ/1594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч О.Баярсайхан,
Нарийн бичгийн дарга Н.Солонго,
Шүүгдэгч Л.Хнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Хт холбогдох эрүүгийн 2006 00000 2103 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Хнь 2020 оны 07 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tuste true” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Буянжаргалтай маргалдаж, түүний цээжийг маажиж, нүүрэнд хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2103 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Л.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 07 сарын 28-ны өдөр манай ажпын Анхцэцэг над руу залгасан. Дараа Хнад руу залгасан. Тухайн үед би дуудлагыг нь аваагүй юм. Дахин Анхцэцэг над руу залгахаар нь авхад “хаана байна, караокед хүрээд ир” гээд байгаа газраа надад зааж өгсөн. Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tuste true” нэртэй караоке 2 давхарт байсан. Эрдэнэтуяа нь 0,75 литрийн нэг шил архийг захиалж авсан. Бид тав хуваажуусан ба Эрдэнэтуяа тасраад унтсан. Гэтэл Хагсам тавьж эхэлсэн бөгөөд намайг хэл амаар доромжпоод, миний өмсөж байсан хувцас татаад, миний хэвлий орчим өшиглөөд, цээж орчимд маажсан. Дараа эрүү орчим өшиглөсөн ба дээд талын нэг шүд хугарсан, нэг шүдний ломбо хагарсан. Миний өмсөж байсан мөнгөн гинж, футболкийг урж тасдсан гэх мэдүүлэг /хх 7-11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8979 дугаартай:
С.Буянжаргалын биед зүүн дээд 2-р шүдний талласан хугарал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 22-23/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БЗД2-20-941 дугаартай:
Мөнгөн гинж 20.000 төгрөг, фудволк 18.000 төгрөг, нийт 38.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх 27-28/,
Шүүгдэгч Л.Хн мөрдөн байцаалтанд өгсөн:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажилаа тараад 18 цагийн орчим Нацагаа, Энхцэцэг бид 3 хамт явж байгаад Хөдөө аж ахуйн яамны урд талд байрлах Каракое орсон юм. Тухайн үед Нацагаа, Энхцэцэг, бид гурав хүний 0.5 литрийн хоёр, хоёр ширхэг лаазтай пиво авч уусан. Дараа нь Энхцэцэг Буянжаргал, Эрдэнэтуяа нарыг дуудсан юм. Удалгүй 30-40 минутын дараа Буянжаргал орж ирсэн ба араас Эрдэнэтуяа орж ирсэн. Тухайн үед Эрдэнэтуяа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой согтуу, харин Буянжаргал эрүүл орж ирсэн. Дараа нь Эрдэнэтуяа нь 0.75 литрийн архийг захиалсан ба тухайн архийг Энхцэцэг, Нацагаа, Эрдэнэтуяа, Буянжаргал, бид тав хувааж уусан юм. Тэр үед бид тав дуу дуулаад суу байтал Буянжаргал нь намайг дуу дуулуулахгүй байна гээд над руу дайраад ширээ рүү түлхэж унагасан ба би унахдаа Буянжаргалын цамцнаас нь татажзүүгдсэн. Тухайн үед унахдаа би Буянжаргалын цээжхэсгийгмаажиж, цамцны энгэрийн урсан юм. Бид хоёр маргалдаж байгаад Буянжаргал нь Каракоеноос гарч яваал цагдаагийн байгууллагад хандсан юм. Буянжаргал намайг дуу дуулуулахгүй байна гээд, анх бид хоёр маргалдаж эхэлсэн. Над руу эхэлж дайраад, намайг түлхэж ширээн доогуур унагаасан ба тэр үед би өөрийгөө хамгаалж байгаад Буянжаргалын биед халдаж цохисон. С.Буянжаргалын эмчилгээ хийлгэж байгаа “Хопе” медикал эмнэлэгт төлбөр гэж 1.541.000 төгрөг төлж барагдуулсан. Мөн С.Буянжаргалд цамц авч өгсөн гэх мэдүүлэг /хх 39-40/,
Хохирогч С.Буянжаргалын “2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах караокед Хт зодуулж хөнгөн зэргийн гэмтэл авсан. 1.541.000 төгрөгийн хохиролыг барагдуулсан тул хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 56/,
Шүүгдэгч Л.Хийн “... С.Буянжаргалтай маргалдаж биед нь хөнгөн гэмтэл учруулж, эмчилгээ хийлгэж, эмчилгээний зардал 1.541.000 төгрөг төлж барагдуулсан. Бид 2 харилцан ярилцаж бие биенээ уучилсан, гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 55/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Х-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, НДШ төлөлтын талаарх тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 41-48, 54/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Л.Хийн иргэн С.Буянжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч С.Буянжаргалд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.541.000 төгрөгийг шүүгдэгч Л.Хнь төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэж шүүгдэгчийг нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Хнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лы Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ