Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00001

 

Зохигчид эвлэрснийг баталж хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, Бороогийн № 04 тоотод оршин суух, Чулуутууд овогт Басангийн Батцэцэгт /РД:МЗ71010166, Утас:99391249/ холбогдох 2.576.283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..... Меры гольд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны халаалтын өр 830.997.40 төгрөг, 2016 оны халаалтын өр 823.439.6 төгрөг, цэвэр усны 63.085 төгрөг нийт 1.717.522.8, алданги 858.761 нийт 2.576.283 /хоёр сая таван зуун далан зургаан мянга хоёр зуун наян гурван/ төгрөгийг хариуцагч Мери Гольдын эзэн Г.Батцэцэгээс гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гансүх нь шүүхэд гаргасан тайлбартаа: .....Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазар нь Б.Батцэцэгээс 2.576.283 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд Б.Батцэцэгтэй эвлэрч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох алданги 858.761 төгрөгөөс татгалзаж 1.717.522 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Батцэцэгээс авахаар харилцан тохирлоо гэжээ.

 

Хариуцагч Б.Батцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..... Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохирч эвлэрч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох алданги 858.761 төгрөгөөс татгалзаж 1.717.522 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагч би хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд уг төлбөрийг бүрэн төлөхөөр харилцан тохирч эвлэрлээ гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазар нь хариуцагч Б.Батцэцэгээс 2.576.283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох алданги 858.761 төгрөгнөөс татгалзаж, 1.717.283 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Батцэцэг төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гансүх, хариуцагч Б.Батцэцэг нарын 1.717.283 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Нэхэмжлэгч Сэлэнгэ-Зүүнхараа ОНӨААТҮГазар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

           3.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                Б.ХЭРЛЭН