Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00064

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Бороогийн гудамж № 25 тоотод оршин суух Боржигон овогт Алтангэрэлийн Даваанямбууд /РД:ОЭ89011016, Утас:99654600/ холбогдох 63499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны              01 дүгээр  сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:........... А.Даваанямбуу нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дараа төлбөрт Postpaid  NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91044600 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл А.Даваанямбуу нь гэрээний үүргээ үл биелүүлж 91044600 дугаарын 2015 оны 09 дүгээр сарын байдлаарх төлбөр 59999 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. А.Даваанямбууд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд А.Даваанямбуугаас төлбөрийн үлдэгдэл болох 59999 төгрөг үүнээс гэрээнд заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасч үлдэгдэл 59999 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг, нийт 63499 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Даваанямбуу нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..... Иргэн Алтангэрэл овогтой Даваанямбуу би Скайтел ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг гаргасан нэхэмжлэл болох 63499 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Маргах зүйлгүй. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ний 63499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Даваанямбуу нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Скайтел ХХК-ний 63499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Даваанямбуу нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Даваанямбуугаас 2275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН