Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00058

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Замчин гудамжны № 03 тоотод оршин суух Боржигин овогт Сэрээтэрийн Солонгод /РД:МЗ67051502, Утас:99763023/ холбогдох 52.687.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.......Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр багийн иргэн С.Солонго нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр                      Сум хөгжүүлэх сангаас Солонго цехийн тоног төхөөрөмж ажлын байр нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр 50000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн С.Солонго нь нь зээл түүний хүүг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул төлөгдөөгүй зээлийн нийт үлдэгдэл 52687500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагч С.Солонго нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:........ С.Солонго миний бие 2013 онд Сум хөгжүүлэх сангаас авсан 50.000.000 төгрөгийн зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй нь үнэн болно. Энэ хугацаанд улс орон, зах зээлд хямрал үүсч эхлэн мөн олон ажилтан авч ажиллуулж, зах зээлээ олох гэж хичээсээр өдийг хүрч ирлээ. Одоогоор сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн 50.000.000 төгрөг, хүү 2.687.500 төгрөг нийт 52.687.500 төгрөгийг төлөх нь үнэн. Маргах зүйл байхгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 52.687.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Солонго нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 52.687.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Солонго нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН