Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 00104

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, 43 дугаар байрны № 1-07 тоотод оршин суух, Шонх овогт Дамбадоржийн Нацагдоржийн /Утас:99098241/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 6 дугаар баг, Баянхангайн гудамж № 17 тоотод оршин суух, Өөлд овогт Норовын Дэлгэрсайханд /РД:МЗ64101204, Утас:95264479/ холбогдох 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

 Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдэ:...... Норовын Дэлгэрсайхан нь нөхөр Болдсайханаар 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 хоногийн дараа өгнө гээд 204000 төгрөгний мах аваад одоо болтол өгөхгүй нэхэхээр шүүхдээ өг гээд өгөхгүй юм. Би ломбарднаас 9%-ийн хүүтэй зээл авч одоо болтол төлөөгүй байгаа үүнийг бодолцож 300000 төгрөг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь шүүхэд гаргасан тайлбартаа:........ Д.Нацагдорж миний бие Н.Дэлгэрсайханаас 300000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие Н.Дэлгэрсайханаас 205000 төгрөгийг авсан болно. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 95000 төгрөгөөс татгалзаж эвлэрэн хэлэлцэн тохиролцлоо гэжээ.

 Хариуцагч Н.Дэлгэрсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа:........ Миний бие Д.Нацагдоржтой эвлэрэн хэлэлцэж 205000 төгрөгийг түүнд хүлээлгэн өгч эвлэрэн хэлэлцлээ. Д.Нацагдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 95000 төгрөгөөс татгалзлаа гэжээ.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь хариуцагч Н.Дэлгэрсайханаас 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Д.Нацагдорж нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 95000 төгрөгнөөс татгалзаж, 205000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Н.Дэлгэрсайхан төлж барагдуулсан болох нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна.

 

            Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.                                                                                             

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй Н.Дэлгэрсайханд холбогдох 300000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Нацагдорж нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 95000 төгрөгнөөс татгалзаж, 205000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Н.Дэлгэрсайхан биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                                                 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нацагдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Дэлгэрсайханаас 3400 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Нацагдорж-д буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН