Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00002

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3 дугаар хэсгийн № 3-11 тоотод оршин суух Боржигон овогт Моёорын Өлзийтуяад /РД:УС80022506, Утас:99699562/ холбогдох 1356040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...... Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар хэсгийн 3 дугаар байрны 3-11 тоот хаягт оршин суугч Боржигон овогт Моёорын Өлзийтуяа нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 3.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 1.264.963 төгрөг, хүү алданга 91.077 төгрөг, нийт 1.356.040 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагч М.Өлзийтуяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:.... Моёор овогтой Өлзийтуяа би Бороо сангаас зээл авсан нь үнэн. Бороо сангаас 3.000.000 төгрөгийн зээл авсанаас үлдсэн 1.264.963 төгрөг, түүний хүү алданги болох 91.077 төгрөг нийт 1.356.040 төгрөгийг төлөх нь үнэн. Маргах зүйлгүйгээр төлж барагдуулах болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1.356.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Өлзийтуяа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1.356.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Өлзийтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН