Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00055

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, 15 дугаар гудамж № 22 тоотод оршин суух Сартуул овогт Лхагвасүрэнгийн Жигжидийн /РД:УО57090655, Утас:95955087/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Минжийнхангайн № 68 тоотод оршин суух Боржигин овогт Равдандоржийн Ганзаяад /РД:МЗ72012362, Утас:99285452/ холбогдох 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...... Р.Ганзаяа нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Зүүн хараад 2 давхар үйлчилгээний барилга бариж байна матиарал авах гэхэд мөнгө хүрэхгүй байна түр 14 хоногоос 1 сарын хугацаатай 2.500.000 төгрөг зээлдүүлж туслаач гэхэд нь Л.Жигжид түүнд итгэж 2.500.000 төгрөг зээлдүүлсэн байна. Гэтэл уг мөнгийг одоо хүртэл буцаан өгөхгүй Улаанбаатар хотод таарч мөнгөө нэхэхэд Шүүхийн шийдвэрээр бусдаас 50.000.000 төгрөг авах болсон тэндээс авчих гэж хэлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 2.500.000 төгрөгийг нь Л.Жигжидэд олгож өгнө үү гэсэн хүсэлтийг нотариатаар гэрчлүүлж гарган өгсөн боловч тухайн Шийдвэр гүйцэтгэх байгуулгаас нь Шүүхийн шийдвэр байхгүй бол таньд гаргаж өгөхгүй гээд өгөхгүй байгаа гэнэ. Иймд Р.Ганзаяаас 2.500.000 төгрөгийг гаргуулж Л.Жигжидэд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Ганзаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...... Р.Ганзаяа би Л.Жигжидээс 2.500.000 төгрөг авсан нь үнэн. Уг 2.500.000 төгрөгийг ямар нэгэн маргаан байхгүй тул төлж барагдуулах болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Л.Жигжидийн 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Ганзаяа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Жигжидийн 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Ганзаяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Ганзаяагаас  27.475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 27.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Жигжид-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН