Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00057

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж

    хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

             Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ Тэнгэр Хараа ХХК-д холбогдох 5.158.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

 Нэхэмжлэгч Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...... Ерөө сумын төвд бетон хучилттай 2 келометр авто зам тавих ажлын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №03 тоот Авто замын барилгын ажлын технологийн зөвлөх үйлчилгээний гэрээний тусгай нөхцлийн 6 дахь заалтын дагуу техник хяналтын зардал 4.859.786 төгрөг, шүүхтэй холбоотой гарсан зардал болох шатахууны зардал 180.540 төгрөг, томилолтын зардал 48.000 төгрөг, буудал 70.000 төгрөг, нийт 5.158.326 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгуулага нь Сэлэнгэ тэнгэр хараа ХКК-аас нэхэмжилсэн дүн болох 5.158.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд татгалзаж байна. Иймд шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

           Нэхэмжлэгч Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазар нь хариуцагч Сэлэнгэ тэнгэр хараа ХКК-д холбогдуулан 5.158.326 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

                                                                                                                                                    

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97.483 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээж төрийн сангийн 130400941 тоот данснаас 48.741.5 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч  Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазарт олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй хариуцагч Сэлэнгэ тэнгэр хараа ХКК-д холбогдох 5.158.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазар нь татгалсаныг баталж хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.483 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн 130400941 тоот данснаас 48.741.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГазарт олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН