Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00004

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж

    хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

                                                                                                                                                       Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгон 5 дугаар баг Замчдын 30 оршин суух Боржигон овогт Буянтогтохын Төртогтохд /РД:МР81033011, Утас:98110907/ холбогдох 28000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17–ны өдөр  хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

                                                                                                                                                  

Нэхэмжлэгч  Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Мандал сумын иргэн Б.Төртогтох нь аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр “Утаагүй үртсэн шахмал түлшний үйлдвэр байгуулах“-аар зориулалтын дагуу ашиглагдах, зээлийн график хуваарийн дагуу 3 жилийн хугацаанд эргэн төлөх, хэрэв зээлийн төлөлтийг хийгээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох нөхцөлтэй 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг аймгийн Засаг даргатай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулж санхүүжилт авсан. Б.Төртогтох нь зээлийн эргэн төлөлтөөс үлдэгдэл 20.000.000 төгрөгийг хийгээгүй гэрээний ерөнхий хугацаа дууссан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр олгосон 20.000.000 төгрөг болон түүний алданги болох 8.000.000 төгрөг нийт 28.000.000 төгрөгийг барьцааны гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу барьцаа хөрөнгөнөөс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

Алдангийг Иргэний хуулийн 232.4 дахь заалтад заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн тооцов гэжээ.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос 2016 оны               11 дүгээр сарын 02-ны өдөр танай шүүхэд иргэн Б.Төртогтохоос 28000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч тус нэхэмжлэлийг урьд онд давхардан гаргаж, шүүгчийн захирамж гарсан байх тул гаргасан нэхэмжлэлийг буцаан хааж өгнө үү гэжээ.

 

 

 

Үндэслэх нь:

 

         Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.Төртогтохд холбогдуулан 28000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

                                                                                                                                                    

        Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

        

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Төртогтохд холбогдох 28000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь татгалзсаныг  баталж  хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

                          

 

 

 

ШҮҮГЧ                       Б.ХЭРЛЭН