Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00054

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн № 3-01 тоотод оршин суух Боржигон овогт Цэцгээгийн Баяраад /РД:МБ77050815, Утас:99287060/ холбогдох 15.088.043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 2 дугаар хэсгийн 3-01 тоотод оршин суух Ц.Баяраа нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сум хөгжүулэх сангаас бетон блок, өнгөлгөөний тоосго, замын хавтан, брожурын үйлдвэрлэл эрхлэх төсөл хэрэгжүүлэхээр 20000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 15005513 төгрөг, зээлийн хүү 37514 төгрөг, алданги 45016 төгрөг нийт 15088043 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагч Ц.Баяраа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн иргэн Ц.Баяраа миний бие 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээлийг бетон блок, өнгөлгөөний тоосго, замын хавтан, брожурын үйлдвэрлэл эрхлэхээр авсан. Зээлийн үлдэгдэл 15.005.513, төгрөг зээлийн хүү 37.514 төгрөг, алданги 45.016 төгрөг нийт 15.088.043 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 15.088.043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Баяраа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 15.088.043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Баяраа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.ХЭРЛЭН