Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 786

 

 

 

 

 

 

 

2020       09          01                                    2020/ШЦТ/786

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,                                            

Улсын яллагч Г.Сундуй, 

Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Бум-Аюуш,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маралгуа, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар, Д.Онон, Н.Баасанбат,

Иргэдийн төлөөлөгч Б.Ариунжаргал,

Гэрч Б.Энхтуул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т, С.Б нарт холбогдох эрүүгийн 1809052951233 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв. 

 

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт ... оршин суух, хэрэгт холбогдох үедээ “...” ББСБ-д салбарын эрхлэгчээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД:... /, О.Т,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “...” ББСБ-д зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар санхүүгийн байгууллагад тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3161 дугаартай өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон эдлээгүй үлдсэн 08 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ЛЗ81122175/, С.Б нар нь:

 

            - 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” банк бус санхүүгийн байгууллагын оффист Б.Төгөлдөртэй маргалдаж, улмаар бүлэглэн зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газрын үзлэг болон цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 07-30 /

 

            Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 53-55, 57-61, 107-112 /

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 125-130 /

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас 187-250 /

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 136-183 /

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маралгуа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...01:51 цагт 88213005 гэх дугаараас Жанжинхүү  гэх ахын найз залгасан. Тэр “Маралаа чи энд хурдан ирэх хэрэгтэй байна” гэсэн. Би “хаана вэ” гэхэд “Туулын ажил дээр хүрээд ир” гэсэн. “Хаана байдаг юм бэ” гэхэд “100 айл дээр хүрээд ир” гэсэн. Бид хоёрыг ярьж байхад Энхтуул цаана нь бахираад орилоод байсан. Тэгээд би уг газарт очиход Ампер хаусын жижүүр намайг тосч авсан. Тэгээд дээшээ гүйгээд гарахад шар хантаазтай хоёр цагдаа, Жажинхүүгийн хамт зогсож байсан. Мөн Энхтуул, ахын минь дэргэд сөгдөж суусан байдалтай. Түүний цээжийг цохиж байсан. Тэднээс гадна Энхтуултай хамт байсан Миний ахтай зодолдсон гэх хоёр нөхөр тэнд байсан гэжээ. / 2 дугаар хавтас 1-5, 6-9 /

 

Хохирогч О.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Талийгаач ер нь надруу 1 удаа довтолсон тэр хугацаандаа миний биед учирсан дээрх гэмтлүүдийг учруулсан гэжээ. / 2 дугаар хавтас 13-15 /

 

             Хохирогч С.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би дагзруугаа цохиулснаас болж ухаан алдаж, тодорхой хугацаанд ухаангүй байж байгаад сэргэсэн. Талийгаач надруу 2 удаа довтолсон тэр хугацаандаа миний биед учирсан дээрх гэмтлүүдийг учруулсан. 2 дахь удаагийн довтолгоогоор миний толгой руу хүнд хатуу зүйлээр цохьсон гэжээ. / 2 дугаар хавтас 19-21 /

 

Гэрч С.Батмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: /2 дугаар хавтас 23-24, 25-27, 28-32, 7 дугаар хавтас 249-250 дугаар хуудас/ “... Тэгээд 01 цагийн үед нэг согтуу залуу байгууллагын үүдээр орж ирж байсан. Тэгэхээр та яах гэж байгаан хэнтэй уулзах вэ гэхэд. Намайг түлхээд гадна шилэн хаалганы шилийг хага өшиглөөд яваад орсон. Тэгээд би араас дээш гартал 301-т байсан эмэгтэйгийн нөхөр байсан. Тэгээд эхнэр нь өөдөөс очоод нөхөртэйгөө уулзсан эхнэр нь чи юу болоод байгаан яах гээд байгаан гэж хэлсэн. Тэгээд би доошоо буусан тэд нар хоорондоо маргалдсан учраас цагдаа дуудсан. Тэгээд буцаад гартал нөгөө залуу 301-д байсан 2 залуутай зодолдож байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай, өндөр залуу нь хамраас цус гоожсон хамраа дараад байж байсан. Нөгөө гаднаас ирсэн залуу дотор орилоод та нарыг ална гээд зогосж байсан.

“... 3 давхарт 301 тоотод ороход том өрөөнийхөө дунд хэсэгт О.Т гаднаас ирсэн залуутай заамдалцаад  нэг нэгнийгээ гараараа цохилцоод байсан, ажлын газрын залууг хаана байсныг нь анзаараагүй... Зодолдож байхыг нь би харсан. Намайг харахад О.Т захирал талийгаач залуутай заамдалцаад урд урдаасаа цохилцоод байсан.

“... Намайг 2 дахь удаагийх буюу маргалдах зодоон болж байх үед ороход амь хохирогч өрөөний голд захирлын өрөөний шилэн хаалга чигтээ хараад зосож байсан. Харин захирал өрөөнийхөө үүдэнд амь хохирогч руу харчихсан зогсож байсан, захирлын зүүн талд ширээний ард хамт байсан эмэгтэй нь захирлын баруун талд шилэн хана дагуу нөгөө залуу нь зогсож байсан. Намайг ороод харахад талийгаач залуу эхнэртэйгээ хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би наад хүн чинь хаалга хага өшиглөчихлөө, та нар эв зүйтэй бай нэг бол гадаа гарч наад учраа ол, та нар наад хүнтэйгээ учраа олоорой гэж хэлчихээд гараа явсан... Намайг 3 дахь удаагаа цагдаагийн алба хаагч нартай орох үед талийгаач 301 тоотын хаалганы хажуугийн хана дагуулж тавьсан байсан сандал дээр түрүүлгээ буюу доошоо хараад хэвтэж байсан гэжээ. / 2 дугаар хавтас 23-24, 25-27, 28-32, 7 дугаар хавтас 249-250 /

 

Гэрч Г.Мөнхтулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би цагдаа жолооч д/а Г.Угтахбаярын хамт бэлх -111 дуудлагатай үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 50 минутын үед СБД-н 10 дугаар хороо, ампер хауст согтуу хүн хаалганы шил хагалаад танхайраад байна гэсэн дуудлага ирсэн уг дуудлагыг аваад очиход ампер хаусын 3 давхарт байрлах оффист 3 эрэгтэй нэг эмэгтэй нийт 4 хүн байсан. Нэг хар цамцтай эрэгтэй үүдний хэсэгт сандал дээр цээжин биеэ тавьсан, хоёр хөл нь газарт өвдөгөөрөө нугалсан байдалтай. Өмд нь норсон байсан. Нөгөө хоёр эрэгтэй болох хар куртика өмссөн намхан эрэгтэйн толгойноос цус гарсан нүүр нь цус болсон байдалтай цаад өрөөнд зогсож байсан. Өндөр арай залуухан залуугийн цэнхэр өнгийн сорочкин цамц нь цус болсон байдалтай байсан. Эмэгтэй нь саарал өнгийн куртик өмссөн согтуу байсан. Бид хоёр ороод юу болсон талаар асуухад эмэгтэй нь унтаж байгаа залууг заагаад манай нөхөр байгаа юм, согтуу орж ирээд намайг энэ хоёртой хардаад агсарч байгаад унтаад өглөө гэж хэлсэн. Өндөр  залуугаас юу болсон талаар асуухад би зүгээр биеэ хамгаалсан энэ хүн өөрөө агсраад байсан бид нар баахан зодуулсан гэж хэлж байсан түүнээс өөр зүйл хэлээгүй толгойноос нь цус гарсан намхан залуу ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд унтаж байгаа залууг очиж харахад хурхирсан толгойноос нь цус гарсан зүүн чих нь хөхөрсөн харагдаж байсан...”,”...талийгаачийг агсан тавьж сая унтлаа, бид 2 биеэ хамгаалсан гэж хэлсэн гэжээ. / 2 дугаар хавтас 43-45, 46-49 / 

 

Гэрч Г.Угтахбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өрөөний гол хэсэгт шалан дээр цус болсон байсныг сонин тавьчихсан байхаар нь юун цус бэ гэхэд захирал залуу энэ залуу бид 2-ыг зодсон бид 2 гар хүрээгүй гэж хэлж байсан.  Дугуй ширээний хажууд сууж байсан намхан залуугийн толгой хагарсан байсан тэрний толгойноос гарсан цус гэж хэлж байсан гэжээ. / 2 дугаар хавтас 50-53 /

 

Гэрч Д.Жанжинхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн санахгүй байна, ажлын оффист ганцаараа байхад найз Төгөлдөр ах нь 22 цагийн орчимд ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн, халамцуу орж ирсэн. Өмнө бид 2 уулзаж суухаар тохиролцсон байсан учраас манай ажил дээр Төгөлдөр ирсэн. Тэгээд бид 2 манай оффис дээр дараагийн хийх ажлын талаараа 1 цаг гаран ярилцсан. Энэ хооронд талийгаач Төгөлдөр нь 2-3 удаа гар утсаа сельфи хийж зургаа эхнэр Энхтуул руу явуулж байсан. Тэгтэл 23 цаг 30-50 минутын орчимд байхаа Төгөлдөр ах -гэртээ харьлаа, та нилээн согтуу байна, энд жаахан унтчих, би ажил дээрээ 2 хүртэл байна, эхнэрт чинь энд байна гээд хэлчихье, та жаахан сэргэчих гэж хэлэхэд Төгөлдөр ах -за тэгдэг юм билүү, Энхтуул харьчихсан байхаа, би утсаар нэг яриатахъя гээд гар утсаа эхнэртэйгээ чанга яригч дээр тавиад ярихад нь би хажуунаас нь сонсож байхад Энхтуул -ажил дээрээ байна, гэртээ хариагүй байна, хүрээд ирээ цуг гэр лүүгээ явъя гэхээр нь би Төгөлдөр ахаа танд энд унтаад сэргэчхээд яв гэхэд Төгөлдөр ах  -би очиж авахгүй бол болохгүй, чи намайг дуудаж байгааг сонсож байгаа биз дээ гэхэд 23 цаг 50 минутын орчимд гараад явсан. Би Төгөлдөр ахыг гарахаар нь энхэр Энхтуул руу нь мессэнжерээр нөхөр чинь гараад явсан шүү, та 2 гайгүй биз дээ гэхэд эхнэр нь байна байна ажил дээрээ байна гэж хэлсэн. Би ажил дээрээ ажлаа дуусгаад оффис дээрээсээ гарахад цаг 01 цаг 20 минут болж байсан. Тэгээд такси бариад зүүн дөрвөн зам руу явж байхад 01 цаг 23 минутанд Энхтуул залгахаар нь аваад би-та 2 харьсан уу гэхэд Энхтуул -би гэрлүүгээ орох гэж байна, цаадах чинь манай ажлын хүмүүстэй муудалцаж байгаа, одоо бараг цагдаа нар очиж байгаа байх, чи очоод цагдаа нартай уулзаад Төгөлдөрийг авчих уу гэхээр нь би -тэгье гээд шууд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ампер хаус руу 5-10 минутын дотор очиж дотогш ороод дээш 3 давхарт гарч 301 тоотод очиход дуудлагаар ирсэн 2 цагдаагийн алба хаагч, Төгөлдөр ахын эхнэр Энхтуул, 2 эрэгтэй хүн байсан. Тэгтэл Төгөлдөр ах 2 өвдөгөөрөө нугалаад шалан дээр суучихсан, өмдөндөө шээчихсэн ухаангүй байдалтай, хүчтэй амьсгалтай, нүд нь хагас аниатай, уруул нь хөхөрсөн, нүүрний дух, нүдний доод хэсэг, хувцас, 2 гар нь цус болчихсон байсан, тэр үед цагдаагийн нэг албан хаагч Төгөлдөр ахыг араас нь 2 суганаас нь өргөсөн байдалтай байхаар нь би юу болсон бэ гэхэд нэг өндөр залуу нь цаад өрөөнөөс гарч ирээд бид нар биеэ хамгаалсан юмаа гэхээр нь би энэ хүн яасан байдалтай байгаа юм бэ гэхэд цагдаагийн албан хаагч нар энэ хүн тасарчихсан юм шиг байна, чи аваад гэрт нь хүргэж өгч чадах уу, чадахгүй бол эрүүлжүүлэх байрлуу авч явлаа гэхээр нь аваад явъя гээд Төгөлдөр ахын араас нь би тэвэрч аваад би дийлэхгүй, гэр нь ойрхон учраас хамт өргөлцөөд хүргээд өгөөч гэхэд цагдаагийн албан хаагч нь манай машин GPS-тэй хамаагүй явж болохгүй, чамд дуудчих найз байхгүй юу гэхээр нь би дуудах хүн алга гэж хэлээд Төгөлдөр ахын ар хэсгээс нь харахад Төгөлдөр ахын зүүн чих нь нилээн дэлдийсэн, хавдсан, чихний ар хэсэгт үзүүртэй зүйлээр цохиж юм уу хатгасан шарх, толгойн зүүн дээд хэсэгт зүсэгдэж язарсан байдалтай цус шүүрч байхаар нь би энэ хүн чинь эвгүй байна, царай зүс яасан юм бэ, түргэн дуудсан юм уу гэхэд түүний эхнэр Энхтуул надад зүгээрээ би мэдэж байна, зүгээр аваад явъя гэр ойрхон юм чинь гэрт оруулаад унтуулчихъя гэхээр нь би ядаж та нар өргөлцөөд буулгаад өгөөч, машиныг нь аваад гэрт нь хүргэж өгье гэхдээ түргэн дуудаж үзүүлэх шаардлагатай байна гэж хэлэхэд цагдаагийн албан хаагч түргэн дууд гэхэд Төгөлдөр ахын эхнэр Энхтуул нь “ Зүгээрээ. Үгүй яах гээд байгаа юм бэ. Би мэдэж байна. Зүгээр гээд байсан...”,”...Юу болсон юм бэ гэж асуухад цаана нь байсан өрөөнөөс том биетэй шар залуу гарч ирээд бид нар харин биеэ хамгаалаад гэж хэлсэн гэжээ. / 2 дугаар хавтас 55-59 /

 

 Гэрч Э.Хажидмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Хэргийн газарт 01 цаг 50 минутанд очиход өрөөний хаалганы хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан эрэгтэй хүнд үзлэг хийхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, том судаснуудад лугшилт үгүй, хүүхэн хараа 2 талдаа бүрэн өргөссөн, эвэрлэгийн рефлекс үгүй, мөчдөдийн үзүүрүүдэд хөрөлт үүссэн, хөшилт үүсээгүй, хөхөрсөн байдалтай байсан. Зүүн чамархай хэсэгтээ хавдсан, цус гарч тогтсон шархтай байсан. Тэр газарт шалан дээр нь цусны дусал байсан...юу болсон бэ яасан бэ гэж асуухад манаач эрэгтэй дэлгүүрийн шилэн хаалга хагалсан, энэ өрөөнд хүмүүстэй зодолдсон гэж хэлж байсан. ...хөшилт үүсээгүй гэдэг нь нас бараад 2 цаг болоогүй байсан гэж үзэж байна. Амь насыг аврах боломжгүй амьсгал зүрх судас бүрэн зогссон байсан гэжээ. / 2 дугаар хавтас 71-73 /

 

Гэрч Г.Ариунбаяр мөрдөн шалгалтын явцад  мэдүүлэхдээ: ...Би Ампер хаусын салбарт очиход 2 цагдаа ирсэн байсан. 2 цагдаа намайг бичлэгийг үзүүл гэсний дагуу бичлэгийг ухрааж үзэх гэхэд алдаа заагаад бичлэг байгаагүй гэжээ. / 2 дугаар хавтас  36-38, 39-42 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14272 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Бийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамрын угт зулгарал, дагзны зүүн хэсэг дээд уруулын дотор салстад шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / 2 дугаар хавтас  95 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14299 дугаартай  дүгнэлтэнд:

 1. О.Т-н биед тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний дотор булан, баруун гуяны дотор дээд хэсэгт цус хуралт тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / 2 дугаар хавтас 98 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 263 дугаартай дүгнэлтэнд:  “...О.Т нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна. О.Т нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. / 2 дугаар хавтас  101-102 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 264 дугаартай дүгнэлтэнд: “... Б.Энхтуул нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Энхтуул нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна гэжээ. /  2 дугаар хавтас 106-105 /

Шүүх сэтгэц эмгэг судлалын 265 дугаартай дүгнэлтэнд: ”...С.Б нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. С.Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. / 2 дугаар хавтас 109-110 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрэмний баруун суга 70мм, хар ноолууран цамцны шошго болон баруун суганы оёдол дагуу 38мм татах чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан ханзралтууд байна гэжээ. / 2 дугаар хавтас 113-116 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6737 дугаартай  дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Болдын ирүүлж бэхжүүлсэн “1,2,3,4,5,6” дугаартай 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “7,8” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1,2” дугаартай гарын мөр шинжилгээнд ирүүлсэн ОТ-ий зүүн гарын дунд, ядам хуруугаар, “3” дугаартай гарын мөр Балдангийн Энхтуулын зүүн гарын дунд хуруугаар, “4” дугаартай гарын мөр Сайнхүүгийн С.Бийн баруун гарын ядам хуруугаар тус тус үүсгэгдэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн С.Б, О.Т, Б.Энхтуул нарын гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй гэжээ.  / 2 дугаар хавтас 133-141 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтэнд: ...”Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн далбааны ишний нэгдүгээр үенд 10х25мм, 20х7мм, 25х30мм, 27х30мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус шинэ хонхойлт, гулзайлт гарсан, 65х25мм хэмжээтэй хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр хонхойлт, суурины ёроолд 6х5 мм, 11х5мм, 13х3 мм хэмжээтэй  хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр хуучин халцралт гарсан байна. 2. Чернилэн ягаан өнгийн далбаа гэмтэлгүй гэсэн дүгнэлт  / 2 дугаар хавтас 148-151 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэнд:

1.”Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаа, 149 см урттай мөнгөлөг нарийн төмөр, 106 см урттай суурьтай мөнгөлөг нарийн зэрэгт цус илэрсэн.

          2. Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн дэмжигч ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаан дээр илэрсэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

            3.Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн дэмжигч ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаа, 149см урттай мөнгөлөг нарийн төмөр, 106см урттай суурьтай мөнгөлөг нарийн төмөр зэрэгт бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ. / 2 дугаар хавтас 153 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаач Б.Төгөлдөрийн өмсөж байсан гэх цагаан майк, цагаан срочикон цамц, хар ноосон цамц, хар тэлээтэй хөх өмд, хар пүүзэн гутал 1 хос, хар хөх өвлийн куртик зэрэгт цус илэрсэн.

 2. Талийгаач Б.Төгөлдөрийн өмсөж байсан гэх хөх оймс 1 хос, хар дотоож зэрэгт цус илрээгүй.

3. Талийгаач Б.Төгөлдөрийн өмсөж байсан гэх цагаан майк, цагаан срочикон цамц, хар ноосон цамц зэрэгт илэрсэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна гэжээ.  / 2 дугаар хавтас 156 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Тн өмсөж байсан гэх цэнхэр өнгийн срочик, хар өмд зэрэгт цус илэрсэн.

2. О.Тн өмсөж байсан гэх цэнхэр өнгийн срочик дээр илэрсэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна гэжээ.  / 2 дугаар хавтас 168 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн С.Б-ийн өмсөж явсан гэх хөх срочик, хөх пиджак, хөх өмд, хөх зангиа, хар ноосон дотуур өмд зэрэгт цус илэрсэн.

 2. Шинжилгээнд ирүүлсэн С.Б-ийн өмсөж явсан гэх хөх срочик, хөх пиджак, хөх өмд зэрэгт илэрсэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна гэжээ.  / 2 дугаар хавтас 182 /

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12761 дугаартай дүгнэлтэнд:

-Шинжилгээнд ирүүлсэн СБД-ийн 10-р хороо Ампер House байрны 3 давхарт хүн нас барсан гэх дуудлаганаас ирүүлж бэхжүүлсэн биологийн гаралтай ул мөр гэсэн бичигтэй цаасан уутанд марьлд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл, шилэн хаалттай О.Т өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй гялгар ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл, том өрөөний гаднаас орсон хаалганы хажууд байх цэнхэр өнгийн сандал доор байх цус мэт зүйл гэсэн хаягтай гялгар ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл,

-СБД-ийн 10-р  хороо  Ампер House байрны 3 давхарт хүн нас барсан гэх дуудлаганаас ирүүлж бэхжүүлсэн биологийн гаралтай ул мөр гэсэн бичигтэй цаасан уутанд 00-ийн цаасны хэсгүүд, ямар нэгэн хаяггүй гялгар уутанд 2 ширхэг 00-ийн цаасны хэсэг, дунд өрөө аяга хагарсан байа өрөөний шалан дээр байх цус мэт зүйл гэсэн бичигтэй уутанд 00-ийн цаасны хэсэг болон бор өнгийн цаасны хэсэг дээр цус илэрсэн. 2. СБД-ийн 10-р хороо Ампер House байрны 3 давхарт хүн нас барсан гэх дуудлаганаас илрүүлж бэхжүүлсэн биологийн гаралтай ул мөр гэсэн бичигтэй цаасан уутанд маарьд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл, шилэн хаалттай О.Т өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй цаасан ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл, том өрөөний гаднаас орсон хаалганы хажууд байх цэнхэр өнгийн сандал доор байх цус мэт зүйл гэсэн хаягтай гялгар ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. / 2 дугаар хавтас 184 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 125 дугаартай дүгнэлтэнд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн “Juan” гэсэн бичигтэй хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмжид дүрс бичлэгүүд байхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Juan” гэсэн бичигтэй хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн  “Juan” гэсэн бичигтэй хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2018-11-30-ны өдрийн 01:00 цагаас 2018-12-01-ны өдрийн 04:00 цаг хүртэлх хяналтын камерын дүрс бичлэг хадгалагдаж байгаад устсан, эсхүл тухайн өдрийн дүрс бичлэг хийгдээгүй зэргийг тогтоох боломжгүй байна гэжээ. / 2 дугаар хавтас 189 /

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холооны технологийн сургуулийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 1/316 дугаартай дүгнэлтэнд:

 “... JA-R5108-H JAUN брендийн бичигч төхөөрөмж нь 8 аналог камер бичих хүчин чадалтай. Хатуу диск 3.5” хэмжээтэй 1ТВ багтаамжтай хардтай камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны 10 цагт хүлээн авч төхөөрөмжийн нууц үгийг мэдэхгүй тул шууд хард дискийг салган залгаж үзэхэд 931,61 GB мэдээлэл бүхий партишн нь устсан буюу форматлагдсан байдалтай харагдаж байсан.

Хатуу дискийг сэргээхдээ нийтдээ 1ТВ-аас 920 GB-ийн багтаамжтай мэдээлэл сэргээгдэв. Хяналтын төхөөрөмжид хадгалагдсан бүх дүрс бичлэгийг сэргээсэн нийт 920 GB-ийн нууцлагдсан .dat өргөтгөлтэй файлуудыг сэргээсэн. Сэргээгдсэн файлыг харахад 2018 оны 08 сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05 хүртэлх бичлэг байсан ба сэргээсэн файл дотор 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэлх хугацааны бичлэг бичигдээгүй байсан. Камерийн бичлэгийн төхөөрөмжийг асааж үзэхэд төхөөрөмжийн цагийн тохиргоо алдаатай буюу ойролцоогоор 3 цагаар түрүүлж явж байсан. Видео рекорд хийх тохиргоо хийгдээгүй байсан. Камерын бичлэг хийгдээгүй байх магадлал хүн тохиргоог өөрчилсөн эсвэл техникийн саатал гэсэн хоёр тохиолдолоор бичлэг хийгээгүй байх боломжтой.

Камерын төхөөрөмжинд САМ2, САМ3, САМ4 гэсэн гурван камерын бичлэг байсан ба 11 сарын 04-ний орой 18:17-с 2018 оны 11 сарын 05-ны 10:12 хоорондох бичлэг хийгдээгүй. 2018 оны 11 сарын 05-ны  10:12 цагаас хойш САМ2 бичлэг хийхээ больж зөвхөн САМ3, САМ4 бичлэг хийгдэж байгаад 19:07 цагаас хойш бичлэг хийгдэхээ больсон байсан. 2018 оны 11 сарын 05-наас хойш бичлэг хийгдээгүй нарийн шалтгааныг техникийн талаас тогтоох боломжгүй гэжээ. / 6 дугаар хавтас 171 /

 

Мэдээлэл, холбооны технилогийн сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/115 дугаартай дүгнэлтэнд: “...JA-R5108-H хяналтын бичигч төхөөрөмжид хадгалагдсан бүх дүрс бичлэгийг сэргээж үзэхэд нийт 920 GB хэмжээтэй нууцлагдсан .dat өргөтгөлтэй файлууд сэргэсэн болно. Сэргээгдсэн файлыг харахад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх бичлэг бичигдсэн байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш төхөөрөмж бичлэг хийгээгүй гэж ойлгож болно. Тиймээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ямар ч бичлэг хийгдээгүй тул сэргээх боломжгүй болохыг мэдэгдэж байна гэжээ. / 8 дугаар хавтас 7 /

 

Үндэсний дата төвийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/390 дугаартай дүгнэлтэнд:

 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 125 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.

 2. Шинжлэх ухаан технологийн сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/316, мөн тус сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/115 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байна.

 3. Хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжинд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны бичлэгийг сэргээх боломжгүй байна.

 4. Хяналтын камерын бичлэгийн төхөөрөмжинд агуулагдаж буй дүрс бичлэг бичигдсэн огноог тодорхойлох, дүрс бичлэгийг тоглуулах боломжтой ба тус төхөөрөмжөөс сэргээсэн хамгийн сүүлийн 1 өдрийн бичлэгийг сэргээж двд дээр хуулж хүргүүлэв гэжээ.  / 8 дугаар хавтас 73-75 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 301 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн бичигдсэн камерийн дүрс бичлэгүүдийн дүрсийн чанарыг сайжруулах боломжтой.

2. Шинжилгээнд ирүүлсэн Ампер хаусын 3 давхарын гэх гэрэлтэй цонхны цаана дүрслэгдэх үйл явдлыг дүрсэлсэн дүрсний чанарыг боломжит хэмжэнд сайжруулан дүгнэлтэд хавсаргав.

 3. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шөнө бичигдсэн, холоос бичигдсэн Ампер Хаусын 3 давхарын гэх гэрэлтэй цонхны цаана дүрслэгдэх үйл явдал тодорхой дүрслэгдэхгүй байх тул цонхоор харагдах үйл явдлыг тодорхойлон бичих боломжгүй байна гэжээ. / 2 дугаар хавтас 195-201 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2657 дугаартай дүгнэлтэнд:

-талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Тархины хоёр хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт. Зүүн чамархайн булчин, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн чихний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх толгойн гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно. Талийгаач нь АВО системийн О/I/бүлгийн цустай байна. ...Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэжээ. / 2 дугаар хавтас  202-205 /

Шинжээч О.Болороо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Тархины хоёр хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт гэмтлүүд нь нэг механизмаар үүсгэгдсэн тул дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна... Зүүн чамархайд учирсан гэмтэлтэй харилцан холбоотой байх боломжтой... Мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ. Хүний хүчээр буюу гар хөлөөр цохих, биет зүйлээр цохих үед үүсгэгдсэн байх боломжтой...  Энэ гэмтэл нь аалзан хальсан доорх тархмал цус харвалт бөгөөд тэр дундаа тархины суурин хэсэг зузаан тохиолдолд амь нас аврах боломжгүй байдаг... Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх болмжгүй.

“... Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүр, ирмэг зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэж ойлгож болно. Үүнд хүний атгасан гар, хөл, гутал зэрэг хамаарна... Зүүн зулайн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйл буюу тугны суурин хэсгээр цохигдох үед үүсэх боломжтой. Бусад том хэмжээтэй цус хуралт гэмтэл нь тугны сууриар цохиод үүсэхгүй. Харин 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр мохоо гадаргуутай зүйлээр цохиход үүссэн байх боломжтой. Тугны иш буюу турба хэсгээр дээрх гэмтэл үүсэх магадлал багатай. Учир нь хөнгөн нимгэн төмөртэй эд зүйл байна. ... Амь хохирогчийн хувьд толгойн битүү гэмтэл авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Богино хугацаанд түргэн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй. Идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийхгүйгээр богино хугацаанд нас барсан... Зүүн чамархай хэсэгт хүч үйлчлэлээр зүүн чамархайн булчин болон хуйхны доор цус хурч улмаар суурийн баруун тараагуур судас бүрэн бус урагдаж тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт болон ховдлын цус харвалтууд үүснэ... Энэ гэмтлийг авсан хүн ухаан алдаж, ухамсарт ухаан алдагдаж, эмгэг хурьхирах, өтгөн шингэн гадагшилна гэжээ. / 2 дугаар хавтас 207-208, 8 дугаар хавтас 71-72 /

 

Гэрч Б.Энхтуул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Тэгээд 00 цагийн орчимд нөхөр Төгөлдөр гэнэт манай ажил дээр ганцаараа орж ирээд шууд “та нар 4-үүлээ сууж байна гэсэн биздээ” гээд уурлаж С.Бийг зогсож байхад нэг их хүчтэй биш ч гэсэн ширээ түлхсэн. Тэгтэл захирал О.Т нөхөр Төгөлдөрийг болиулах гээд цайны өрөөнөөс түлхээд заал руу гарсан. Би араас нь гараад зааланд зогсож байхад араас С.Б гарч ирэхэд нөхөр Төгөлдөр, О.Т 2 хоорондоо ноцолдоод байсан, бие биенийхээ хувцаснаас зууралдаад түлхэлцэж байхад Т-ий ард С.Б зогсож байхад нөхөр Төгөлдөр С.Б руу дайрах үед О.Т дундуур нь орж салгаж байсан. О.Т манай нөхөр Төгөлдөртэй ноцолдож байгаад Төгөлдөрийг газар унагаад хэвтүүлсэн байсан. Нөхөр Төгөлдөр шалан дээр хэвтсэн байхад О.Т нь зүүн талд нь зогсож байгаад манай нөхөр Төгөлдөрийн хувцаснаас нь заамдаж байгаад зүүн талын шанаа, чих, зүүн дагз орчимд баруун гараараа атгаж байгаад 2-3 удаа цохиод нөхөр Төгөлдөр босож ирээд уурлаж хашгираад “ Та нар 4-үүлээ гэсэн яасан, нэгийгээ үзнэ” гээд байхаар нь би “боль” гээд алгадсан шиг санагдаж байна. Тэгтэл нөхөр Төгөлдөр нь сейфний хажууд С.Б, О.Т нарыг зогсож байхад Төгөлдөр Т-ний хажуугаар гараараа С.Бийн нүүр шанаа руу 2-3 удаа цохьсон. О.Т нөхөр Төгөлдөрийг болиулах гээд зогсож байхдаа Төгөлдөрийн нүүр рүү нь 2-3 удаа цохиж, хоорондоо ноцолдоод, ширээн дээр байсан комьпютерийг шидэх гэж байхад нь О.Т бид 2 хоёр талаас нь боль гэж хэлээд болиулсан. Тэгээд нөхөр Төгөлдөр цэнхэр өнгийн сандал дээр суугаад “цагдаагаа дуудахгүй юу, чи зайл” гээд намайг хөөгөөд байхаар нь хувцсаа өмсөөд гарчихаад гэр лүү гээ явж байгаад зам дээрээс буцаад ажил руу очсон. Намайг ажлын өрөө рүү ороход цайны өрөөний хажуу талын сейфний хажууд нөхөр Төгөлдөр, О.Т, С.Б 3 шалан дээр ноцолдоод хоорондоо зодолдож байхад О.Т өндийгөөд босож ирэхэд хамарнаас цус гарсан ба “юун цус вэ” гээд миний хажуугаар гараад явсан. С.Б босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэр үед Төгөлдөр шалан дээр доошоо хараад хэвтэж байхаар нь цохиулаад босож ирэхгүй хэвтэж байна гэж ойлгосон...”

“... Талийгаач С.Б руу /яах гэж дайраад байсныг мэдэхгүй/ дайрахад О.Т дундуур нь салгах гэж орж ирээд талийгаач О.Т хоёр ноцолдоод байхаар нь би талийгаачид хандаж “ Одоо болилдоо. Явъя “ гэхэд “Чи тэр чигтээ зайл” гэж хэлэхээр нь би ажлын байрнаас гараад зам хөндлөн гараад байрныхаа гадаа байгууллагынхаа хашаа руу хараад зогсож байхад талийгаач гарч ирэхгүй байхаар нь буцаад ажил руугаа орсон. Ажил руугаа ороход цайны өрөөний үүдэнд заалны шалан дээр талийгаачийн толгой нь баруун зүгт хөл нь зүүн зүгт баруун гар талаараа хажуулдаад хөдөлгөөнгүй хэвтэж байсан би “болиочээ” гэж хэлэхэд толгойных дээд хэсэгт О.Т явган сууж байгаад боссон, С.Б нь цээжин талд нь урдаас нь хараад явган сууж байгаад боссон. О.Т босоод шууд миний хажуугаар зөрөөд 00-ын өрөө рүү орж байсан. С.Б талийгаачийн хажуунаас босоод зааланд байсан... Талийгаач хаалга татаад орж ирээд яахаараа ингээд сууж байдаг юм гээд цайны өрөөг чиглээд алхаад дөхөж ирэх үед О.Т, С.Б бид гурав сандал дээрээс босоод зогсоход талийгаач С.Бийг түлхэхэд С.Б ширээ тулаад зогсоход О.Т талийгаачийг түлхээд заал руу орсон. Тэгээд О.Т талийгаач хоёр түлхэлцээд нэгнийгээ заамдаад байж байхад нь би дундуур нь ороод салгах гээд дийлэхгүй байсан. Тэр үед талийгаачийг О.Т зүүн шанаа руу нь баруун гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед талийгаач газар унасан. Тэгээд талийгаач босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан. Талийгаач сандал дээр нэг их удаан суугаагүй. Сандал дээрээс босож ирээд комьпютерийн дэлгэцийг шидэх гэж оролдсон. Тэгэхээр нь О.Т бид 2 очиж комьпютерийн дэлгэцийг тавиулсан. Тэгэхэд талийгаач цаашаа цайны өрөөний үүд хэсэгт очоод С.Бийн зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохьсон. Тэр үед О.Т дахиад талийгаачийг С.Боос салгах гэж дундуур нь орж талийгаачтай заамдалцаад ноцолдож зууралдаж эхэлсэн. Тэгээд бас нилээн түлхэлцээд заамдалцаад би тэр үед дундуур нь орж салгах гээд дийлээгүй. Тэр үед О.Т дахиад талийгаачийн зүүн шанаа руу нь баруун гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед талийгаач газар унаад босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан. Тэгэхээр нь би талийгаач дээр очоод болиоч явъя гэхэд талийгаач “чи тэр чигтээ зайл” гэж хэлэхээр нь би гараад явсан гэжээ. / 3 дугаар хавтас 170-174, 8 дугаар хавтас 1-5 /

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас / 4 дүгээр хавтас 94-95 /

 

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21б/140 дугаартай албан бичиг / 4 дүгээр хавтас 102-103 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1299 дугаартай дүгнэлтэнд: ...”Ампер Хаус байрны 3 давхар хүн нас барсан байна” гэсэн бичигтэй цагаан өнгийн дугтуйтай марль, “Ампер Хаус байрны 3 давхар хүн нас барсан” гэсэн бичигтэй цагаан өнгийн дугтуйтай сальфетика зэрэг илэрсэн цус нь С.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Тунгалаг гялгар ууттай сальфетика, “О.Т өрөөний шалан дээрээс авсан цус мэт зүйл” гэсэн бичигтэй тунгалаг гялгар ууттай нунтаг зүйл, “Дунд өрөө аяга хагарсан байх өрөөний шалан дээрх цус мэт зүйл” гэсэн бичигтэй тунгалаг гялгар ууттай сальфетика зэрэгт илэрсэн цус нь О.Т гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. “Том өрөөний гаднаас орсон хаалганы хажууд байх цэнхэр өнгийн сандал дээр байх цус мэт зүйл” гэсэн бичигтэй тунгалаг гялгар ууттай нунтаг зүйлд илэрсэн цус нь Б.Төгөлдөрийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ.  / 6 дугаар хавтас 27-28 /

 

Яллагдагч С.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... 00 цаг дөхөж байх үед Энхтуулын нөхөр гаднаас ажлын өрөөнд орж ирээд Энхтуул руу “ Хүүхдээ орхиод яагаад архи ууж бйгаа юм. Худлаа хэлсэн юм уу “ гэж загинаж хэлсэн. Тэгэхэд Энхтуул тийм юм байхгүй гээд урдаас нь тайлбараа ярьж байсан. Тэгэхэд гэнэт Энхтуулын нөхөр миний нүүр рүү 3-4 удаа гараа угсараад цохьсон. Тэгээд дахиад цохих гээд дайрахаар нь би 2 гараараа нүүрээ хаасан. Тэгэхэд Энхтуул нөхрөө түр зуур салгаад холдуулсан. Тэгэхэд дахиад миний толгойн ар дагз хэсэг рүү хатуу зүйлээр Энхтуулын нөхөр цохьсон. Тэр үед миний ухаан балартаад газар унасан. ... Ухаан ороод харахад ажлын цайны өрөөний шалан дээр хэвтэж байсан босоод цайны өрөөний сандал дээр суугаад  харахад миний хүзүү дагаад толгойноос цус гарсан, хамраас цус гарсан байсан. Орчноо харахад ажлын том заалтай өрөөний үүд хэсэг рүү харахад гарах хаалганы дотор талд Энхтуулын нөхрийн толгой хэсэг нь хаалгаар гарах тал руу харчихсан, хөл нь лого байдаг хана чигтээ харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь Энхтуул зогсож байсан. Хаалганы цаана гадна хэсэгт харуул ах зогсож байсан. Би босоод яав ийв гээд цайны өрөөнөөс гарахад заалны голоор шалан дээр 2-3 цувраа цус болчихсон, Энхтуул нөхрийнхөө зүүн талд нь өвдөглөж суугаад “ Хайраа сэрээч ээ. Ханиа сэргээч ээ. Тоглоод байгаа юмуу даа. Бид 3 яах юм бэ. Бид 3-ыг орхиод явчихаж байгаа юмуу. Бид 3 яах юм бэ “ гээд орилоод уйлаад байсан гэжээ. / 3 дугаар хавтас 33-35 /

 

Яллагдагч О.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэгээд 00 цагийн үед Энхтуулын нөхөр талийгаач манаачийн хамт өрөөнд гэнэт орж ирээд “ Та нар ингээд сууж байдаг юм уу. Ажил дээрээ архи уугаад байж байдаг юм уу. 4-үүлээ байна гэсэн. 3-уулаа байсан байна шүү дээ “ гэж Энхтуулд хандаж уурлахад Энхтуул нөхрийнхөө урдаас алхаад очсон. С.Б бид 2 ч гэсэн босоод цайны өрөөнөөс гараад том өрөөнд зааланд зогсож байсан. Тэгэхэд талийгаач Энхтуултай юм яриад зогсоод байсан. Тэр үед С.Б бид 2 хараад зогсож байхад манаач энэ хүн чинь гадаа үүдний шил хагалчихлаа гэж хэлсэн.... Талийгаач архи уусан байдалтай ууртай бухимдалтай байж байснаа гэнэт Энхтуулыг түлхэж өөрөөсөө холдуулаад С.Б-ийн нүүрэнд нь гараараа цохьсон. Тэгэхээр нь би болиулах гээд дундуур нь ороход миний дух хавьцаа гараараа цохьсон. Тэгээд зайгаа аваад салаад С.Б бид 2 архи уусан цайны өрөөндөө ороод байж байтал талийгаач гүйж орж ирээд С.Б бид 2-той зууралдаад бид 2-ыг цохиод байсан. Яг хаана цохьсныг нь санахгүй байна. С.Б бид 2 өөрсдөөсөө талийгаачийг салгах гээд түлхээд Энхтуул нөхрөө салгаад салсан. ... Тэгээд бүгдээрээ өрөөнөөс гараад заал руу ороход талийгаач тайвширсан байдалтай байсан. Тэгээд би өөрийн ажлынхаа өрөөндөө ороод манаач руу залгаад “ Орж ирж туслаач. Хүн агсан согтуу тавиад байна “ гэхэд “ Цагдаа дуудсан байгаа “гэж хэлсэн. Тэгээд би заалны өрөөнд ороход талийгаач дахиад С.Б бид 2-руу дайрсан гэжээ. / 3 дугаар хавтас 36-38 /

 

Яллагдагч О.Т-г 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 3 дугаар хавтас 36-38, 6 дугаар хавтас 70-71, 8 дугаар хавтас 88-89 /

 

Ялдагдагч С.Б-ийг  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 3 дугаар хавтас 33-35, 53-55, 6 дугаар  хавтас 75-76 / зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явц болон прокурорын хяналтын үед хэргийг үнэн зөвийг тогтоочих юм болов уу, С.Бийг өөрийн мэдэж байгаа бүхнээ санаад хэлэх болов уу гэсэн хүлээлт байсан. Өмнөх шүүх хуралд миний хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг хийсэн болгож ярьж гүтгэсэн нь хэргийг ээдрээ төвөгтэй болгосон. С.Б бид 2 архи уугаад ярьж суутал Б.Энхтуул 21.30 цагийн үед 1 шил архитай орж ирснийг бид 3 уугаад нилээн согтсон байсан.  00 цагийн үед гаднаас талийгаач манаачийн хамт орж ирсэн. Талийгаач “Та нар яахаараа ажил дээрээ архи уугаад сууж байдаг юм. 4-үүлээ байна гэсэн 3 уулаа байсан байна шүү дээ” гээд Б.Энхтуул руу чангаар хэлээд байсан. С.Б бид хоёр цайны өрөөнөөс гараад зааланд цайны өрөөний харалдаа зогсож байсан. Манаач “Энэ хүн чинь үүдний шил хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр би талийгаачид хандаад “Та ингээд уурлаж бухимдаад байх зүйл байхгүй. Бид нар ажил төрөл яриад сууж байлаа” гэж хэлсэн. Талийгаач тухайн үед нилээн согтуу уур бухимдалтай байсан бөгөөд гэнэт С.Бийн толгойн дундуур нь цохиж авах үед би салгатал миний толгойн дундуур хальт цохьсон. Би өрөөндөө ороод манаач руу залгаад “Орж ирж туслаач ээ” гэхэд манаач цагдаа дуудсан байгаа гэсэн. Намайг гарч ирэхэд талийгаач үүдэн талд зогссон Б.Энхтуул наана нь хориглосон  байдалтай “Чи ухаан орооч ээ. Яагаад байгаа юм бэ” гээд хацар руу алгадсан байж байсан. С.Б буланд байдаг кассны жижиг сейфны урд талд хамар ам нь цус болцон явган сууж байхаар нь би очоод босгосон. Талийгаач компьютерийн дэлгэцийг бариад ална гэхээр нь би аваад буцааж тавьсан. Мөн оффисын төмөр хар сандлыг аваад далайхаар нь С.Б бид 2 авч газарт тавьсан. Тэгээд талийгаач миний хамар дундуур цохьтол цус гарсан. Гэтэл дахиад цохиод байхаар нь би цохилтыг хаах гэж талийгаач руу 2 удаа гараа явуулсан. Би цохиулсандаа манараад доошоо 4 хөлөлсөн байдалтай  унасан. Тэр үед миний дагз хэсэг рүү талийгаач цохиод байсан ба Б.Энхтуул, С.Б нар талийгаачийг надаас салгаж холдуулсан. Би буцаж өөрийнхөө өрөөнд орж, цусаа арчаад манаач руу залгахад “Цагдаа одоо ирж байгаа” гэсэн. Өрөөндөө байж байтал С.Б гаднаас орж ирээд бид нуугдсан байдалтай гарахгүй байтал талийгаач шилэн хаалтны цаанаас 4-5 удаа өшиглөөд хагалчих гээд байхаар нь бид 2 гарч талийгаачийг 2 талаас нь бариад болиулсан. Талийгаачид одоо ингээд больчих гэж зөндөө хэлсэн. Б.Энхтуул байхгүй байсан. Би дахин манаачтай ярьчихаад заалны өрөөнд гарч иртэл С.Б нябогийн өрөөний урд талд дээшээгээ хараад хэвтсэн байдалтай толгойноос цус гараад шалан дээр цус болсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь салфеткаар дараад, сэргэхгүй байхаар нь үхсэн гэж бодсон. Талийгаач С.Бийн ташаа руу өшиглөөд дэвсэн. Талийгаач цэнхэр сандал дээр суугаад “Та муу 2-ыг ална” гэх мэтээр хашгирч байсан. Тэгээд би тухайн үед цагдаа ирж энэ бүгдийг зогсооно гэж бодоод буцаж өрөө рүүгээ ороод манаач руу залгатал орилох шиг болохоор нь буцаад гараад иртэл талийгаач тугнаас барьсан С.Б руу цохих гээд байсан. Талийгаачаас тугийг С.Б бид 2 булааж авах үед С.Б тугны нөгөө талаас нь барьсан, би гол хэсгээс нь бариад тугийг булааж авах гээд талийгаачийг хориглоод байж байсан. Тэр үед талийгаачийн зүүн талын чих хавьцаа нь тугны ишээр С.Б цохьсон. Тэгээд талийгаачийн бие нь сулраад сандлын харалдаа үүдний хэсэгт доошоо унаад өгсөн. Би С.Б-оос очиж тугийг булааж аваад ширээний цаагуур аваачиж тавьчихаад С.Б руу хартал талийгаачийн наад талд зогсож байсан. Талийгаач хурхирч байгаа юм шиг дуугарч байхаар нь тасраад уначихлаа гэж бодсон гэв.

 

     Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маралгуа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон хэргийн талаар өнгөрсөн хурал дээр ярьсан. Нэмж хэлэх зүйл алга. Энэ хэрэг удааширч байгаатай холбогдуулан манай гэрийнхний сэтгэл санаа маш хүнд байна. Аав маань харвалт өгч, хэдхэн хоногийн өмнө эмнэлгээс гарсан. Зүрхний цочимог шигдээс гэсэн оноштой, хагалгаанд орсон. Ээж маань гэнэтхэн нэг өдөр нэг чихнийхээ сонсголыг алдсан. Энэ нь урт хугацааны стресс дарамтаас үүсдэг олдмол чихний сонсгол бууралт гэсэн. Ахынхаа амийг алдаад зогссонгүй, аав ээжийгээ алдчихвий, дээрээс энэ амьдрал дээр надад түшиж тулах хүн алга. Энэ гомдол хохирол үргэлжилсээр байна. Иймд энэ хэргийг яаралтай хурдан үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна. Оршуулгын зардал 38.798.882  төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Б.Энхтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 5 дахь өдөр байсан. 2 өдрийн өмнө төв дээр дуудаад О.Т-г дэд захирлаар, намайг салбарын захирлаар томилохоор болсон. Мөн С.Б ажлаасаа гараад Солонгос явна гээд нэгнийгээ үдэж өгнө гэсэн байдлаар ажил дээрээ суусан,

Талийгаач орж ирээд С.Б руу дайрсан, О.Т салгах гэж дундуур нь орсон. Тэр заалан дотор нилээн юм болсон. Нааш цаашаа ширээ рүү түлхэлцсэн. О.Т талийгаачийг 2-3 удаа унатал нь цохьсон. Тэгээд талийгаач босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан. Талийгаач босож ирээд компьтерын дэлгэц шидэх гэж байхад нь О.Т бид 2 болиулсан. Тэгээд талийгаач С.Б руу дайраад байсан. С.Бийн зүүн шанаа руу талийгаач цохьсон. Тэр үед О.Т орж ирээд салгаж байсан. О.Т, С.Б хоёр О.Т өрөө рүү зугтаад орсон асуудал болоогүй. Намайг байхад хэн аль нь далбааны суурыг барьж, хэн нэгнийг зодож, цохьсон үйлдэл болоогүй. Намайг байх үед О.Т 2 удаа цохьсон Талийгаачийн зүүн шанаа руу гараараа цохьсон. Талийгаач биеэрээ унасан. Толгойгоороо юм цохиж унаагүй, зүгээр босож ирээд цэнхэр сандал дээр суусан. Хэн алинаас нь цус гарсан асуудал байхгүй. Намайг байхад С.Б ухаан алдаж унасан асуудал болоогүй. Талийгаач намайг хөөгөөд байхаар нь явчихаар араас ирэх байх гэж бодоод гарч явсан.

 Ирэхгүй болохоор нь буцаад ороход цайны өрөөний заал талын үүдэн дээр талийгаачийн толгой хойшоо харсан байдалтай хагас хажуу тийшээ харсан  хэвтэж байсан. Толгойн дээд хэсэгт О.Т, цээжний талд нь С.Б урдаас нь хараад явган сууж байсан. Тэгээд боссон. Өмнө нь сандраад буруу мэдүүлэг өгсөн байна лээ. Туг намайг гарахад байдаг байрандаа байсан, ямар нэгэн зүйл, сандал авч шидсэн зүйл болоогүй. Эргэж орж ирээд тугийг анзаараагүй. Тухайн үед мөрдөгч надаас  талийгаачийг хэн алсан бэ гэж асуухад С.Бийн урдуур О.Т орж муудалцаж байсан болохоор цохих боломжтой нь С.Б гэж би тухайн үедээ бодоод С.Б гэж хэлсэн юм гэв.

            Прокуророос шүүгдэгч О.Т, С.Б нарыг 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын оффист Б.Төгөлдөртэй маргалдаж, улмаар бүлэглэн зодож, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2657 дугаартай дүгнэлтээр талийгаачийн  тархины суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт, зүүн чамархайн булчин, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн чихний цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач нь дээрх толгойн гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан / 2 дугаар хавтас  202-205 / болохыг тогтоосон ба дээрх гэмтэл нь “...Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүр, ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэж ойлгож болно. Үүнд хүний атгасан гар, хөл, гутал зэрэг хамаарна гэж / 2 дугаар хавтас 207-208, 8 дугаар хавтас 71-72 / шинжээч эмч Болороо мэдүүлжээ.

Дээрх маргаан зодоон болох үед тус газарт манаачаар ажиллаж байсан  С.Батмөнхийг мөрдөн шалгалтын явцад гэрчээр байцаахад ...Тэгээд би доошоо буусан. Тэд нар хоорондоо маргалдсан учраас цагдаа дуудсан. Тэгээд буцаад гартал нөгөө залуу 301-д байсан 2 залуутай зодолдож байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай, өндөр залуу нь хамраас цус гоожсон хамраа дараад байж байсан. Нөгөө гаднаас ирсэн залуу дотор орилоод та нарыг ална гээд зогсож байсан.

“... 3 давхарт 301 тоотод ороход том өрөөнийхөө дунд хэсэгт О.Т гаднаас ирсэн залуутай заамдалцаад  нэг нэгнийгээ гараараа цохилцоод байсан, ажлын газрын залууг хаана байсныг нь анзаараагүй. ...  Намайг харахад О.Т захирал талийгаач залуутай заамдалцаад урд урдаасаа цохилцоод байсан.

“... Намайг 2 дахь удаагийнх буюу маргалдах зодоон болж байх үед ороход амь хохирогч өрөөний голд захирлын өрөөний шилэн хаалга чигтээ хараад зогсож байсан. Харин захирал өрөөнийхөө үүдэнд амь хохирогч руу харчихсан зогсож байсан, захирлын зүүн талд ширээний ард хамт байсан эмэгтэй нь захирлын баруун талд шилэн хана дагуу нөгөө залуу нь зогсож байсан. Намайг ороод харахад талийгаач залуу эхнэртэйгээ хэрэлдээд зогсож байсан.

... Намайг 3 дахь удаагаа цагдаагийн алба хаагч нартай орох үед талийгаач 301 тоотын хаалганы хажуугийн хана дагуулж тавьсан байсан сандал дээр түрүүлгээ буюу доошоо хараад хэвтэж байсан гэжээ. / 2 дугаар хавтас 23-24, 25-27, 28-32, 7 дугаар хавтас 249-250 /

 

Гэрч Б.Энхтуул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... Тэгээд 00 цагийн орчимд нөхөр Төгөлдөр гэнэт манай ажил дээр ганцаараа орж ирээд шууд “та нар 4-үүлээ сууж байна гэсэн биздээ” гээд уурлаж С.Б-ийг зогсож байхад нэг их хүчтэй биш ч гэсэн ширээрүү түлхсэн. Тэгтэл захирал О.Т нөхөр Төгөлдөрийг болиулах гээд цайны өрөөнөөс түлхээд заал руу гарсан. Би араас нь гараад зааланд зогсож байхад араас С.Б гарч ирэхэд нөхөр Төгөлдөр, О.Т 2 хоорондоо ноцолдоод байсан, бие биенийхээ хувцаснаас зууралдаад түлхэлцэж байхад О.Т-ийн ард С.Б зогсож байхад нөхөр Төгөлдөр С.Б руу дайрах үед О.Т дундуур нь орж салгаж байсан. О.Т манай нөхөр Төгөлдөртэй ноцолдож байгаад Төгөлдөрийг газар унагаад хэвтүүлсэн байсан. Нөхөр Төгөлдөр шалан дээр хэвтсэн байхад О.Т нь зүүн талд нь зогсож байгаад манай нөхөр Төгөлдөрийн хувцаснаас нь заамдаж байгаад зүүн талын шанаа, чих, зүүн дагз орчимд баруун гараараа атгаж байгаад 2-3 удаа цохиод нөхөр Төгөлдөр босож ирээд уурлаж хашгираад “ Та нар 4-үүлээ гэсэн яасан, нэгийгээ үзнэ” гээд байхаар нь би “боль” гээд алгадсан шиг санагдаж байна. Тэгтэл нөхөр Б.Төгөлдөр нь сейфний хажууд С.Б, О.Т нарыг зогсож байхад Б.Төгөлдөр О.Т хажуугаар гараараа С.Б-ийн нүүр шанаа руу 2-3 удаа цохьсон. О.Т нөхөр Б.Төгөлдөрийг болиулах гээд зогсож байхдаа Б.Төгөлдөрийн нүүр рүү нь 2-3 удаа цохьсон талаар / 3 дугаар хавтас 170-174, 8 дугаар хавтас 1-5 / тус тус мэдүүлжээ.

 

Эдгээрээс дүгнэхэд талийгаачийн биед учирсан  тархины суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт, зүүн чамархайн булчин, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн чихний цус хуралт гэмтлийг шүүгдэгч О.Т гараар цохиж учруулсан болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг болон цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 07-30 /,  ... Дээшээ гүйгээд гартал шар хантаазтай хоёр цагдаа, Жажинхүүгийн хамт зогсож байсан. Мөн Энхтуул, ахын минь дэргэд сөгдөж суусан байдалтай, түүний цээжийг цохиж байсан. Миний ахтай зодолдсон гэх хоёр нөхөр тэнд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маралгуагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 1-5, 6-9 /, ...01 цагийн үед согтуу залуу намайг түлхээд гадна шилэн хаалганы шилийг хага өшиглөөд яваад орсон. Тэгээд би араас дээш гартал 301-т байсан эмэгтэйгийн нөхөр байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай, өндөр залуу нь хамраас цус гоожсон хамраа дараад байж байсан. Нөгөө гаднаас ирсэн залуу дотор орилоод та нарыг ална гээд зогсож байсан. ... О.Т гаднаас ирсэн залуутай заамдалцаад  нэг нэгнийгээ гараараа цохилцоод байсан. Намайг 3 дахь удаагаа цагдаагийн алба хаагч нартай орох үед талийгаач 301 тоотын хаалганы хажуугийн хана дагуулж тавьсан байсан сандал дээр түрүүлгээ буюу доошоо хараад хэвтэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Батмөнхийн мэдүүлэг  / 2 дугаар хавтас 23-24, 25-27, 28-32, 7 дугаар хавтас 249-250 /,  ...Дуудлагын дагуу очиход ампер хаусын 3 давхарт байрлах оффист 3 эрэгтэй нэг эмэгтэй нийт 4 хүн байсан. Нэг хар цамцтай эрэгтэй үүдний хэсэгт сандал дээр цээжин биеэ тавьсан, хоёр хөл нь газарт өвдөгөөрөө нугалсан байдалтай, өмд нь норсон байсан. Нөгөө хоёр эрэгтэй болох хар куртика өмссөн намхан эрэгтэйн толгойноос цус гарсан нүүр нь цус болсон байдалтай цаад өрөөнд зогсож байсан. Өндөр арай залуухан залуугийн цэнхэр өнгийн сорочкин цамц нь цус болсон байдалтай байсан. Тэгээд унтаж байгаа залууг очиж харахад хурхирсан толгойноос нь цус гарсан зүүн чих нь хөхөрсөн харагдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Мөнхтулгын мэдүүлэг / 2 дугаар хавтас 43-45, 46-49 /,  ... ...Өрөөний гол хэсэгт шалан дээр цус болсон байсныг сонин тавьчихсан байхаар нь юун цус бэ гэхэд захирал залуу энэ залуу бид 2-ыг зодсон бид 2 гар хүрээгүй гэж хэлж байсан.  Дугуй ширээний хажууд сууж байсан намхан залуугийн толгой хагарсан байсан тэрний толгойноос гарсан цус гэж хэлж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Угтахбаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 50-53 /,   ...01 цаг 23 минутанд Энхтуул залгаад Төгөлдөрийг авчих уу гэхээр нь би Ампер хаус руу 5-10 минутын дотор очиод 301 тоотод очиход дуудлагаар ирсэн 2 цагдаагийн алба хаагч, Төгөлдөр ахын эхнэр Энхтуул, 2 эрэгтэй хүн байсан. Тэгтэл Төгөлдөр ах 2 өвдөгөөрөө нугалаад шалан дээр суучихсан, өмдөндөө шээчихсэн ухаангүй байдалтай, хүчтэй амьсгалтай, нүд нь хагас аниатай, уруул нь хөхөрсөн, нүүрний дух, нүдний доод хэсэг, хувцас, 2 гар нь цус болчихсон байсан. ...Юу болсон юм бэ гэж асуухад цаана нь байсан өрөөнөөс том биетэй шар залуу гарч ирээд бид нар харин биеэ хамгаалаад гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Жанжинхүүгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 55-59 /,  ... ...Хэргийн газарт 01 цаг 50 минутанд очиход өрөөний хаалганы хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан эрэгтэй хүнд үзлэг хийхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, том судаснуудад лугшилт үгүй, хүүхэн хараа 2 талдаа бүрэн өргөссөн, эвэрлэгийн рефлекс үгүй, мөчдөдийн үзүүрүүдэд хөрөлт үүссэн, хөшилт үүсээгүй, хөхөрсөн байдалтай байсан. хөшилт үүсээгүй гэдэг нь нас бараад 2 цаг болоогүй байсан гэж үзэж байна. Амь насыг аврах боломжгүй амьсгал зүрх судас бүрэн зогссон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Хажидмаагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 71-73 /,  ...О.Т нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна. О.Т нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 263 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас  101-102 /,  ... Талийгаач Б.Төгөлдөрийн өмсөж байсан гэх цагаан майк, цагаан срочикон цамц, хар ноосон цамц зэрэгт илэрсэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас 156 /,  ... “Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрэмний баруун суга 70мм, хар ноолууран цамцны шошго болон баруун суганы оёдол дагуу 38мм татах чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан ханзралтууд байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд:  “Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрэмний баруун суга 70мм, хар ноолууран цамцны шошго болон баруун суганы оёдол дагуу 38мм татах чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан ханзралтууд байна гэжээ. / 2 дугаар хавтас 113-116 /,  ... 2. О.Т-н өмсөж байсан гэх цэнхэр өнгийн срочик дээр илэрсэн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас 168 /,  ... СБД-ийн 10-р хороо Ампер House байрны 3 давхарт хүн нас барсан гэх дуудлаганаас илрүүлж бэхжүүлсэн биологийн гаралтай ул мөр гэсэн бичигтэй цаасан уутанд маарьд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл, шилэн хаалттай О.Т өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй цаасан ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл, том өрөөний гаднаас орсон хаалганы хажууд байх цэнхэр өнгийн сандал доор байх цус мэт зүйл гэсэн хаягтай гялгар ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12761 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас 184 /,  ...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Тархины хоёр хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт. Зүүн чамархайн булчин, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн чихний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх толгойн гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно. Талийгаач нь АВО системийн О/I/бүлгийн цустай байна. ...Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2657 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас  202-205 /,    ... Суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Тархины хоёр хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт гэмтлүүд нь нэг механизмаар үүсгэгдсэн тул дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна... Зүүн чамархайд учирсан гэмтэлтэй харилцан холбоотой байх боломжтой... Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүний хүчээр буюу гар хөлөөр цохих, биет зүйлээр цохих үед үүсгэгдсэн байх боломжтой...  Энэ гэмтэл нь аалзан хальсан доорх тархмал цус харвалт бөгөөд тэр дундаа тархины суурин хэсэг зузаан тохиолдолд амь нас аврах боломжгүй байдаг. Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй, ухамсарт ухаан алдагдаж, эмгэг хурьхирах, өтгөн шингэн гадагшилна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүр, ирмэг зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэж ойлгож болно. Үүнд хүний атгасан гар, хөл, гутал зэрэг хамаарна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч О.Болороогийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 207-208, 8 дугаар хавтас 71-72 /,  ... О.Т манай нөхөр Төгөлдөртэй ноцолдож байгаад Төгөлдөрийг газар унагаад хэвтүүлсэн байсан. Нөхөр Төгөлдөр шалан дээр хэвтсэн байхад О.Т нь зүүн талд нь зогсож байгаад манай нөхөр Төгөлдөрийн хувцаснаас нь заамдаж байгаад зүүн талын шанаа, чих, зүүн дагз орчимд баруун гараараа атгаж байгаад 2-3 удаа цохьсон. Төгөлдөр нь сейфний хажууд С.Б, О.Т нарыг зогсож байхад Төгөлдөр О.Т-ийн хажуугаар гараараа С.Бийн нүүр шанаа руу 2-3 удаа цохьсон. О.Т нөхөр Төгөлдөрийг болиулах гээд зогсож байхдаа О.Т дахиад талийгаачийн зүүн шанаа руу нь баруун гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед талийгаач газар унаад босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Энхтуулын мэдүүлэг / 3 дугаар хавтас 170-174, 8 дугаар хавтас 1-5 /,  ...Түргэн тусламжийн дуудлагын хуудас / 4 дүгээр хавтас 94-95 /,   ...Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21б/140 дугаартай албан бичиг / 4 дүгээр хавтас 102-103 /,   ... . “Том өрөөний гаднаас орсон хаалганы хажууд байх цэнхэр өнгийн сандал дээр байх цус мэт зүйл” гэсэн бичигтэй тунгалаг гялгар ууттай нунтаг зүйлд илэрсэн цус нь Б.Төгөлдөрийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1299 дугаартай дүгнэлт / 6 дугаар хавтас 27-28 / зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Т мэдүүлэг үндэслэлгүй болох нь дараахь баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Т нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

            -С.Б, талийгаач 2-г том зааланд үлдээгээд би ганцаараа өөрийн өрөөндөө ороод утсаар  манаач руу залгаад “ Цагдаа яасан бэ. Ирж байна уу “ гэж асуухад “ Одоо ирж байна “ гэж хариулсан. Тэгээд заал руу гарахад С.Бийн толгойноос цус гарсан. Дээшээ харсан хэвтэж байсан. / хөдөлгөөнгүй / Тэгээд очоод үзэхэд С.Б ухаангүй байсан. Талийгаач цаана үүдний сандал дээр сууж байсан. ... Чи хүн алчихлаа шүү дээ гэхэд талийгаач галзуу юм шиг инээгээд цус болсон гараа хананд арчаад “ Наадах чинь үхнэ. Одоо чамайг ална “ гэж хэлсэн. ... Талийгаач бид 2-ын хажууд ирчихсэн С.Б-ийн хөл рүү өшиглөөд миний толгой руу цохьсон. Тэгээд би “ Чи хүн аллаа. Одоо болно шүү дээ “ гэхэд талийгаач сандал дээр очиж суусан. С.Б-ийг газраас босгоод сандал дээр суулгаад толгойных нь цусыг арчаад байж байтал 2 цагдаа, манаачийн хамт ороод ирсэн / 3 дугаар хавтас 37-38 /                              

            ...С.Б шалан дээр толгойноос нь цус гараад ухаан алдсан дээшээ хараад хэвтэж байсан. ...Би С.Бийн толгойноос нь гарсан цусыг салфеткаар арчиж байхад С.Б сэрсэн.  ...Намайг утсаар ярьж байхад зааланд пижигнэх чимээ гарсан. Намайг гараад зааланд  ороход цэнхэр сандалны наад талд С.Б гараа далайгаад зогсож байсан. Талийгаач сандал дээр тэгнээд доошоо хараад хэвтэж байсан. Яасан гээд дөхөөд очиход С.Б зөрөөд заалны өрөөний гол руу алхсан. Тэгээд талийгаач руу харахад хурхираад унтаж байгаа юм шиг доошоо хараад сандал дээр тэгнээд хэвтэж байсан.  ... Тэр цаг хугацаанаас хойш С.Б сандал дээр доошоо хараад шоконд орсон орсон байдалтай суугаад байсан. Нэг хэвийн байдалтай гайхаж цочирдсон байдалтай суугаад байсан / 6 дугаар хавтас 202-203 / гэж тус тус  зөрүүтэй мэдүүлсэн байна.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт О.Т мэдүүлэхдээ: ... Би С.Б талийгаачийг тугны ишээр цохиж байхыг харсан. Талийгаач цохиулаад бие нь сулраад сандлын харалдаа үүдний хэсэгт доошоо унаад өгсөн. Талийгаач хурхирч байгаа юм шиг дуугарч байхаар нь тасраад уначихлаа гэж бодсон Би тэр үед талийгаачийн довтолгооныг болиулах гээд салгаж байсан. Өмнөх шүүх хурал дээр энэ тухай хэлээгүй шалтгаан нь тухайн нөхцөл байдалд хэргийн мөрдөн байцаалт явцын дунд тодрох болов уу, үнэн зөвөөр тогтоогдох болов уу, С.Б-ийн хувьд нэмж мэдүүлэг өгөх байх гэсэн хүлээлттэй байсан учир хэлээгүй гэж мэдүүлсэн болно.

 

2. Түүний дээрх мэдүүлэг нь шинжээч эмч Болороо мөрдөн шалгалтын явцад өгсөн ... Зүүн зулайн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйл буюу тугны суурин хэсгээр цохигдох үед үүсэх боломжтой. Бусад том хэмжээтэй цус хуралт гэмтэл нь тугны сууриар цохиход үүсэхгүй. Харин 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр мохоо гадаргуутай зүйлээр цохиход үүссэн байх боломжтой. Тугны иш буюу турба хэсгээр дээрх гэмтэл үүсэх магадлал багатай. Учир нь хөнгөн нимгэн төмөртэй эд зүйл байна гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд / 2 дугаар хавтас 207-208, 8 дугаар хавтас 71-72 /, гэрч Батмөнх болон Энхтуул нар шүүгдэгч С.Б нь талийгаачийг цохьсон талаар хэн аль нь мэдүүлээгүй байна.

 

3. Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч О.Т нь удаа дараа прокурорт хүсэлт гаргасан боловч энэ талаар шалгуулах хүсэлтийг гаргаж байгаагүй / 6 дугаар хавтас 50, 224-225 / байна.

 

4. Мөн шүүгдэгч С.Б-ийг ухаан алдсан хэвтэж байсан болохыг гэрч С.Батмөнх “ 2 дахь удаагаа дээшээ буцаад гартал нөгөө залуу 301-д байсан 2 залуутай зодолдож байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай, өндөр залуу нь хамраас цус гоожсон хамраа дараад байж байсан. Нөгөө гаднаас ирсэн залуу дотор орилоод та нарыг ална гээд зогсож байсан / 2 дугаар хавтас 25-27 / гэж мэдүүлжээ.

 

5. Гэрч Б.Энхтуул нь хэрэг гарах үед согтуу байсны гадна удаа дараа янз бүрээр мэдүүлсэн, “ С.Б талийгаачийг алсан “ гэж хэлсэн боловч энэ нь сэжиг таамаг төдий, үүнийгээ нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн бодлоо хэлсэн гэсэн бөгөөд талийгаачийг газарт хэвтэж байхад О.Т, С.Б нар хажуу талаас нь босож ирсэн мэтээр мэдүүлсэн ч үндэслэлгүй. Хэргийн гэрч нар талийгаачийг үүдний сандал дээр цээжин биеэ тавьсан, 2 хөл нь нугаларсан  байдалтай байсныг бүгд мэдүүлсэн ба талийгаачийг шалан дээрээс сандал руу зөөвөрлөсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ нь талийгаач хамгийн сүүлд О.Т-д цохиулаад үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байна.

Шүүгдэгч С.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө талийгаачийг цохьсон гэж мэдүүлж байсан боловч үүнээс хойш талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийж байсан талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Т зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, О.Т-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Т-д ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Т гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, талийгаач нь согтуугаар орж ирж, хэрүүл маргаан үүсгэн О.Т, С.Б нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байсан зэргийг харгалзаад 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн EDEN нэртэй архины шил 2 ширхэг,  хагархай шаазан аяганууд, бид бизнесийг дэмжигч ББСБ гэсэн бичигтэй чернелэн ягаан өнгөтай далбаа 1 ширхэг, мөнгөлөг өнгийн далбааны суурь 1 ширхэг, суурьтай хамт 95 см урттай нарийн босоо төмөр 1 ширхэг, салангид 147 см урттай 1 ширхэг төмөр, О.Т цэнхэр өнгийн срочик, хар өмд, С.Б хөх срочик, хөх пиджак, хөх өмд, хөх зангиа, хар ноосон дотуур өмд, Б.Энхтуул нарын өмсөж байсан хувцаснуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Juan гэх нэртэй JA-R5108-H маркийн бичлэг хадгалах төхөөрөмж 1 ширхэг, / Evergood / Эвергүүд нэртэй барилгын болон Өвөр Монгол гэх нэртэй зочид буудлын хяналтын камеруудын бичлэгтэй нийт 3 ширхэг СД,  хохирогч Б.Маралгуагаас гаргаж өгсөн ярианы бичгийг буулгасан 2 ширхэг СД,  301 дугаартай шинжээчийн дүгнэлтийн  5 ширхэг СД, СД 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан хувцаснуудыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маралгуагийн хүсэлтээр түүнд өгч, шүүгдэгч О.Т-ий цагдан хоригдсон 540 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Б нь 540 хоног цагдан хоригдсонг дурьдаж шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маралгуа нь оршуулгын зардалд 38.798.882 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдсон 33.520.330 төгрөгийг шүүгдэгч О.Т-с гаргуулан түүнд олгож, түүний нэхэмжлэлээс нэхэмжлэлийн шаардлага хангахгүй буюу нотлох баримтгүй 5.278.552 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                        

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1-г журамлан прокуророос шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2-г журамлан шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Т-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 / арван хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Т эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Т-ын цагдан хоригдсон  540 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Б 540 хоног цагдан хоригдсонг дурьдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баримтаар EDEN нэртэй архины шил 2 ширхэг,  хагархай шаазан аяганууд, бид бизнесийн дэмжигч ББСБ гэсэн бичигтэй чернелэн ягаан өнгөтай далбаа 1 ширхэг, мөнгөлөг өнгийн далбааны суурь 1 ширхэг, суурьтай хамт 95 см урттай нарийн босоо төмөр 1 ширхэг, салангид 147 см урттай 1 ширхэг төмөр, О.Т, С.Б, Б.Энхтуул нарын өмсөж байсан хувцаснуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Juan гэх нэртэй JA-R5108-H маркийн бичлэг хадгалах төхөөрөмж 1 ширхэг, /Evergood/ Эвергүүд нэртэй барилгын болон Өвөр Монгол гэх нэртэй зочид буудлын хяналтын камеруудын бичлэгтэй нийт 3 ширхэг СД,  хохирогч Б.Маралгуагаас гаргаж өгсөн ярианы бичгийг буулгасан 2 ширхэг СД,  301 дугаартай шинжээчийн дүгнэлтийн  5 ширхэг СД,  1 ширхэг СД зэргийг хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан цагаан майк, цагаан срочикон цамц, хар ноосон цамц, хар тэлээтэй хөх өмд, хар пүүзэн гутал 1 хос, хар хөх өвлийн куртик зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маралгуад олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар О.Т-с 33.520.330 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, нэхэмжлэлээс 5.278.552 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, С.Б нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

9. О.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, С.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, С.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЮУНЧИМЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                            Д.ДАРЬСҮРЭН