| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00107/и |
| Дугаар | 135/шш2017/00290 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 135/шш2017/00290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00107/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, ******* баг, ***** партизан, ******* гудамж, *******тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-ы хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Дархан сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад 1988 оноос 1991 он хүртэл сахиул тогооч хийж байсан. 5 хүүхэдтэй тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй байна. Архиваас шүүхэд тухайн жилд ажиллаж байсан орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа” гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь тухайн үеийн нэрээр Дархан Сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сар 05-ны өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Д.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь тухайн үеийн нэрээр тухайн үеийн нэрээр Дархан Сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сар 05-ны өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан болох нь 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэхь ажлын тухай мэдээ хэсэгт бичигдсэн бичилт /хх 5/, гэрч Ш.Долгорсүрэнгийн “... Д.******* нь 1988 онд Дархан САА-н үр тарианы 2 дугаар бригадад тогоочоор ажилд орж байсан, 3 жил орчим ажиллаад 1991 онд холбоонд мэргэжлийн ажил болох залгагчийн ажил хийхээр ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 15/, гэрч Б.Гантулгын “... Би гэрч М.Оюунбаатартай хамт 1988 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлээд ажилдаа ороход Д.******* нь тогооч хийж байсан, тэгээд 1991 онд өөр ажилд орохоор ажилаасаа гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 17/, гэрч ******* “... би ажиллаж байгаад гэрч ******* хамт 1988 онд цэргээс халагдаж ирээд буцаад ажилдаа ороход Д.******* нь тогоочоор орсон байсан, 1991 онд ажилаасаа гарч байсан” /хх 18/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргагч Д.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: *******/-ыг тухайн үеийн нэрээр Дархан Сангийн аж ахуйн үр тарианы 2 дугаар бригадад 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сар 05-ны өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 566 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ