| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2016/00252/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 02
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн М******* суманд 1957 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 2, /эхнэрийн хамт/ Ховд аймгийн М******* сумын Ц******* гол багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, барааны няравын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Т******* овогт Ш******* П*******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож хүсэлт гаргагч Ш.П******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.П******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Ш.П******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1957 онд төрсөн. 1973 оноос хөдөө илгээлтээр гарч Ховд аймгийн М******* сумын Т******* нэгдлийн Ц******* гол бргиадад малчнаар 1975 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирээд 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Т******* нэгдлийн барилагын бригадад барилгачнаар 1980 он хүртэл ажиллаж байгаад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл М******* сумын худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хүсэлт гаргагч Ш.П******* нь 1973 оноос хөдөө илгээлтээр гарч Ховд аймгийн М******* сумын Т******* нэгдлийн Ц******* гол бргиадад малчнаар 1975 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татгадаж 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирээд 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Т******* нэгдлийн барилагын бригадад барилгачнаар 1980 он хүртэл ажиллаж байгаад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл М******* сумын худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд :
-Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн
№1449 тоот лавлагаа,
- Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн
№732 тоот лавлагаа,
-1973 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэгдлийн зөвлөлийн даргын №15 тоот ажилд томилох тушаал,
-1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэгдлийн даргын 26 тоот ажилд томилох тушаал,
1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ховд аймгийн М******* сумын Намын Үүрийн товчооны тогтоол,
-1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэгдлийн даргын №10 тоот ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал,
-1985 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэгдлийн даргын №21 тоот ажлаас чөлөөлөх тухай
1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ховд аймгийн М******* сумын Засаг даргын №25 тоот ажлаас чөлөөлөх ажилд томилох тушаал,
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Сартуул овогт Доржсүрэнгийн Нэргүй шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би Хөдөө аж ахуйн техникум төгсөж ирээд М******* сумын Баянзүрх багт хэвлэл түгээгчээр ажиллаж байсан. 1984 онд Ш.П******* нь худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Ү******* овогт З******* Б*******вын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 1975 онд цэрэгт яваад 1978 онд ирээд хэвлэлийн төлөөлөгчөөр худалдаа бэлтгэлийн ангид ажилд орсон гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд Ш.П*******ийг 1973 оноос хөдөө илгээлтээр гарч Ховд аймгийн М******* сумын Т******* нэгдлийн Ц******* гол бригадад малчнаар 1975 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Т******* нэгдлийн барилагын
бригадад барилгачнаар 1980 он хүртэл ажиллаж байгаад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл М******* сумын худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар тус тус ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа, ажилд орсон гаргсан тушаалууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт Ш******* П*******ийг 1973 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэгдэлд малчнаар, 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөн Т******* нэгдлийн барилагын бригадад барилгачнаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэгдлийн намын хэсэгт хэвлэл түгээгчээр, 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн М******* сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар, 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн М******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.