Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 19

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 1967 оны 01 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, ам бүл 6, /эхнэр, хүүхдийн хамт/ Үенч сумын Жаргалан багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.                                Найман овогт Турикстаны Туяганы хүсэлттэй  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл хүсэлт гаргагч Т.Туяган нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч Т.Туяган нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.

           Хүсэлт гаргагч Т.Туяган нь шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Миний бие нь 1967 онд төрсөн. Нөхөр 5 хүүхдийн хамт Ховд аймгийн Үенч сумын  Жаргалан багт мал маллаж амьдардаг. Тус сумын “Алтан-Оргил” нэгдлийн Жаргалан бригадад тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж туслах малчнаар ажиллаж байсан. Иймд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан  нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:Хүсэлт гаргагч Т.Туяган нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл  Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил”  нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд :

        -Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын  тасгийн 2017 оны 01 дүгээр  сарын 19-ний  өдрийн №62 тоот лавлагаа,

        -Ховд  аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлээс 1983 оны 06 дугаар 20-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Сарбас овогт Майдгийн Нухай шүүхэд мэдүүлсэн: Т.Туяган 8-р ангиа төгсөөд 1983 оноос 1987 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтан-Оргил нэгдлийн Жаргалан бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажилллаж байсан гэх мэдүүлэг,

            Гэрч Жантогч овогт Хамаягийн шүүхэд  мэдүүлсэн: Т.Туяган нь 1983 оноос 1987 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлийн Жаргалан бригадад эцэг, эхийн хамтаар малчнаар ажиллаж байсан. Би Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлийн Жаргалан бригадад 1973 оноос 1990 он хүртэл малын эмчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

            Иймд Т.Туяганыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлийн Жаргалан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

ТОГТООХ  нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Найман овогт Турикстаны Туяганыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан  шатны  шүүхийн  шийдвэрийг   гардан   авснаас  хойш 14  хоногийн  дотор  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.