Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2017/00007/И |
Дугаар | 06 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 06
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, ам бүл 4, /нөхөр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ш******* овогт Б******* А*******ы хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож хүсэлт гаргагч Б.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.А******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Б.А******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын “Ж******* *******” нэгдлийн Баянсудал бригадад 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал малчнаар ажилласан. Иймд миний 1982 оноос 1990 оныг дуустал “Ж******* *******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хүсэлт гаргагч Б.А******* нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг
дуустал Ховд аймгийн Булган сумын “Ж******* *******” нэгдлийн Баянсудал бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд
хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд :
-Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн
№627 тоот лавлагаа,
- 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Ж******* *******” нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн нотаритаар гэрчлүүлсэн хуулбар,
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч И******* овогт Халякбарын Мергений шүүхэд мэдүүлсэн: Би 1982 онд Булган сумын “Ж******* *******” нэгдлийн Баянсудал бригадад малын эмчээр ажиллаж байхад Б.А******* нь 1982 оны 06 дугаар сараас тус бригадад малчнаар ажиллаж эхэлсэн гэх мэдүүлэг,
Гэрч И******* овогт М*******ийн Ж******* шүүхэд мэдүүлсэн: Б.А*******тай 1982 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын “Ж******* *******” нэгдлийн Баянсудал бригадад хамт мал хариулж байсан. Тухайн үед нэг малчин 250-350 тооны мал хариулдаг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд Б.А*******ыг 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын “Ж******* *******” нэгдлийн Баянсудал бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт Б******* А*******ыг 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Ж******* *******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч
анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд
аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.