Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 18

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1957 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, ам бүл 3, /эхнэр, хүүхдийн хамт/ Булган сумын Баянсудал багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Базархул овогт Кавтаны Сабетийн хүсэлттэй

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагч К.Сабет, гэрч И.Жигамбай, Ч.Оошоожав нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч К.Сабет нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.

         Хүсэлт гаргагч К.Сабет нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1957 онд төрсөн. Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдлийн Баянсудал бригадад 1975 оноос бие даан мал маллаж тасралтгүй ажиллаж байгаад 1981 оны 06 дугаар сард цэрэгт явж 1984 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1986 оны 10 дугаар сараас эхэлж “Жаргалын зам” нэгдлийн уурын зууханд галчаар орж 1988 оны 05 дугаар сард галлагаа зогсож, 1988 оны 10 дугаар сараас сумын ахуй үйлчилгээний комбинатад шилжсэн учир 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сар хүртэл ахуй үйлчилгээний комбинатын уурын зууханд галчаар ажилласан боловч хөдөлмөрийн дэвтрүүдээ нөхөж тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний тухайн үед ажиллаж байсан үндсэн баримтуудыг үндэслэн 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сар хүртэл Булган сумын “Жаргалын зам” нэгдлийн Баянсудал  бригадад  малчнаар, 1986 оны 10 дугаар  сарын 01-ний  өдрөөс 1988 оны 05

дугаар сарын 09-нд нэгдлийн уурын зууханд галчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Булган сумын ахуй үйлчилгээний комбинатад уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Базархул  овогт Иргаазын Жигамбайгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би 1977 онд “Жаргалын зам” нэгдлийн туслах үйлдвэрт грүшикээр ажилд орсон. Наймаг ажилд ороход К.Сабет нь малчнаар ажиллаж байсан. Дараа нь К.Сабет нь уурын зууханд гачгераар ажиллаж байгаад галлагааны ажилчид ахуй үйлчилгээний комбинат руу шилжихэд мөн ахуй үйлчилгээнд галчаар ажилд орсон Тухайн үед уурын зуухны галч нар нь “Жаргалын зам” нэгдлийн туслах үйлдвэрт харъяалагддаг байсан гэх мэдүүлэг,

            Гэрч: Наянтайхан овогт Чогломын Оошоожавын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдэлд 1973 оноос 1985 он хүртэл боловсон хүчиний ажил эрхэлж байсан.  Намайг “Жаргалын зам” ажиллаж байхад К.Сабет нь цэргээс халагдаж ирээд уурын зууханд галчаар ажиллаж эхэлсэн. 1986 оноос уурын зуух галлагааны ажил нэгдлийн харъяа боловч сургууль, ахуй үйлчилгээ гэх мэт байгууллагын халаалтыг хариуцдаг байсан. К.Сабет нь С.Отгонжав даргатай ахуй үйлчилгээний галлагааны хэсэгт ажиллаж байсан.  “Жаргалын зам” нэгдэл 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Түмний зам” ХХК болж өөрчлөгдсөн гэх мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан  нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь хүсэлт гаргагч К.Сабет нь 1975 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сар хүртэл “Жаргалын зам” нэгдлийн  Баянсудал бригадад хоньчноор, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 09-нд нэгдлийн уурын зууханд качегаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ахуй үйлчилгээний комбинатад уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргасан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд :

        -Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн №196 тоот лавлагаа,

      -Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн №03 тоот лавлагаа,

       -Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №95 тоот тушаал

        1975 онд “Жаргалын зам” нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

      -1986 онд “Жаргалын зам” нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

       -1989 оны ахуй үйлчилгээний комбинатаас авсан баярын бичиг

        -1986 оны 11 дүгээр сарын цагийн тооцооны хуулбар

         -1986 оны 12 дугаар сарын цагийн тооцооны хуулбар

             К.Сабет нь 1975 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сар хүртэл “Жаргалын зам” нэгдлийн  Баянсудал бригадад хоньчноор, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 09-нд нэгдлийн уурын зууханд галчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ахуй үйлчилгээний комбинатад уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа, ажилд орсон тушаал, ажлаас  чөлөөлөгдсөн  тушаал,  нэхэмжлэгчийн  тайлбар  зэрэг  хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

         Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн  133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

ТОГТООХ  нь:

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Базархул овогт Кавтаны Сабетийг 1975 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам” нэгдлийн  Баянсудал бригадад хоньчноор, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 09-нд нэгдлийн уурын зууханд галчаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ахуй үйлчилгээний комбинатад уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан  шатны  шүүхийн   шийдвэрийг   гардан   авснаас  хойш 14  хоногийн  дотор  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.