Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0370

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЛЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү

           Илтгэгч: Т.Энхмаа         

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А

Нэхэмжлэгч: “ЛЛ” ХХК

    Хариуцагч: БӨАЗД ,

                        БӨАОНӨГ ,

                        БӨАҮХ

     Гуравдагч этгээд: “ЧУ ” ХХК

     Нэхэмжлэлийн шаардлага:Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум гэх тендер шалгаруулалтын нэртэй, БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан аймгийн Засаг даргын болон аймгийн ОНӨГ-ын  шийдвэр хууль бус болохыг тогтоох, ҮХ-ны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, БӨАЗД-ын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох;

БӨ  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2022/0012 дугаар шийдвэртэй;

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, Б.Т нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.М

Хэргийн индекс: 110/2022/0001/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЛЛ” ХХК-аас БӨАЗД  болон Орон нутгийн өмчийн газар, Толбо сумын соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ нд тус тус холбогдууланБӨАЗД  болон Орон нутгийн өмчийн газар, Толбо сумын соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ нд тус тус холбогдуулан Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум гэх тендер шалгаруулалтын нэртэй, БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан аймгийн Засаг даргын болон аймгийн ОНӨГ-ын  шийдвэр хууль бус болохыг тогтоох, ҮХ-ны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, БӨА-ийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох”-оор маргасан байна.

     2. БӨ  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2022/0012 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЛЛ” ХХК-аас БӨАОНӨГ т холбогдуулан гаргасан БӨА-ийн Орон газрын Соёлын төвийн барилга, 300 суудал, БӨ , Толбо сум БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг дахин зарласан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, БӨА-ийн Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендер шалгаруулалтын ҮХ-ны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, мөн БӨА-ийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг , 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг баримтлан БӨА-ийн Засаг даргын Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум , БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо:

“...Шүүх манай компанийн нэхэмжлэлийг буруу тодорхойлж, өөрчилж, гаргаагүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгээр “манай компанийн гаргасан БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан "Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.1. Учир нь манай компани нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчилж, БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан “Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох өөрчилж, уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хэргийг хэлэлцсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, шийдвэрлээгүй байх ба хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг “БӨА-ийн Орон газрын Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум" гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг дахин зарласан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчлөх замаар шүүхийн шийдвэрт тусгаж, улмаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Энэ нь манай компанийн нэхэмжлэлийг бүрэн судлаагүй, хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн үнэлээгүй болохыг харуулж байна. Ийнхүү манай компанийн нэхэмжлэлийг өөрчилж, хэрэгт байхгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

3.2. БӨАҮХ ны 2021 оны 12 сарын 03-ны өдрийн зөвлөмж болон 2021 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, БӨА-ийн Засаг даргын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 1-01/1781 дүгээр мэдэгдэл болон 2021 оны 12 сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээ /Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян Өлгий аймаг, Толбо сум/-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй талаар:

Анхан шатны шүүхээс "БӨАҮХ ны 2021 оны 12 сарын 03-ны өдрийн зөвлөмж болон 2021 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, БӨА-ийн Засаг даргын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 1-01/1781 дүгээр мэдэгдэл болон 2021 оны 12 сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээ /Соёлын төвийн барилга, 300 суудал/БӨ  аймаг, Толбо сум/-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь манай компанийн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус байна. БӨ , Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зарласныг мэдээд манай компани нь аймгийн орон нутгийн өмчийн газар болон аймгийн Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид тус тус тендер шалгаруулалт хууль тогтоомж зөрчиж байгаа тул зогсоохыг шаардаж, 2021 оны 10 сарын 15-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлын хариу болгож, БӨА-ийн ОНӨГ-ын  2021 оны 10 сарын 19-ний өдрийн 308 тоот албан бичиг, БӨА-ийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 3-02/678 тоот албан бичгээр шүүхийн маргааны эцсийн шийдвэр гарах хүртэл 2021 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн түр зогсоосон гэж мэдэгдсэн.

3.2.1 Энэ нь Захиалагч буюу БӨАЗД ас ирүүлсэн албан ёсны шийдвэр юм. Уг тендер шалгаруулалтыг Улсын дээд шүүхэд хянагдаж буй маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө 2021 оны 12 сарын 03-ны өдөр нээлт хийж, манай компанийн оролцох эрхийг хязгаарлаж, хэн нэгэнд давуу байдал олгох зорилгоор хууль бусаар тендер шалгаруулалтыг явуулсан гэж үзэж байна. БӨА-ийн ОНӨГ-ын  2021 оны 10 сарын 19-ний өдрийн 308 тоот албан бичиг, БӨА-ийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 3-02/678 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг зогсоосон байхад маргаан хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад 2021 оны 12 сарын 03-ны өдөр нээлт хийж, “ЧУ ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь хууль тогтоомж зөрчсөн.

3.2.2. Учир нь зогсоосон тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "тендерийн тухай хууль" гэх/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно”, 24.2-т “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно”, 24.3-т “Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн.

3.3. Манай компанийн тендер шалгаруулалтыг тендер шалгаруулалтад оролцох боломжийг хязгаарлаж, зогсоосон тендерийг хууль бусаар явуулж, нээлт хийж, үнэлгээ хийсний үр дүнд гарсан БӨАҮХ ны 2021 оны 12 сарын 03-ны өдрийн зөвлөмж болон 2021 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, БӨА-ийн Засаг даргын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 1-01/1781 дүгээр мэдэгдэл болон 2021 оны 12 сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээ /Соёлын төвийн барилга, 300 суудал/БӨ  аймаг, Толбо сум/ нь хууль бус бөгөөд Тендерийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Энэ тохиолдолд манай компани нь тендер шалгаруулалтад оролцох боломжит хугацаа байгаагүй ба тендер шалгаруулалтыг зогсоосон учраас дахин зарлан явуулахдаа 30 хоногийн өмнө зарлана гэж хүлээж байсан. Тендер шалгаруулалт нь нээлт хийх, тендер хүлээн авах процесс нь хуульд нийцээгүй тохиолдолд ҮХ-ны шийдвэр болон захиалагчийн шийдвэр, шалгарсан оролцогчтой байгуулсан гэрээ нь хууль бус болно

3.4. Анхан шатны шүүхийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55.1, 55.2. 56.1 дэх хэсгийг оролцогч гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг үндэслэж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, хуулийг буруу тайлбарласан байна. Манай компанийн зүгээс өмнөх тендер шалгаруулалттай холбоотой хэрэг, маргааныг хянаж дуусаагүй байхад дахин зарласан, тендер шалгаруулалтыг дахин зарлахдаа хуульд заасан хугацааг зөрчиж, манай компанийн оролцох боломжийг хязгаарласан гэж маргасан ба оролцогч биш хэдий ч захиргааны актын хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Аливаа тендер шалгаруулалтад иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэй бөгөөд уг эрхийг хязгаарласан захиалагчийн шийдвэрт гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ эдэлж, тендер шалгаруулалт зарласнаас хойш гомдол, нэхэмжлэл гаргасаар ирсэн. Иймээс зөвхөн тендерт оролцогч нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

3.5. БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан "Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум" гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн агуулгыг өөрчилж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, нотлох баримтыг дутуу цуглуулсан талаар:

3.5.1. Манай компани нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчилж, БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан "Соёлын төвийн барилга, 300 суудал-БӨ , Толбо сум" Тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр дахин зарласан Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох өөрчилж, уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хэргийг хэлэлцсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, шийдвэрлээгүй байх ба хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг "хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж, улмаар буруу тодорхойлсон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.5.2. Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь дараахь байдлаар үндэслэлгүй байна гэж үзэж байна. БӨ , Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр зарласныг мэдээд Манай компани нь аймгийн орон нутгийн өмчийн газар болон аймгийн Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид тус тус тендер шалгаруулалт хууль тогтоомж зөрчиж байгаа тул зогсоохыг шаардаж, 2021 оны 10 сарын 15-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлын хариу болгож, БӨА-ийн ОНӨГ-ын  2021 оны 10 сарын 19-ний өдрийн 308 тоот албан бичиг, БӨА-ийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 3-02/678 тоот албан бичгээр шүүхийн маргааны эцсийн шийдвэр гарах хүртэл 2021 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн түр зогсоосон гэж мэдэгдсэн.

3.5.3. Энэ нь Захиалагч буюу БӨАЗД ас ирүүлсэн албан ёсны шийдвэр юм. Захиалагч буюу БӨА-ийн Засаг даргын тамгын газар, орон нутгийн өмчийн газраас уг тендер шалгаруулалтын ажиллагааг түр зогсоосон гэж мэдэгдсэн атлаа уг шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 2021 оны 11 сарын 30-ны өдөр тендер шалгаруулалтын урилгыг нийтэд ил болгон зарлаж, улмаар 2021 оны 12 сарын 03-ны өдөр нээлт хийсэн. Энэхүү шийдвэр нь хэрэгжсэн учраас хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад шүүх хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчлөх замаар хэргийг шийдвэрлэсэнд гайхаж байна.

Хэрэгт авагдсан захиалагч буюу Засаг даргаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 27.1-т “Тендерийн нээлт хийх огноо цаг нь: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минут” гэж заасан ба уг хугацаа өнгөрч, захиалагчаас өөрөө зогсоосон шийдвэр гаргасан атлаа үргэлжлүүлэн тендер шалгаруулалтыг явуулсан. Уг шийдвэрийг захиалагч өөрчлөөгүй байхад 2021 оны 12 сарын 03-ны өдөр нээлт хийж, 3 хоногийн боломжийг оролцох боломж өгснийг шүүхээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байгаа нь хууль бус юм.

3.5.4 Гэтэл шүүхээс хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, хэрэгт чухал ач холбогдолтой дараахь баримтуудыг цуглуулах үүргээ зөрчиж, манай компани болон өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Үүнд: 1. Захиалагчаас баталсан Тендерийн баримт бичиг /зөвхөн өгөгдлийн хүснэгтийг нотлох баримтаар авсан/ 2. 2021 оны 12 сарын 03-ны өдөр тендерийг нээсэн шийдвэр, түүнийг гаргасан албан тушаалтантай холбоотой мэдээллийг огт цуглуулаагүй, 3. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 1. БӨ , Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зарласан урилгыг ямар байгууллага, албан тушаалтан устгасан эсэх тайлбар, түүний нотлох баримт, 2. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд БӨ , Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг тендерийн урилгыг ямар байгууллага, албан тушаалтан зарлахаар оруулсан талаар тайлбар, цаг хугацаа, зарлахаар оруулсан байгууллага, албан тушаалтны мэдээллийг агуулсан нотлох баримт болон тендерийн урилга Зогсоосон шийдвэр гарсан хүчин төгөлдөр байхад дахин нээлт хийж байгаа албан тушаалтан, түүний шийдвэрийг цуглуулж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа хэргийг хянан шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн.

3.5.5. Тендер шалгаруулалтын нээлтийг хэн хийсэн, дахин хэн зарласан талаар баримтыг огт хэрэгт аваагүй ба захиргааны акт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил юм. Дээрх нотлох баримтууд нь БӨАҮХ ны 2021 оны 12 сарын 03-ны өдрийн зөвлөмж болон 2021 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, БӨА-ийн Засаг даргын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 1-01/1781 дүгээр мэдэгдэл болон 2021 оны 12 сарын 14-ний өдрийн БСШУСЯ/202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээ /Соёлын төвийн барилга, 300 суудал/БӨ  аймаг, Толбо сум/-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд чухал холбогдолтой боловч цуглуулахаас эрс татгалзсанд гомдолтой байна.

Иймд БӨ  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 110/ШШ2022/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгч “ЛЛ” ХХК-ийн захирал Х.Айдосын “ ...анхан шатны шүүхийн ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

           3. Нэхэмжлэгч “ЛЛ” ХХК-иас ;

               а/ 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч БӨАЗД , хамтран хариуцагч Орон нутгийн өмчийн газар гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа “БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан “Соёлын төвийн барилга, 300 суудалтай БӨ , Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж,

    б/ 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч БӨАЗД  болон БӨАҮХ  гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж “1.ҮХ-ны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмж болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн тус тус хүчингүй болгуулах, 2. БӨА-ийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1781 тоот мэдэгдэл болон 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох”[1] гэж, 

    в/ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан “Соёлын төвийн барилга, 300 суудалтай БӨ , Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендер шалгаруулалтыг дахин зарласан Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”[2] гэж, 2 хариуцагчид (урьд нь гаргаж байсан хариуцагч нар хэвээр) холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

            3.1. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргасан дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж оролцсон байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол дараах үндэслэлээр хүлээн авч хангах үндэслэл тогтоогдсонгүй. Үүнд:

4.1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан “Соёлын төвийн барилга, 300 суудалтай БӨ , “Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендер шалгаруулалтыг дахин зарласан Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” гэсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий актад агуулгын хувьд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 

4.2. Учир нь нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэлийн агуулгыг өөрчилж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэж  анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж байх боловч хэрэгт авагдсан баримтууд, болон  шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хэргийн оролцогчдын тайлбар зэргээс  үзвэл нэхэмжлэгчийн дээрхи нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үндэслэлтэй холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцсэн байх бөгөөд энэхүү хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл баримтад үнэлэлт, эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл мэтгэлцэх зарчим, 7 дугаар зүйл шүүх нотлох зарчимтай нийцэж байна.   

4.3. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага ямар учир шалтгаантай болохыг тодорхойлохдоо “...тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тендерийг шалгаруулж гэрээ байгуулсан ...дахин зарласан тендер хэрэгжсэн байна.... дээд шүүхэд хянагдаж буй маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө ... тендер шалгаруулалт  явагдаж ... 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нээлт хийсэн ... БӨА-ийн ОНӨГ-ын  2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 308 тоот албан бичиг, БӨА-ийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3-02/678 тоот албан бичгээр шүүхийн маргааны эцсийн шийдвэр гарах хүртэл 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түр зогсоосон гэж мэдэгдэж шийдвэр гаргасан атлаа үргэлжлүүлэн тендер шалгаруулалтыг явуулсан” гэжээ.

4.4. Энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор тус тус зааснаас үзвэл, захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөлд  маргаан бүхий актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасны дараагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд уг маргаан бүхий акт хэрэгжээд дууссан байхыг ойлгоно.

          4.6. Нэхэмжлэгчээс урьд БӨАЗД  болон ҮХ нд холбогдуулан гаргасан “... “ЛЛ” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан ҮХ-ны шийдвэр, БӨА-ийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/891 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, уг ажлын гүйцэтгэгчээр “ЛЛ” ХХК-ийг шалгаруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг БӨ  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар  шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 549 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар 2021оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

 4.7. Үүнээс үзвэл БӨА-ийн захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар уг захиргааны хэрэг маргааныг хянан хэлэлцэхээс өмнө Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар маргааныг хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гарснаар маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн, тендер  шалгаруулалттай холбоотой шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдоогүй байх тул үүнтэй холбогдуулан  нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэх үндэслэлд хамааруулж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.8. Нөгөөтэйгүүр тендер анх зарлагдсан 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш тендер шалгаруулалтын маргааны улмаас БӨА-ийн Толбо сумын иргэдийн эрх ашиг, илүүтэйгээр хөндөгдсөн хохирол учруулахаар нөхцөл байдал үүссэн, хариуцагч нэхэмжлэгчид албан бичгээр “...тендертэй холбоотой шүүхийн маргааны эцсийн шийдвэр гарах хүртэл түр зогсоосон болох” талаар хариу өгсний дараагаар жилийн эцэс болсонтой холбогдуулан батлагдсан төсвийг төрөөс буцаан авах нөхцөл байдал удаа, дараа бий болсон гэсэн үндэслэлээр тендер сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлсэн үйлдэлд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

4.9. Хариуцагчаас тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлтэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах ба энэхүү зарчмыг зөрчиж, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн, хууль заагаагүй үндэслэлээр тендер шалгаруулалтыг дахин зарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.10. Иймд нэхэмжлэгчээс БӨА-ийн ОНӨГ-ын  2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 308 тоот албан бичиг, БӨА-ийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3-02/678 тоот албан бичгээр “...тендертэй холбоотой шүүхийн маргааны эцсийн шийдвэр гарах хүртэл ... түр зогсоосон болохыг мэдэгдэж байна” гэсэн албан бичгүүдийг үндэслэн- хариуцагчаас тендерийг зогсоосон атлаа “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендер шалгаруулалтыг дахин зарласан Засаг даргын шийдвэр хууль бус байсан” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т ““тендерийн урилга” гэж захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг ойлгоно” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Захиалгын тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим системд болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.” 21.2-д “Захиалагч нь тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэж тус тус заажээ.

4.12. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчаас тендерийн урилгыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр tenger.gov.mn цахим санд зарлан нийтэлсэн, тендерийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас ирүүлэх, нээлтэд оролцох хүсэлтэй тендер оролцогчдыг байлцуулан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутаас нээх талаар тусгасан боловч нэхэмжлэгчээс уг урилгатай холбогдуулан маргаан үүсгэсний улмаас сонгон шалгаруулах ажиллагааг хойшлуулсан энэ талаар цахим системд зохих тэмдэглэгээ хийж, өөрчлөлт бүртгэгджээ.

4.13. Үүнээс үзвэл хариуцагчаас тендер шалгаруулалтын талаар нийтэд нээлттэйгээр мэдээлсэн шийдвэр хүчинтэй байх бөгөөд үүний дараа хариуцагчаас сонгон шалгаруулалтыг дахин үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангагдсан байх тул нэхэмжлэгчийг уг тендерт оролцох эрхийг хязгаарласан, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэхгүй болно.

5. Нэхэмжлэгч “ЛЛ” ХХК нь хариуцагчаас  дахин зарласан Соёлын төвийн барилга, 300 суудал, БӨ , Толбо сум БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерт материалаа ирүүлээгүй, тендерийн оролцогч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхээс “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр“  нэхэмжлэгчийн  “БӨАЗД  болон ҮХ нд холбогдуулан гаргасан “БӨА-ийн Соёлын төвийн барилга, 300 суудал БӨ , Толбо сум БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендер шалгаруулалтын ҮХ-ны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зөвлөмжийг болон гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, мөн БӨА-ийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1-01/1781 дугаар мэдэгдлийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БСШУСЯ-202001346 дугаартай, “ЧУ ” ХХК-тай байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасантай нийцэж байна.

6. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариуцагч болох БӨАОНӨГ  тендерийн талаар бие даасан шийдвэр гаргаагүй байх тул уг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцэж байна.

7. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудад тулгуурлан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хууль бус байсан болохыг ...” гэхийг “... хууль бус болохыг ...” гэж өөр өөр тодорхойлж бичсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. БӨ  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2022/0012 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын;  

БӨАОНӨГ т холбогдуулан гаргасан “БӨА-ийн Орон газрын Соёлын төвийн барилга, 300 суудал,  БӨ , Толбо сум БСШУСЯ/202001346 дугаар бүхий тендерийг дахин зарласан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” гэснийг:

 

“БӨАОНӨГ т холбогдуулан гаргасан  БӨА-ийн ОНӨГ-ын  зарласан Соёлын төвийн барилга, 300 суудалтай , БӨ , Толбо сум гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тендер шалгаруулалтыг дахин зарласан Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”  гэж,

 

 Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЛЛ” ХХК-ийн “БӨА-ийн Засаг даргын  зарласан “Соёлын төвийн барилга, 300 суудалтай БӨ , Толбо сум” гэх тендер шалгаруулалтын нэртэй БСШУСЯ/202001346 тендерийн дугаар бүхий тендерийг  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин зарласан  Засаг даргын шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал