| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1195/Э |
| Дугаар | 1208 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 1208
2020 07 01 2020/ШЦТ/1208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч М.Батзаяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн 2006 02372 1590 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал Таун хотхоны 802 дугаар байрны 03 дугаар орцны гадна иргэн Д.Баасандоржийг хужаа хүн байна гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний сорви /шарх/, хүзүү, баруун, зүүн тохой, баруун гарын 3-р хуруу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 02 цаг өнгөрч байхад дээр дурдсан 802 дугаар байрны 3 орцны үүдэнд гарахад үл таних 1 хүн байж байгаад үгийн зөрөөгүй миний толгойн тус газар нүүрэн хэсэгт цохисон би манараад хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан цохиулаад толгойн ар хэсгээрээ гэрлийн шон мөргөж унасан гэсэн хамгаалагч харсан юм билээ. Би өөрөө жаахан хэл ярианы бэрхшээлтэй муу ярьдаг ба тэр хүн намайг муу яриад байхаар энэ муу хужаа байна гэж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар тал/,
Гэрч Т.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 17-нд гэртээ ирэхэд нөхөр 2020 оны 05 дугаар сарын 12-ны 02 цаг өнгөрч байхад тухайн байрны 3-р орцны орчимд бусдад зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Гэрч М.Галмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал Таун хотхоны 804 дүгээр байранд үүрэг гүйцэтгэж байхад шөнө 02 цаг өнгөрч байхад Эрдэнэмөнх гэх хамгаалагч ах Би хүнд зодууллаа гээд гадаа таарсан. Би ярилцаад зогсож байхад 1 согтуу залуу гарч ирсэн ба дээшээ явж байхад Баасандорж гэх ах зодуулсан байдалтай таарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 5946 дугаартай: “Д.Баасандоржийн биед зүүн хөмсөгний сорви /шарх/, хүзүү, баруун, зүүн тохой, баруун гарын 3-р хуруу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн хөмсөгний сорви /шарх/ ба зүүн тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл байна. /5-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой/. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 12-14 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал Таун хотхоны 802 дугаар байрны 03 дугаар орцны гадна иргэн Д.Баасандоржийг хужаа хүн байна гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний сорви /шарх/, хүзүү, баруун, зүүн тохой, баруун гарын 3-р хуруу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 02 цаг өнгөрч байхад дээр дурдсан 802 дугаар байрны 3 орцны үүдэнд гарахад үл таних 1 хүн байж байгаад үгийн зөрөөгүй миний толгойн тус газар нүүрэн хэсэгт цохисон би манараад хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан цохиулаад толгойн ар хэсгээрээ гэрлийн шон мөргөж унасан гэсэн хамгаалагч харсан юм билээ. Би өөрөө жаахан хэл ярианы бэрхшээлтэй муу ярьдаг ба тэр хүн намайг муу яриад байхаар энэ муу хужаа байна гэж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар тал/,
Гэрч Т.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 17-нд гэртээ ирэхэд нөхөр 2020 оны 05 дугаар сарын 12-ны 02 цаг өнгөрч байхад тухайн байрны 3-р орцны орчимд бусдад зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Гэрч М.Галмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал Таун хотхоны 804 дүгээр байранд үүрэг гүйцэтгэж байхад шөнө 02 цаг өнгөрч байхад Эрдэнэмөнх гэх хамгаалагч ах Би хүнд зодууллаа гээд гадаа таарсан. Би ярилцаад зогсож байхад 1 согтуу залуу гарч ирсэн ба дээшээ явж байхад Баасандорж гэх ах зодуулсан байдалтай таарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 5946 дугаартай: “Д.Баасандоржийн биед зүүн хөмсөгний сорви /шарх/, хүзүү, баруун, зүүн тохой, баруун гарын 3-р хуруу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн хөмсөгний сорви /шарх/ ба зүүн тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл байна. /5-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой/. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэвтэр гэмтэл байна /5-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой/. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 12-14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Б-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Б.Б-ын нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.Баасандорж нь хохирол 13.500.000 төгрөг хүлээн авсан бөгөөд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-ын хохирол төлбөрөө төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б-н Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ