Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2017/00005/И |
Дугаар | 23 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 23
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, С******* овогт Нн О*******гийн / регистр ПБ 82050266/ нэхэмжлэлтэй.
Хариуцагч:Ховд аймгийн Алтай сумын А******* багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх Д******* овогт Б*******гийн Энх-Амгаланд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, нэхэмжлэгч Н.О*******, хариуцагч Б.Энх-Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2******* онд анх Б.Энх-Амгалантай танилцаад 2 онд хүүхдээ төрүүлсэн. Б.Энх-Амгалантай цаашид амьдрах боломжгүй. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй учир хүүхдээ би өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Миний хүүхдийн эцэг нь Б.Энхамгалан мөн юм.
Иймд Б.Энх-Амгаланг хүү О.А*******ын эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Энхамгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Н.О*******гийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрч байна.Н.О*******гээс төрсөн хүүхэд миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Би зөвшөөрч байна. Цаашид Н.О*******тэй хамт амьдрахгүй. Бид хоёрт эвлэрэх хугацаа байсан эвлэрээгүй. Одоо тусдаа амьдарч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О******* нь хүү О.А*******ын эцэг Б.Энх-Амгалан болохыг тогтоож, эцэг Б.Энх-Амгалангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь Нэхэмжлэгч С******* овогт Нн О******* нь хариуцагч Д овогт Б*******гийн Энх-Амгалантай хамтран амьдарч байсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хамтран амьдрах хугацаанд хүү О.А*******ыг төрүүлж эх О*******гээр овоглосон болох нь 2 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр бүртгэж олгосон төрсний гэрчилгээ, эх Н.О*******гийн шүүх хуралдаанд...хүү О.А*******ыг би эцгийнх нь бичиг баримт байхгүй болохоор өөрийн нэрээр овоглосон, Б.Энх-Амгалан ч үүнийг мэдэж байгаа гэх тайлбар, хариуцагч Б.Энх-Амгалангийн шүүх хуралдаанд мэдүүлсэн О.А******* нь миний хүүхэд би хүүхдийнхээ тэтгэлэгийг төлнө маргахгүй гэх мэдүүлгээр 2 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү С******* овогт О*******гийн А*******ын төрсөн эцэг нь Д овогт Б*******гийн Энхамгалан болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь хамтран амьдарч байсан тухай нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, мөн эх Н.О******* нь хүүхдээ өөрийн нэрээр овоглох болсон талаар маргаагүй, мөн хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас хариуцагч Б.Энх-Амгалан нь эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суугаа хаягтаа тогтвор сууршилтай оршин суудаггүй зэрэг байдлыг харгалзан үзэж хүү О.А*******ыг эх Н.О*******гийн асрамжинд үлдээж эцэг Б.Энх-Амгалангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хариуцагч Б.Энхамгалангаас хүү О.А*******ад тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар тооцон хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тогтмол төлөгдөх тэтгэлэг тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлүүлж улсын орлого болгох, нэхэмжлэгч Н.О******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү О.А*******ын эцэг Д******* овогт Б*******гийн Энх-Амгалан мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү О.А*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж буй бол 18 настай/ болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Энх-Амгалангаас гаргуулан олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү О.А*******ыг эх Н.О*******гийн асрамжинд үлдээж,эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэх,асран хамгаалах тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж,адил үүрэг хүлээхийг мэдэгдсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдаж, хариуцагч Б.Энх-Амгалангаас 46476 /Дөчин зургаан мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119,120 дугаар зүйлийн 119.2,120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.