| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2016/00257/И |
| Дугаар | 13 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 13
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн А******* суманд 1967 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, ам бүл 4, /нөхөр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн А******* сумын А******* багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүү н******* овогт Н******* Б*******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож хүсэлт гаргагч Н.Б*******, гэрч З.Т*******, Н.Б*******, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Б******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Н.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь1967 онд төрсөн. 17 настайдаа хөдөө илгээлтээр гарч 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр А******* сумын А*******н хөгжил нэгдлийн А******* бригадад малчнаар орж ажилласан. 1984 оноос 1992 оныг дуустал Алтан хөгжил нэгдэлд тасралтгүй малчнаар бог мал маллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Түмэн овогт Зандаагийн Т*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 1978 оноос Хөдөө аж ахуй дээр ажилласан. 8 дугаар ангиасаа илгээлтээр гарсан. 1992 онд хувьчлагдахад гэрээт малчнаар ажилласан. Тухайн үед Сум нэгдлийн даргаар Ч.Найдан Н.Чулуунбат, С.Дамиран нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Хүү н*******ынхон овогт Н******* Б******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: Н.Б******* нь А*******н хөгжил нэгдэлд 1984 оноос илгээлтээр гараад 1992 он хүртэл малчнаар ажилласан гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хүсэлт гаргагч Н.Б******* нь 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Ховд аймгийн А******* сумын А*******н хөгжил нэгдлийн А******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд :
-Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн
№2240 тоот лавлагаа,
- 1984 оноос 1992 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр
Иймд Н.Б*******г 1984 оноос хөдөө илгээлтээр гарч Ховд аймгийн А******* сумын Алтйн хөгжил нэгдлийн А******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүү н******* овогт Н******* Б*******г 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн А******* сумын “А*******н хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн А******* сумын Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.