Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2017/00014/И |
Дугаар | 20 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 20
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн А******* суманд 1967 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, ам бүл 5, /нөхөр, хүүхдийн хамт/ А******* сумын Б******* багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Н******* овогт Н*******ы О*******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож хүсэлт гаргагч Н.О*******, гэрч С.Бямбасүрэн, Л.Нанжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.О******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Н.О******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1967 оны 03 дугаар сарын 20 нд төрсөн. 1983 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарсан. 1983 оны 06 дугаар сараас хойш А******* сумын “А*******н хөгжил” нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. Хөдөлмөрийн хөлсний 1983 оны 7 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын бичилтүүд нь аавын нэр дээр бичигдсэн. Мөн 1984 оноос 1990 он хүртэл тасралтгүй мал маллаж байхад хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч архиваас шүүлгэхэд 1984 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 9 сар нь олдоогүй учир 1983 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “А*******н хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Эмчийнхэн овогт Сонинхүүгийн Бямбасүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: ....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... гэх мэдүүлэг,
Гэрч:Хойд овогт Ламхүүгийн Нанжидын шүүх хуралдаанд мэдүүлсэн: ...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь хүсэлт гаргагч Н.О******* нь 1967 оны 03 дугаар сарын 20 нд төрсөн. 1983 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарсан. 1983 оны 06 дугаар сараас хойш А******* сумын “А*******н хөгжил” нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. Хөдөлмөрийн хөлсний 1983 оны 7 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарын бичилтүүд нь аавын нэр дээр бичигдсэн. Мөн 1984 оноос 1990 он хүртэл тасралтгүй мал маллаж байхад хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч архиваас шүүлгэхэд 1984 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 9 сар нь олдоогүй учир 1983 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “А*******н хөгжил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд :
-Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №21 тоот лавлагаа,
-Н.О*******ийн 1984 оны 03 дугаар сараас 1990 оныг дуустал хөдөлмөрийн хөлсний түүвэр,
Н.О******* нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “А*******н-Оргил” нэгдлийн Б******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н******* овогт Н*******ы О*******ийг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн А******* сумын “Алтан хөгжил” нэгдлийн Б******* бригадад ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.