Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1577

 

 

 

 

 

 

   2020        08           31                                    2020/ШЦТ/1577

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Т.О,

шүүгдэгч Б.С,

шүүгдэгч Т.Б нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Г-д холбогдох эрүүгийн 2006 01458 1329 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын гүүрний зүүн талын гүний худгийн хажууд иргэн Д.Бадралын нүүр толгой хэсэгт гар болон чулуугаар цохиж баруун нүдний ухархайн дотор хана хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, зүүн чих, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын гүүрний зүүн талын гүний худгийн хажууд А.Эрдэнэбатын толгой хэсэгт гараараа цохиж баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний  дээд зовхи, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, тохой, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын гүүрний зүүн талын гүний худгийн хажууд Б.С-тай маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж баруун дээд үүдэн баруун дээд үүдэн 1, 2, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний мултрал, зүүн доод үүдэн 1-р шүд, баруун доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Т.О- нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын гүүрний зүүн талын гүний худгийн хажууд иргэн Д.Бадралын нүүр толгой хэсэгт гар болон чулуугаар цохиж баруун нүдний ухархайн дотор хана хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, зүүн чих, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

          Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын гүүрний зүүн талын гүний худгийн хажууд А.Эрдэнэбатын толгой хэсэгт гараараа цохиж баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний  дээд зовхи, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, тохой, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

          шүүгдэгч Т.Б-  нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын гүүрний зүүн талын гүний худгийн хажууд Б.С-тай маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж баруун дээд үүдэн баруун дээд үүдэн 1, 2, зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний мултрал, зүүн доод үүдэн 1-р шүд, баруун доод үүдэн 1, 2-р шүдний сулрал, дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.О-, Б.С-, Т.Б-  нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

Шүүгдэгч Т.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Насанбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Сүржавхлан согтуу аягатай архи бариад орж ирээд Эрдэнэбатыг усны саван дээр буруу хараад сууж байхад нуруу орчимд нь өшиглөөд бос хаанахын хэн гэдэг хулгайчууд ирчихээд энд архи уугаад байгаа юм гэхээр нь манай найзууд байгаа юмаа Сүржавхлан би эд нарыг аваад явъя гээд найзуудыгаа аваад гарсан ... тэгтэл 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр грашаа хаагаад Сансарын колонкын уулзвар дээр Хад-Очир ахынхаас сэлбэг авах гээд найз Бямбажав, Батнасан, Баттөмөр, Эрдэнэбат, нартай байсан ба бид нар ирэхээсээ өмнө 1 том пиво хувааж уусан байсан. Тэр үед Бямбажав Сүржавхлантай утсаар ярьсан байсан ба чиний сарын өмнө өшиглөсөн залуу энд байна чи уучлалт гуйгж болдоггүй юмуу гэж ярьсан тэгтэл Сүржавхлан би ийм жижигхэн банди нараас уучлалт гуйдаггүй байгаа газарт чинь очоод гүйцээгээд өгье тосоо бэлдээд байж байгаараа хүмүүсээ цуглуулаад байж байгаарай би одоо очлоо гэсэн. Удалгүй 20 минутын дараа гүний худгийн чинь энд ирчихлээ гараад ир гэхээр нь Бямбажав, Батнасан, Баттөмөр, Эрдэнэбат бид нар гараад би хамгийн түрүүнд очоод зодолдуулахгүйгээр учрыг нь олъё гэж бодтол приус машины жолооч талын суудлаас Отгоо бууж ирээд миний зүүн талын нүдрүү нэг цохихоор нь би газарт унасан тэгтэл миний дээр гарч суугаад явган хүний улаан өнгийн хавтангаар миний толгой руу 4-5 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим...  улаан малгайтай цамцтай өндөр залуу Отгоо бууж ирээд Бадралыг улаан цамцтай үл таних Отгоо залуу замын хажуу талын явган хүний замын хавтан юм уу чулуу аваад толгой руу нь 2-3 удаа цохих шиг болсон. Наадах чинь чулуугаар цохиод байна шдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч Ц.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...уг машинд миний мэдэхийн Отгоо, Батаа ах мөн үл таних 2 залуу Сүржавхлан нар байсан. Тэгтэл Отгоо Бадралын нүүрэн тус газар нь нэг цохиод Бадрал газарт унасан. Дээрээс нь дахиад нүүр рүү 2-3 удаа гараараа цохихоор нь би Отгоог  гэдэснээс нь тэврээд холдуулсан. ...машинаас буухад Сүржавхлангийн хүргэн Отгоо гэх залуу Бадралын толгой руу явган хүний зам хийдэг хүрэн өнгийн тоосго шиг зүйлээр 1 удаа цохиод тоосгоо шидэж байх шиг байсан. Бадралын толгой 2-3 газарт бондоосон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3580 дугаартай  “Д.Бадралын биед баруун нүдний ухархайн дотор хана хугарал, тархи доргилт, баруун, зүүнх нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, зүүн чих, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун гарын 1-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 70-71 дугаар хуудас/,

Хохирогч А.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний баруун хөмсөг рүү Б.С- гараараа цохиод сэтэлсэн. Бид хоёр ноцолдож байхдаа мөсөн дээр халтирч унаад  унахдаа миний баруун гарын шуун дээр дарж унаад түүнээс болж миний баруун гаранд гэмтэл учирсан. Мөн хэнийг нь мэдэхгүй нэг хүн чулуу шидэж миний баруун өвдөгийг гэмтээсэн. Зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтлийг Б.С-тай ноцолдож байгаад унахдаа авсан. ...надад миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрдэнэбатын хөмсөг нь задарсан Сүржавхлантай барьцалдаж байхдаа давхаралдаж унаад гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/ ,

Гэрч Б.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бямбажав чиний дээр өшиглөсөн залуу чинь энэ залуу гээд Эрдэнэбат руу заахад Б.С-  хүн болгон руу үсчээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3581 дугаартай “...А.Эрдэнэбатын биед баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, тохой, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн өдөр харанхуй байсан ба би өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.  Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ зодуулсандаа гомдоод тэд нарыг цохисон гэ мэдүүлэг өгсөн. Эрдэнэбат бид 2-ыг газарт зууралдаж байгаа босч ирээд би уурандаа Батнасан руу дайраад түүнийг мөргөсөн тэгтэл зөрүүлээд Батнасан миний уруул руу нэг удаа цохисон. ...Намайг Батнасан гэх залууд цохиулсны дараа Хад-Очир гэх манаач хөл муутай ах хүрз бариад явж байхаар нь Отгонбат хэн нэгнийг цохиж магадгүй гээд түүнээс булааж авсан гэсэн. Миний хувьд хүрзээр цохиулсан зүйл байхгүй. Би  шаралхаад хүрзээр цохиулсан гэж өмнө нь мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 244-246 дугаар хуудас/

Гэрч Я.Алдарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сүржавхлан Бямбажавтай маргалдаж байгаад пижигнээд зодоон болсон би очоод салгасан Б.С-гийн амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 577 дугаартай “Б.Сүрэнжавхлангийн биед зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдсон. 2020 оны 03 дугааар сарын 11-ний өдрийн эрүүний дэлгэмэл зургийг дахин уншуулахад зүүн дээд 2 дугаар шүдний булгарал гэмтлийг уншиж өгсөн байна. Дээд уруулд шарх гэмтлийг өөрийн биеэр нь үзэж гаргасан. Б.С-гийн биед баруун дээд үүдэн 1, 2, зүүн дээд үүдэн 1.2-р шүдний мултрал, зүүн доод үүдэн 1-р шүд, баруун доод үүдэн 1.2-р шүдний сулрал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.9.52.3-т зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Магадлуулагч Б.С- нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө нь хиймэл шүдтэй байсан эсэхийг шүүх эмнэлэг тогтоохгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  /2 дугаар хх-ийн 12-15 дугаар хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Т.О-, Б.С-, Ө.Б- нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Т.О-, Б.С-, Ө.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.О-, Б.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,  Т.О-, Б.С- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Т.О-, Б.С- нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.Б-, Т.О-, Б.С- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Т.О-, Б.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Б-н хохирол төлбөрөө төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүгдэгч Т.О-ын хохирол төлбөрөө төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүгдэгч Б.С-гийн хохирол төлбөрөө төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б, Т.О-, Б.С- нарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ө.Б-, Т.О-, Б.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Б-, Т.О-, Б.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ч овогт Т-н Б “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            С овогт Т-н О, Б овогт Б-н С нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т.О-, Б.С- нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  Ө.Б-, Т.О-, Б.С- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

            4.  Ө.Б-, Т.О-, Б.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Б-, Т.О-, Б.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ