| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0315/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/320 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/320
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002100299 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт М.Б ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Хөшөөтийн ам гэх газарт 20 м2 хэмжээтэй 90 мЗ эзлэхүүнтэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал болох 4 450 859 төгрөгийн үнэ бүхий 29.78 грамм алт болох олборлох үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 19 776 төгрөгийн хохирол учруулж буюу нийт 4 470 635 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
.... Би тухайн алтыг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Онгоны ам гэх газар бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулдаг Д.Б гэх хүний газар дээр 2020 оны 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдийн үеэр тухайн газарт очиж хайгчаар олсон алт байгаа юм. Алтыг Хөшөөтийн ам гэх газраас олоогүй ... миний хувьд ашигт малтмал хууль бусаар хайсандаа гэмшиж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: ******* гэдэг ахаасаа би өмнө нь мөнгө зээлээч гээд гуйсан юм. Гэтэл Шинэжинст сумын 2 дугаар багын нутаг Онгоны ар гэдэг газар ухаад олборлоод гаргаад тавьсан шороо байгаа дулаан болохоор би өөрөө очиж юм олж авна чи одоо очоод олж ав надад одоо зээлэх мөнгө алга гэсэн. 03 дугаар сарын 06-ны өдөр тэр газар очиж тухайн алтыг гаргаж авсан. Алтаа би өөртөө байлгаж байсан. Экскаватороор очоод ухах гэтэл утаа гараад асаагүй. 21-ний өдөр ачиж аваачаад маргааш нь 22-ны үдээс өмнө асаагаад ухах гэтэл утаа гараад болоогүй. Нэг овоолсон шороо байсан шанагаар нэг татаал буцаагаад түлхсэн. Хайгуул явуулж олборлолт хийсэн юм байхгүй.
Ухах гэж татсан чинь дийлээгүй 40см ч ухаагүй 20см гараатай хуучин шороо байсныг түлхэж тэгшилсэн гэв.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... М.Б Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Хөшөөтийн ам гэх газар нь дээр үед Хятад иргэд ухаж байсан газар байгаа юм. Тухайн газарт 2008 онд нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгосны дагуу Улаанбаатар хотоос компани ирж ажилласан тэр үед нутгийн иргэд эсэргүүцсэн. Түүнээс болж тухайн нөхөн сэргээлтийн компани нутгийн иргэдтэй хамтран нөхөн сэргээлт явуулсан газар. Тухайн газарт дараа нь хууль бусаар алт олборлогч нар дахин жижиг трактороор ухаж сүйтгэсэн, эвдэгдсэн газрын тооллогод хамрагдсан улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй газар байгаа юм. М.Б ийн ухсан гэх газрыг очиж үзсэн, хуучин ухсан байсан газрыг буюу овоолсон шороог жижиг тракторын шанагаар тараасан бололтой мөртэй газар байсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 37 /,
4. Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Бүст гэх газарт байх өвөлжөөн дээр ах Батцэнгэл экскаватороо янзлаад байж байхаар нь очоод хамт янзалсан.Тэгээд хзрэнхуй болж байхад п янзалж дуусаад ах Батцэнгэл экскавэтороо аччихаад хөдлөх гэж байтал цагдаа нэр ирж шалгэсэн. 2020 оны 03 дугэар сарын 21-ний өглөө ойролцоо байдаг ээж, аав хоёр дээр очсон чинь тэр хоёр Батцэнгэл ах чинь экскаватороо асаагээд оглөө эрт явчихлээ гэж хэлсэн...Бэтцэнгэл ахтай таарсан чинь тэрээр экскавэтор ажиллэдэггүй гэхээр нь би хэйгчээр ажилласан юм бэйнэ гэж бодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 52- 54 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тухайн 4x5 мето урттай газрыг өөрийн алхмээр алхэ.ж багцаагаар хэмжсэн юм. Тухайн уед дуудлэга гэрэхэар яарч явсан учрээс метргүй явж бэйсан юм. Дуудлэгаар бид нар шөнө очсон, очиход М.Бэтцэнгэл гэгч Хөшөөтийн эм гэх гэзэр ухсэн гэзраэ бэйгээгүй. Өөрийнхөө өвөлжөө гэх гэзар байсэч. Өөрөө мэргаэш өгпөө нь Хөшеөтийн эм гэх гэзрыг зээж өгсөн...тухайн газа.рт М Батцэнгэлийн унаж бэйсан тракторын мөр бэйсэн, өөр ухсэн гэзар бол байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 62 /,
6. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-н 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/18 дугаартай:
1. Тухайн Хөшөөтийн ам гэх газар нь ойр орчны талбайн хамт бүхэлдээ урьд өмнө эвдэгдсэн газар байснаас гадна 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 1/24 тоот дүгнэлтийг гаргахдаа Шинжээч томилсон тогтоолд заасан болон холбогдогчийн заасан тухайн газар нь 9м2 хэмжээтэй, 0,Зм3 хэмжээтэй хонхорхой үлдсэн байдалтай буюу бүрэн булж тэгшилсэн байдалтай байсан болно. Эдгээр үзүүлэлтүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар хохирлын үнэлгээ тооцож гаргах боломжгүй байгаа юм.
2. Хэргийн газрын үзлэгээр 4x5 метр хэмжээтэй талбай байсан гэж тэмдэглэсэн, мөн холбогдогчийн мэдүүлснээр ухсан газар нь 2x3 метр хэмжээтэй, 40-50см гүнтэй ухсан байсан гэж мэдүүлжээ. Тухайн эвдэгдсэн талбайн хохирлыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд үндэслэн 20м2 хэмжээтэй, холбогдогчийн мэдүүлсэн гүнээр тооцож 90м3 эзэлхүүнтэй ухагдсан байсан гэж үзвэл байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 19 776 төгрөг, холбогдогчийн мэдүүлэгт үндэслэн 6м2 хэмжээтэй, 27м3 эзэлхүүнтэй ухагдсан байсан гэж үзээд тооцвол байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 5 933 төгрөг болж байна,
3. Хууль бусаар олборлосон ашигт малтмалын хэмжээ тодорхой байгаа нөхцөлд тухайн ашигт малтмалын зах зээлийн ханшаар газрын хэвлийд учирсан хохирлыг тооцох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын Газрын хэвлийд учирсан хохирлын үнэлгээ тооцох аргачлалд зааж өгсөн байдаг.
4. Эвдэгдсэн газрын тооллогод хамрагдсан газар мөн эсэхийг тухайн тооллогыг зохион байгуулж, гүйцэтгэдэг субъект болох орон нутгийн байгаль орчны асүудал хапиүисан төпийн захипгааны байгууллага. албан хаагчаас тодруулах нь зүйтэй юм.
5. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно ... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/
7. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 372 дугаар шинжээчийн: .... 29,78 грамм алт 4.450.859 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 93/
8. “Энх-Нахиа”” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 317 дугаартай шинжээчийн:
1. Deawii Solar plm-55 трактор 2.500.000 төгрөг
2. Hino маркийн тээврийн хэрэгсэл 3.000.000 төгрөг
3. Сэгсэрч 200.000 төгрөг
4. JPX-2200 металл хайгч 300.000 төгрөг ... нийт үнэ 6.000.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 102/
9. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 386 дугаартай шинжээчийн: ... гайхан ширэн гөлөмтэй, 8 гялаантай эмээл үнэ 9.500.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 110/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 28-29/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээний хуулбарууд /хх-ийн 55-159/, болон шүүгдэгчээс хохирол нөхөн төлсөн 2 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Б нь нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Хөшөөтийн ам гэх газарт 20 м2 хэмжээтэй 90 м3 эзлэхүүнтэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэн хайж, ашигт малтмал болох 4 450 859 төгрөгийн үнэ бүхий 29.78 грамм алт болох олборлох үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 19 776 төгрөгийн хохирол учруулж буюу нийт 4 470 635 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******, гэрч М.Жамьяндорж, Х.Наранбаатар нарын мэдүүлэг, Нуман алтай ХХК-ийн шинжээчийн 1/24, 1/48 дугаартай дүгнэлт, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дүгнэлт, Энх-Нахиа ХХК-ийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ
Хохирогч Иргэний нэхэмжлэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохирол 25709 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.Б уг хохирлыг нөхөн төлсөн талаар нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч М.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч М.Б нь ашигт малтмал хайх металл хайгчаар 29.78 грамм хайж олборлосон нь тогтоогдсон тул хэрэгт эд мөрийн баримтаар 29.78 грамм алтыг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг алтыг хэрэгцээний дагуу улсын орлого болгож Монгол банканд тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч М.Б нь Deawii Solar plm-55 трактор ашигласан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...03 дугаар сарын 06-ны өдөр тэр газар очиж тухайн алтыг гаргаж авсан. Алтаа би өөртөө байлгаж байсан. Экскаватороор очоод ухах гэтэл утаа гараад асаагүй. 21-ний өдөр ачиж аваачаад маргааш нь 22-ны үдээс өмнө асаагаад ухах гэтэл утаа гараад болоогүй. Нэг овоолсон шороо байсан шанагаар нэг татаал буцаагаад түлхсэн. Хайгуул явуулж олборлолт хийсэн юм байхгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул түүнээс тракторын үнэ хоёр сая таван зуун мянган / 2.500.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч М.Б ийн эзэмшлийн Deawii Solar plm-55 трактор, 8-н гялаантай нанжин гахай гөлөм нэг ширхэг, иргэний нэхэмжлэгч *******гийн Hino маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 09, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг трактор, нанжин гахай гөлөм болон авто машин зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Б , иргэний нэхэмжлэгч ******* нарт хэрэгцээний дагуу буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар металл хайгч төхөөрөмж нэг ширхэг, сэгсрэгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 16, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг металл хайгч төхөөрөмж, сэгсрэгч төхөөрөмж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгав.
Шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүгдэгч М.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт М.Б ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч овогт М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Б д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч М.Б нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч М.Б нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Б ээс Deawii Solar plm-55 тракторын үнэ хоёр сая таван зуун мянган / 2.500.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.Б ийн эзэмшлийн Deawii Solar plm-55 трактор, 8-н гялаантай нанжин гахай гөлөм нэг ширхэг, иргэний нэхэмжлэгч *******гийн Hino маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 09, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг трактор, нанжин гахай гөлөм болон авто машин зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Б , ******* нарт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 29.78 грамм алтыг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг алтыг хэрэгцээний дагуу улсын орлого болгож Монгол банканд тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар металл хайгч төхөөрөмж нэг ширхэг, сэгсрэгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 16, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг металл хайгч төхөөрөмж, сэгсрэгч төхөөрөмж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.