Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/311

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:  Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000343 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт Ц.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 10 дугаар гудамжны 500 тоотод 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Г.Ц ийн эзэмшлийн шүрэн толгойтой оюу хажтай, алтан нуухтай, дунд гарын шар манан хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Ц.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед би Ц ийн гэрт нь 2 охинтойгоо очсон намайг очиход Ц ийнх гэрээ буулгаж байсан. ******* гээд манай хамаатны эгч аавын гэрт ороод мах татаад өг гэхээр нь би дэлгүүрээс нэг гурил аваад аавынх нь гэрт хоол хийсэн. Тэгээд аавынх нь гэрт нь ширээн доогуур нь хөөрөг байхаар нь би аваад цүнх рүүгээ хийсэн тэгээд хоол унд идчихээд гэр лүүгээ явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 50 /,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

  1. Хохирогч Г.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манайх гэрээ буулгахад манай гэрийг барилцах манай аавын төрсөн ******* эхнэр ******* нар ирэхэд би ахтай тамхилсан тэгээд буцааж хөөргөний даалиндаа хийгээд эхнэрийнхээ цүнхэнд хийж манай гэрийн байх аав *******ын гэрт оруулж тавиад оройн нь гэртээ оруулахад миний хөөргөний дайлан байсан тухайн үед би хөөргөө үзээгүй гэртээ оруулж тавьсан тэгээд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хөөргеө үзэхэд байхгүй байсан... Гэр буулгасны дараа 14 цагийн үед манай аавын эгчийн хүүхэд ******* хүүхдүүдийн хамт ирсэн тэгээд гэр бариад дуусаж байхад нөхөр ******* нь гэр барилцаж байгаад манай аав *******ын хамт гэрийн тавилгыг зөөж оруулаад шөнө нь ах *******ийг эхнэрийн хамт нь хүргэж өгсөн...Шүрэн толгойтой алтан нуухтай оюун хавчуургатай мөнгөн халбагатай халбаганы үзүүр хулганын дүрстэй хөөрөг байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,

 

  1. Гэрч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Өглөө 09 цаг 00 минутын орчим Ц  манай эхнэр ******* бид хоёрыг манай гэрээс машинтайгаа ирж авсан. Тэгээд манай эхнэр *******г Голомт банкны хажууд буулгачхаад Ц  бид хоёр Есөн- Эрдэнэ захын хойд талын Их Богд авто засварын газар очиж Ц ийн машинаар Ц ийн аав ээж хоёрыг аваад буцаад очиход хөөрөг алга болсон байна гээд байж байсан. Тэгээд 18 цагийн орчим манай эхнэр *******г Соогоо сейго сургуулиас аваад гэртээ харчхаад замаараа ******* ******* хоёрыг хоёр хүүхдийнх нь хамт гэрээс нь аваад Ц ийн гэрт очсон. Тэгээд цагдаа дуудъя гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /,

 

  1. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ...Манай гэрт *******, *******, Ц  нар манай гэрт ирсэн тэгээд Ц ийн хөөрөг алга болсон байна гэхээр нь бид нар гэрт очиж ярилцаад цагдаа дуудахаар болоод цагдаагийн байгууллагад хандсан ... /хх-ийн 33-34 /,

 

          6. “*******” ХХК-ийн шинжээчийн 2020.08.26-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн “...алдагдсан хөөргийн зах зээлийн үнэ ханш нь 5 000 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /хх-ийн 44 /, хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 16-17/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 14/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Ц.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 10 дугаар гудамжны 500 тоотод 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Г.Ц ийн эзэмшлийн шүрэн толгойтой оюу хажтай, алтан нуухтай, дунд гарын шар манан хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Ц , болон гэрч П.*******, Б.******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг “Энх-нахиа” үнэлгээний шинжээчийн 415 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Ц.А г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллага болох Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээж уг үүрэгт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.А д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Уг хэрэгт шүүгдэгч Ц.А нь цагдан  хоригдсон  хоноггүй,  бусдад  төлөх  төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.      

 

    Шүүгдэгч Ц.А нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Ц.А г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч овогт Ц.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.А д зургаа / 06 / сарын хугацаагаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Ц.А нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт  тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 -д зааснаар шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.