| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0305/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/307 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/307
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: О.Н , түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002650339 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт О.Н , /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хүзүүвч гэх газар өөрийн эзэмшлийн 69-28 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч этгээд болох насанд хүрээгүй 3 настай Н.Д гийн амь насыг хохирсон буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн прадо маркийн 69-28БНА улсын дугаартай авто машинаар эхнэр Р.Хонгорзул, талийгаач охин Даваасүрэн нарын хамт Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хүзүүвч гэх газар оройн 22 цагийн үед Батхүлэг гэх айлд оччихоод доошоо уруудаж яваад машинтайгаа онхолдож талийгаач охин Даваасүрэн нас барсан. Тухайн үед би жолоо барьж явсан, харин машины урд талын эхнэр Р.Хонгорзул, охин Даваасүрэнг тэврээд суусан явж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н ийн мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Р.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай гэр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Баянхайрхан гэдэг газарт байсан. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Нарангэрэл, манай хүүхэд Даваасүрэн бид гурав манай эзэмшлийн 6928 БНА дугаартай машинаар алдсан малаа хайгаад явж байгаад Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Улаан чулуу гэдэг газраар явж малаа хайж явж байгаад Хүзүүвч гэдэг газарт явж байсан чинь нэг жалга гараад цаашаа жаахан явж байсан чинь манай нөхөр машины рүль гацчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд нэг мэдэхэд машин онхолдсон байсан, нэг сэргэсэн чинь машин 4 дугуйн дээрээ босчихсон байсан тэгээд миний хажууд хүүхэд байхгүй байсан. Хүүхдээ хайсан чинь манай хүүхэд машины гадаа газарт хэвтэж байсан тэгээд очоод хүүхдээ үзэхэд нас барсан байсан. Би хүүхдээ хараад сонин болчихсон яагаад оршуулснаа би мэдэхгүй байгаа юм, би хүүхдээ нас барсныг хараад орон гаран болчихсон юу ч мэдэхгүй байгаа юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
4. Гэрч О.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1-р багийн нарийны хороо гэх газар гэртээ унтаж байхад төрсөн О.Н утсаар яриад ахаа би болохоо байлаа. Манай гэрт хүрээд ир хүнд битгий хэлээрэй гэхээр нь Гурванбулаг сумын төв дээр О.Н ийн би ганцаараа ирсэн. Манай дүү О.Н , Р.Хонгорзул, Батхүлэг, Бүжигээ, Жанцан нар байсан. О.Н , Р.Хонгорзул нар явж байгаад машинаа унагаагаад хүүхдээ алчихлаа гээд уйлаад байсан. О.Н нь эхнэр Р.Хонгорзул, охин Даваасүрэн нарын хамт өөрийн прода маркийн 69-28 БНА улсын дугаартай машинаар явж байгаад онхолдож охин Даваасүрэн нас барчихлаа, нас барсан охин Даваасүрэнгийн шарилыг Гурванбулаг суман дээр аваад ирсэн гэж хэлсэн. О.Н уйлаад байхаар нь энэ асуудлыг зохих байгууллага эмнэлэг, цагдаад хэлнэ гэсэн чинь хэлж болохгүй, манайх оронгоороо дуусна гэж хэлээд байсан. Би одоо тэгээд яах юм гэж асуухад, осолд орсон машинаа Батхүлэг, Бүжигээ, Жанцан нарыг гуйгаад аваад ирсэн. Хэргийн нуугаад өнгөрнө, хүүхдээ өглөө болохоор оршуулна гэсэн ... дүү О.Н бид хоёр осол гарсан гэх Гурванбулаг сумын 1-р баг Хүзүүвч гэх газар руу шөнөдөө очиж хэргийн газар хагарсан цонхны шил бусад эд анги хүүхдийн тархи зэрэг зүйлийг аваад, хэргийн газар цус болсон байсныг шороогоор булсан. Буцаж сумын төв дээр ирээд нас барсан талийгаач охин Даваасүрэнгийн шарилыг аваад Гурванбулаг сумын Дов гэх газар аваачин ил тавьж, энэ асуудлын талаар хүнд хэлээгүй. Машиныг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу ачуулсан, энэ асуудлын талаар хэнд ч хэлэхгүй гэж О.Н , түүний эхнэр Р.Хонгорзул, Батхүлэг, Бүжигээ, Жанцан нартай тохиролцсон юм ... гэх мэдүүлэг /47-49/
5. Гэрч Д.Батхүлэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагийн орчимд би гэртээ буюу Гурванбулаг сумын 1 дүгээр багийн Улаанчулуу гэх газар байх үед манайд О.Н болон түүний эхнэр Р.Хонгорзул болон талийгаач охин Даваасүрэнгийн хамт прадо маркийн 69-28 БНА улсын дугаартай авто машинтай ирсэн. Манайд хоол цай идэж уучхаад манайхаас 22 цаг 30 минутын үед гэр лүүгээ явлаа гээд эхнэр хүүхдийн хамт машинаа унаад яваад өгсөн. Тэгээд 30-40 минутын дараа би гэрээсээ гараад хонин дээрээ байж байтал манай доод талын үзүүр дээр гэрэл гараад байхаар нь О.Н эхнэр хүүхдийн хамт явсан машин нь саатсан юм байна гэж бодоод мотоциклоо унаад гэрэл гарч байгаа зүг рүү явж байтал замд Нарангэрэл ганцаараа явган явж байхаар нь би юу болов гээд асуутал машинтайгаа явж байгаад онхолдчихлоо гэхээр танай эхнэр хүүхэд чинь яасан бэ гэтэл эхнэр Хонгорзул гайгүй харин охин Даваасүрэн нь нас барчих шиг боллоо гэхээр нь би мотоциклийн араар суулгаад онхолдсон газар нь очиж Нарангэрэлийг буулгачхаад одоо яанаа гэсэн чинь Бүжигээг дуудна гэхээр нь би мотоциклоороо яваад Бүжигээнийнд очиж Бүжигээд Нарангэрэл эхнэр хүүхэдтэйгээ явж байгаа осолд орж хүүхэд нь нас барсан байна гэж хэлсэн Бүжигээгийнд очиход Жанцан цуг байсан бөгөөд цуг явахаар болсон Бүжигээ. Жанцан 2 машинаа унаад би мотоциклтой осол гарсан газар Хүзүүвч гэх газар очсон тэгээд Хонгорзул уйлаад нэлээн саатсан тэгээд машиныг нь Бүжигээгийн машинаар чирээд охин Даваасүрэнгийн шарилыг машин дотор хийж Гурванбулаг сумын төв рүү явж Нарангэрэлийн хашаан дотор машиныг оруулж тавьсан гэрт ороод Нарангэрэлийн хашаан дотор машиныг оруулж тавьсан гэрт ороод Нарангэрэл, Хонгорзул 2 хүүхдээ алдчихлаа гээд уйлсан тэгээд Нарангэрэлийн ах Дагвадоржийг хөдөө гэрээс нь дуудсан хэсэг хугацааны дараа Дагвадорж ирсэн тэгээд Нарангэрэл, Хонгорзул 2 одоо хүн мэднэ юу гэж хэлнэ гээд байснаа хүнд хэлэхгүйгээр хэлэхээр болоод Жанцан, Бүжигээ. Жанцан бид 3 хөдөө гэр лүүгээ яваад өгсөн би тэрнээс хойш энэ талаар цагдаагийн байгууллага болон хүнд яриагүй өдий хүрч байгаа юм. Би талийгаачийн шарилыг хэзээ яаж оршуулсан машиныг хаана байгааг мэдээгүй тэрнээс хойш холбоо бариагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
6. Гэрч Б.Төгсбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн манайд Жанцан нь ирсэн хөзөр тоглож байх үед буюу орой 23 цагийн орчимд Батхүлэг манайд ирээд О.Н нь машинтайгаа уначихлаа гэхээр нь машинаа асаагаад Жанцангийн хамт явсан. Харин Батхүлэг нь мотоциклтойгоо яваад, машин онхолдсон гэх газар ирэхэд машины гэрэл нь асаалттай 4 дугуйн дээрээ босоо байсан бөгөөд эхнэр Хонгорзул нь уйлаад орилж чарлаад байсан бөгөөд охин нь уг ослын улмаас нас барсан байсныг мэдсэн бөгөөд талийгаач охины шарилыг машинд хийсэн байсан би хараагүй намайг сумын төв хүргээд өг гээд орилоод байхаар нь өөрийн машинаар О.Н ийн осолдсон машиныг чирээд Гурванбулаг сумын төвд О.Н ийн хашаанд авчирсан тэгээд О.Н ийн төрсөн ах Дагвадоржийг дуудсан удалгүй Дагвадорж ирсэн тэгээд Жанцан, Батхүлэг бид нар нь яваад өгсөн тэрнээс хойш уулзаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/
7. Гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн орой 23 цагийн үед Бүжгээ буюу Төгсбаярын гэрт хөзөр тоглоод сууж байтал Батхүлэг ирээд Нарангэрэл машинтайгаа унасан байна гэхээр нь Төгсбаяр машинаа асаагаад би машинд суугаад Батхүлэг мотоциклтойгоо осол болсон газар луу явсан Хүзүүвч гэх газар осол гарсан байсан бөгөөд Нарангэрэл машинтайгаа онхолдсон охин нь нас барсан байсан бөгөөд эхнэр Хонгорзул нь орилж чарлаад сумын төв хүргэж өг гээд байсан талийгаач охины шарилыг юмаар ороож машинд тавьсан байсан бөгөөд машиныг Төгсбаярын машинаар чирээд сумын төв Нарангэрэлийн хашаанд оруулж тавьсан тэгээд Нарангэрэлийн ах нь болох Дагвадорж хөдөөгөөс дуудаж хэсэг хугацааны дараа ирсэн тэгээд Төгсбаяр, Батхүлэг бид нар яваад өгсөн тэрнээс хойш уулзаагүй хүүхдийн шарилыг хаана оршуулсан талаар мэдээгүй ... Намайг анх хэргийн газар очиход осолд орсон машин 4 дугуйн дээр машины шил бусад зүйлс нэлээн эвдрэлтэй байсан охин нь нас барсан машин дотроо тавьсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 /
8. Гэрч Л.Дуламдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би ээлжийн амралтай байж байгаад өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр суманд машин онхолдож хүүхэд нас барсан гэх мэдээлэл гарсан байхаар нь цааш нь шалгаад үзтэл 2020 оны 03 дугаар сарын 31-нээс 2020 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Гурванбулаг сумын 1 дүгээр баг “Хүзүүвч” гэх газар Нарангэрэл гэгч нь эхнэр хүүхдийн хамт машинтай явж байгаад онхолдож охин болох 3 настай Даваасүрэн нь нас барсан байсан бөгөөд нас барсныг нь нууцалсан байсан бөгөөд хүүхдийг “Дов” гэх газар нутаглуулж тавьсан байхаар нь цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/
9. Гэрч Р.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Манай гэр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Баянхайрхан гэдэг газарт байдаг юм, тэгээд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Нарангэрэл нь өөрийнхөө эзэмшлийн саарал өнгийн тоёота прадо маркийн 6928 БНА дугаартай автомашиныг жолоодоод манай хүүхэд Даваасүрэн бид гурав суугаад алга болсон малаа айлын малд шүүчхээд Гурванбулаг сумын төв орох гээд явж байсан чинь Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хүзүүвч гэдэг газарт явж байгаад нэг жалгаруу ороод жалганаас цаашаа гараад цаашаа жаахан яваад машины рул нь гацаад жолоочийн тал руугаа далжигас хийгээд машин ойччихсон тэгээд Нарангэрэл бид хоёр суудлынхаа бүсийг зүүчихсэн явж байсан бөгөөд би хүүхдээ урд талын суудал дээрээ хүүхдээ тэвэрчихсэн явж байсан бөгөөд би машины унахад нөхөр бид хоёр хоёулаа ухаан алдчихсан байсан, тэгээд нэг сэрсэн чинь машин 4 дугуйн дээрээ босчихсон байсан нөхөр бид хоёр кабиндаа сууж байсан бас машины урд талын шил хагарчихсан байсан миний тэвэрч явсан хүүхэд алга байсан тэгээд би өөрийнхөө талын хаалгаар буугаад хүүхдээ хайсан чинь манай хүүхэд машины урд талд нь газарт хэвтэж байсан тэгээд хүүхдээ очоод үзсэн чинь тархи нь задраад нас барчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш би юм мэдэхгүй байгаа юм ... Тэр үед машин 40 километр цагийн хурдтай явж байсан. Тэр газар нь тэгшхэн газар бөгөөд явж байгаад рул нь л гацсан байх, жолоочийн тал руугаа л далжигас хийгээд л уначихсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
10. Шүүгдэгч О.Н ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг:
.... Манай гэр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Баянхайрхан гэдэг газарт байдаг бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн эзэмшлийн саарал өнгийн тоёота прадо 95 маркийн автомашиныг жолоодоод өөрийн эхнэр Хонгорзул, хүүхэд Даваасүрэн нарын хамт явж байгаад Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хүзүүвч гэдэг газарт миний жолоодож явсан машин онхолдоод манай хүүхэд Даваасүрэн газар дээрээ нас барсан, тэгээд талийгаачийг гэртээ авчраад 2020.04.01-ний өдөр сумынхаа Дов гэдэг газарт оршуулсан. Тэгээд өнөөдөр цагдаагийн газарт энэ талаар хэлж мэдээлэл өгч байгаа юм ... 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 23:00 цагийн үед болсон юм, тухайн автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Тэр үед би автомашиныг жолоодож явсан манай эхнэр жолоочийн хажуугийн суудалд сууж явсан, манай эхнэр хүүхдээ тэвэрчихсэн явж байсан юм, тэр үед өөр хүн байгаагүй ээ ... Би хүүхдээ 2020.04.01-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Дов гэх газарт ил тавьж оршуулсан, тэр үедээ би айж сандраад цагдаагийн газарт мэдэгдэж чадаагүй юм аа ... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
11. Гэрч Ж.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Тиймээ манай Бага нарангийн 34-16 тоот хашаанд О.Н ийн эзэмшлийн land cruiser prado маркийн 69-28 БНА Улсын дугаартай авто машин байгаа. Би хоёр жилийн өмнө энэ Бага нарангийн 34-16 тоот хашаанаасаа нүүгээд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд түр оршин сууж байгаа юм. О.Н ийн эзэмшлийн land cruiser prado маркийн 69-28 БНА Улсын дугаартай авто машин нь одоогоор Бага нарангийн 34-16 тоот хашаанд байгаа гэхдээ энэ хашаан сүүлийн хоёр сар гаруй эзэнгүй байгаа. Учир нь миний том хүү Мягмарсүрэн 34-16 тоот хашаанд байдаг бөгөөд одоогоор хөдөө томилолтоор ажилд явсан байгаа юм. Тэгээд над руу үл таних жолооч утсаар яриад таны дүү О.Н ийн land cruiser prado маркийн 69-28 БНА Улсын дугаартай авто машиныг Баянхонгороос ачиж авчирлаа О.Н нь энэ машинаа засварт өгөх гэж байгаа юм. Тэгэхээр хотод түр танай хашаанд байлгах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би манай хашаа эзэнгүй байгаа хүний авто машиныг хамаагүй тавиад алдчих вий гэхэд зүгээрээ түр байлгаж байгаад засварт өгөх гэж байгаа юм гэсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл О.Н дүү маань манай хашаанаас land cruiser prado маркийн 69-28 БНА улсын дугаартай авто машин аваагүй байна. Гэхдээ О.Н ийг яг хэзээ манай хашаанд өөрийн авто машинаа авчирч тавьсан талаар санахгүй байна. Юу ч гэсэн манай том хүү Мягмарсүрэнг хөдөө томилолтоор явснаас хойш авто машинаа авчирч тавьсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/
12. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн:
1. Талийгаач Н.Д гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд шууд нөлөөлсөн болно.
3. Талийгаачийн Н.Д гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаачийн Н.Д гийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь дээрх гавал, тархины амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
6. Талийгаачийн цус нь А/М/ бүлгийн харьяалалтай байна ... гэх дүгнэлт /хх-ийн 80-81/
13. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинжээчийн:
Шинжээчийн дүгнэлт:
1. Тухайн зам тээврийн осол нь Land cruiser prado маркийн 69-28 БНА улсын дугаартай автомашины жолооч О.Н ийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. жолооч О.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна.
Үүнд:
1.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
1.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.5г тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Тухайн зам тээврийн осол гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
3. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд О.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын үнэмлэхтэй хүчинтэй байна.
4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын акт зэрэг нотлох баримтаас үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав ... гэх дүгнэлт /хх-ийн 84/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн:
ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ
1. Шинжилгээнд мөнгөлөг саарал өнгийн, Тоуota prado-95 маркийн, 69-28 БНА улсын дугаартай автомашин - 1 ширхэг /зураг №1/ ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн объектыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторид хэмжих хэрэгсэл ашиглан энгийн нүдээр үзлэг хийхэд: Хөдөлгүүр асахгүй, явах боломжгүй, их эвдрэлтэй /зураг №1-8/, RZJ95 - 0014687 тоот арлын дугаартай /зураг №9,10/, 1998 оны 5 сард Япон улсад үйлдвэрлэгдсэн автомашин байв.
Уг автомашины 180X50 см хэмжээтэй нүүр хэсэгт нүүрийн хуванцар хаалтын бэхэлгээ хугарсан, урд бамбайг зүүн урд булан хэсэгт 5X100 см хэмжээтэй зурагдсан сэв гэмтэлтэй /зураг №11/,
Хөдөлгүүрийн хавхаг /капот/140X100 см хэмжээтэй хэсэгт зурагдаж хонхойсон гэмтэлтэй, бамбайн зүүн урд булангаас баруун тийш 120X45 см хэмжээтэй хэсэгт урдаас баруун хойш ташуу чиглэлд хар өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэлтэй /зураг №12,13/,
Зүүн их гэрлийн 35X23 см хэмжээтэй бүрхүүл хагарсан, зүүн урд дохионы гэрлийн бүрхүүл 12X10 см хэмжээтэй хагарсан гэмтэлтэй /зураг №14/,
Баруун урд 23X19 см хэмжээтэй дохионы гэрэл байхгүй /зураг №15/,
Баруун урд далбаан дээр байрлах агаар шүүрийн хуванцар хар хоолой хагарсан гэмтэлтэй, далбаа 107X25 см хэмжээтэй хонхойж, зурагдаж, будаг халцарсан гэмтэлтэй, баруун урд далбаан дээр байрлах хажуугийн дохионы гэрлийн улбар шар бүрхүүл хагарсан гэмтэлтэй /зураг №16/,
Баруун гадна толь угаар хугарч салсан, баруун урд багана 80X8 см хэмжээтэй урдаас хойш чиглэлд зурагдаж хонхойж будаг халцарсан гэмтэлтэй /зураг №17/,
Баруун урд хаалганы гадна самбар, шилний хүрээ 100X60 см хэмжээтэй дээрээс доош, урдаас хойш ташуу чигт зурагдаж, хонхойж, будаг халцарсан гэмтэлтэй, хаалганы дээд ирмэгт байрлах ус борооны хаалт хуванцар хагарсан гэмтэлтэй /зураг №18/,
Баруун талын урд, хойд хаалганы тотго 150X8 см хэмжээтэй хонхойж, зурагдаж будаг халцарсан гэмтэлтэй /зураг №19,20/,
Баруун хойд хаалганы гадна самбар 94x50 см хэмжээтэй хэсэгт хонхойж, ташуу чигт зурагдаж, будаг халцарсан гэмтэлтэй /зураг №21/,
Баруун хойд далбаа 127X95 см хэмжээтэй хонхойж, зурагдаж, будаг халцарч зэвэрсэн гэмтэлтэй, 48X60 см хэмжээтэй хажуугийн шил хагарсан гэмтэлтэй /зураг №22/,
Тээшний хаалга гажсан, арын толь байхгүй,
35X19 см хэмжээтэй баруун хойд гэрэл байхгүй /зураг №24/, зүүн хойд гэрэл салж хөндийрсөн, гэрлийн бүрхүүл 5X3 см, 15X8 см хэмжээтэй хагарсан гэмтэлтэй /зураг №23/,
Зүүн хойд далбаа 95X60 см хэмжээтэй хэсэгт хонхойж зурагдаж, будаг халцарч зэвэрсэн гэмтэлтэй, далбаан дээр байрлах хуванцар эмжээр хаалт 5 см хэмжээтэй салж унжсан гэмтэлтэй, хажуугийн шил хагарсан /зураг №25,26/,
Зүүн гадна толь угаар хугарч унжсан гэмтэлтэй, /зураг №27/
Зүүн урд далбаа 18X44 см хэмжээтэй доороос дээш ташуу чигт зурагдаж, будаг халцарч, зэвэрсэн гэмтэлтэй, далбаан дээр байрлах хуванцар эмжээр хаалт салж, хөндийрч 10 см хэмжээтэй унжсан гэмтэлтэй, урд үзүүрт байрласан эвэр толь сууриар хугарсан гэмтэлтэй /зураг №28/,
Салхины шил 141X60 см хэмжээтэй хагарсан гэмтэлтэй /зураг №29/,
Дээврийн урд хэсэгт 115X22 см хэмжээтэй урдаас хойш чигт хонхойж зурагдсан гэмтэлтэй /зураг №30/, дээврийн баруун талд 150X21 см хэмжээтэй хонхойж зурагдаж, будаг халцарч зэвэрсэн, туузан ачааны баруун мөр хугарсан гэмтэлтэй /зураг №31/,
Хөдөлгүүр хэсэгт зай хураагуур /аккумляторын батарей/ байхгүй, агаар шүүр, хөдөлгүүр, эд ангиуд бүрэн, гадна тал шороо, тос мэт зүйлээр бохирлогдсон /зураг №32/,
Тоормос шингэн дамжуулгатай, тоормосны аппарат, хийн хүчлүүр, АВЗ мотор, шингэн агуулах сав, шингэн дамжуулах гуурс зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, шингэний төвшин хэвийн /зураг №33/,
Жолооны механизмын шингэний хүчлүүрийн насос, шингэн агуулах сав зэрэг эд ангиуд бүрэн, шингэний төвшин хэвийн /зураг №34/,
Хөргөлтийн радиатор хойш шахагдаж, сэнсний ремен тасарсан гэмтэлтэй /зураг №35/,
Бүхээг дотор хурд хэмжигч /спидометр/ бүрэн, ил харагдах гэмтэлгүй, хэмжих хэрэгслийн зүү “00” байрлал заасан байдалтай /зураг №36/ байв.
Шинжилгээнд ирүүлсэн Тоуота Ргас1о-95 маркийн автомашины 4 дугуйнд хэмжих хэрэгсэл ашиглан энгийн нүдээр үзлэг хийхэд:
Зүүн хойд дугуй /зураг №37-40/ хийтэй, 6 боолттой, хайлшин обудтай, Япон улсад, “ҮОКОНАМА” фирмд үйлдвэрлэгдсэн /зураг №41,42/, “GEOLANDAR” - маркийн /зураг №43/, “275/70Р16”-хэмжээстэй, “114”-уг дугуйн зевшөөрөгдөх дээд даац- 1180 кг, “О” - хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээ - 160 км/цаг заасан /зураг №44/ тэмдэглэгээтэй, “ROTATION”- дугуйн эргэлтийн чиг заасан сум тэмдэглэгээтэй /зураг №45/, “TUBLESS” - дотуур хаймаргүй ашиглах /зураг №46/, “М+S” - шавар, цастай замд, “уул цасан ширхэгний дүрс” - бартаат замд, өвлийн улиралд ашиглаж болох зориулалтын тэмдэглэгээтэй /зураг №47/, “1213” - 2013 оны 12 дахь 7 хоногт үйлдвэрлэгдсэн гэсэн хугацааны тэмдэглэгээтэй /зураг №48/, 7 эгнээ бүхий, ромбо хэлбэрийн хээтэй /зураг №49/, дугуйн газарт тулах хэсгийн хээний гүнийг хэмжих хэрэгсэл ашиглан хэмжихэд - 7 мм /зураг №50,51/ хэмжээтэй, ил харагдах гэмтэлгүй дугуй байв.
Зүүн урд дугуй /зураг №52-55/ хийтэй, бэхэлгээний 6 боолттой, хайлшин обудтай, үйлдвэрлэгч, марк, хэмжээс, ашиглалт, зориулалтын тэмдэглэгээнүүд зүүн хойд дугуйтай ижил, 7 эгнээ бүхий, ромбо хэлбэрийн хээтэй /зураг №56/, хээний гүнийг хэмжихэд - 8 мм /зураг №57/ хэмжээтэй, ил харагдах гэмтэлгүй дугуй байв.
Баруун урд дугуй /зураг №58-61/ хийтэй, бэхэлгээний 6 боолттой, хайлшин обудтай, үйлдвэрлэгч, марк, хэмжээс, ашиглалт, зориулалтын тэмдэглэгээнүүд зүүн хойд дугуйтай ижил, 7 эгнээ бүхий, ромбо хэлбэрийн хээтэй /зураг №62/, хээний гүнийг хэмжихэд - 7 мм /зураг №63/ хэмжээтэй, ил харагдах гэмтэлгүй дугуй байв.
Баруун хойд дугуй /зураг №64-67/ хийтэй, бэхэлгээний 6 боолттой, хайлшин обудтай, үйлдвэрлэгч, марк, хэмжээс, ашиглалт, зориулалтын тэмдэглэгээнүүд зүүн хойд дугуйтай ижил, 7 эгнээ бүхий, ромбо хэлбэрийн хээтэй /зураг №68/, хээний гүнийг хэмжихэд - 8 мм /зураг №69/ хэмжээтэй, ил харагдах гэмтэлгүй дугуй байв.
Шинжилгээнд ирүүлсэн Тоуota prado-95 маркийн, 69-28 БНА улсын дугаартай автомашины явах анги, жолооны механизмд LUNCH маркийн өргүүр, гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглан энгийн нүдээр үзлэг хийхэд:
Урд тэнхлэгийн явах анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №70/, утааны яндан, кардан дамжуулга, арлын хөндөл, шал, хойд хөтлөх тэнхлэг зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №71/,
Урд тэнхлэгийн пүрш, амортизатор бүрэн, баруун урд амортизаторын гадна тал тос, шороо мэт зүйлээр бохирлогдсон, дээд, доод гар, втулк, эргэх бул, нударга, өндгөн тулгуур зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №72,73,78,79/,
Хойд тэнхлэгийн дагуу гар, дээд гар, пүрш, амортизатор, хойд тэнцүүлэгч, тэнцүүлэгчийн босоо татуурга, холбоос зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №74-77/,
Жолооны хүрд бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг N280/, жолооны хүрдний гол, бэхэлгээ суурь бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №81,82/, голын холбоос, бэхэлгээ боолт бүрэн, ил харагдах гэмтэлгүй, голын гадна гадаргуу бүхэлдээ зэвэрсэн /зураг №83,84/,
Жолооны зүүн хөндлөн татуурга /тяг/ бүрэн, хамгаалах резин бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №85/, баруун хөндлөн тяг бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №86/, жолооны аппарат, шингэн дамжуулах даралтын гуурс, бэхэлгээ, даруулга зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №87/, жолооны аппарат, хүрдний гол холбосон зөөлөн холбоос бүрэн, ил харагдах гэмтэлгүй /зураг №88/ байв.
3.Шинжилгээнд ирүүлсэн Тоуota prado-95 маркийн, РZJ95 - 0014687 тоот арлын дугаартай, 69-28 БНА улсын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй эсэх, эвдрэл гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэзээ үүсгэгдсэн болохыг тогтоох зорилгоор өсгөгч шил, тусгай мэдлэг, ажиглалтын арга ашиглан шинжлэхэд:
Зураг №28-д үзүүлсэн зүүн урд далбааны урд үзүүрт байрласан эвэр толь сууриар хугарч, урд хэсгээр 18X44 см хэмжээтэй доороос дээш ташуу чигт зурагдаж, будаг халцарсан гэмтэл, далбаан дээр байрлах хуванцар эмжээр хаалт салж, хөндийрч 10 см хэмжээтэй унжсан гэмтэл; зураг №14-д үзүүлсэн зүүн их гэрлийн бүрхүүл, дохионы гэрлийн бүрхүүл гэр хагарсан гэмтэл; зураг №12,13-д үзүүлсэн капот 140X100 см хэмжээтэй хэсэгт зурагдаж хонхойсон гэмтэл, бамбайн зүүн урд булангаас баруун тийш 120X45 см хэмжээтэй хэсэгт урдаас баруун хойш ташуу чиглэлд зурагдаж, хар өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэл; зураг №29-д үзүүлсэн салхины шил 141X60 см хэмжээтэй хагарсан гэмтэл; зураг №30-д үзүүлсэн дээврийн урд хэсэгт 115X22 см хэмжээтэй урдаас хойш чигт хонхойж зурагдсан гэмтэл; зураг №31-д үзүүлсэн дээврийн баруун талд 150X21 см хэмжээтэй хонхойж зурагдаж, будаг халцарч зэвэрсэн, туузан ачааны баруун мөр хугарсан гэмтэл; зураг №15-д үзүүлсэн баруун урд дохионы гэрэл сууриар салсан гэмтэл; зураг №16-д үзүүлсэн баруун урд далбаан дээр байрлах агаар шүүрийн хуванцар хар хоолой хагарсан гэмтэл, далбаа 107X25 см хэмжээтэй хонхойж, дээрээс доош ташуу чиглэлд зурагдаж, будаг халцарсан гэмтэл, баруун урд далбаан дээр байрлах хажуугийн дохионы гэрлийн улбар шар бүрхүүл хагарсан гэмтэл; зураг №17-22-д үзүүлсэн баруун гадна толь угаар хугарч салсан, баруун урд багана 80X8 см хэмжээтэй урдаас хойш чиглэлд зурагдаж хонхойж будаг халцарсан гэмтэл, баруун урд хаалганы гадна самбар, шилний хүрээ 100X60 см хэмжээтэй дээрээс доош, урдаас хойш ташуу чигт зурагдаж, хонхойж, будаг халцарсан гэмтэл, хаалганы дээд ирмэгт байрлах ус борооны хаалт хуванцар хагарсан гэмтэл, баруун талын урд, хойд хаалганы тотго 150X8 см хэмжээтэй хонхойж, зурагдаж будаг халцарсан гэмтэл, баруун хойд хаалганы гадна самбар 94x50 см хэмжээтэй хэсэгт хонхойж, ташуу чигт зурагдаж, будаг халцарсан гэмтэл, баруун хойд далбаа 127X95 см хэмжээтэй хонхойж, зурагдаж, будаг халцарч зэвэрсэн гэмтэл, 48X60 см хэмжээтэй хажуугийн шил хагарсан гэмтлүүд үүссэн зүй тогтол, гэмтэл үүссэн чиг, гэмтлүүдийн байрлал зэрэгт үндэслэн зүүн урдаас баруун хойш чиглэлд хатуу гадаргуутай харилцан үйлчлэхэд буюу автомашин онхолдож өнхрөх үед шууд үүссэн байх үндэслэлтэй.
Зураг №23- д үзүүлсэн зүүн хойд гэрэл салж хөндийрсөн, гэрлийн бүрхүүл 5X3 см, 15X8 см хэмжээтэй хагарсан гэмтэл; зураг №25,26-д үзүүлсэн зүүн хойд далбаа 95X60 см хэмжээтэй хэсэгт хонхойж зурагдаж, будаг халцарсан гэмтэл, далбаан дээр байрлах хуванцар эмжээр хаалт 5 см хэмжээтэй салж унжсан гэмтэл, хажуугийн шил хагарсан гэмтэл; зураг №27-д үзүүлсэн зүүн гадна толь угаар хугарч унжсан гэмтлүүдийн байрлал, гэмтэл үүссэн зүй тогтол, гэмтэл үүсгэсэн чиглэл зэрэгт үндэслэн зүүнээс баруун чиглэлтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэхэд буюу автомашин онхолдож өнхөрч үед шууд үүсэх үндэслэлтэй.
Дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх тул осолд нөлөөлөхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
Шинжилгээнд ирүүлсэн Тоуota prado-95 маркийн, РZJ95 - 0014687 тоот арлын дугаартай, 69-28 БНА улсын дугаартай автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн эсэх, ажиллагаатай эсэхийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг, ажиглалтын арга ашиглан шинжлэхэд:
Гэрэлтүүлэх хэрэгсэл нь харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед автомашины өмнөх замыг гэрэлтүүлэх, автомашины овор хэмжээг илтгэх, хөдөлгөөний чиглэл өөрчлөх, зогсох үед урьдчилан анхааруулж мэдээлэх, бүхээг, хянах самбар, дугаарыг гэрэлтүүлэх үүрэгтэй.
Зураг №14-д үзүүлсэн зүүн урд их гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн урд дохионы гэрлийн бүрхүүл, гэр хагарсан гэмтэл; зураг №15, 24-д үзүүлсэн баруун урд дохионы, хойд гэрэл байхгүй гэмтэл; зураг №23-д үзүүлсэн зүүн хойд гэрэл салж, хөндийрсөн бүрхүүл хагарсан гэмтлүүд ослын үед хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу автомашин онхолдож өнхрөх үед шууд болон доргилт, хэв гажилтын нөлөөгөөр үүссэн байх үндэслэлтэй.
Шинжилгээнд ирүүлсэн автомашины зай хураагуур байхгүй тул гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй.
Шинжилгээнд ирүүлсэн Тоуota prado-95 маркийн, РZJ95 - 0014687 тоот арлын дугаартай, 69-28 БНА улсын дугаартай автомашины жолооны механизм бүрэн бүтэн эсэх, ажиллагаатай эсэхийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг, ажиглалтын арга ашиглан шинжлэхэд:
Жолооны механизм нь автомашин хөдөлгөөний явцад чиглэл өөрчлөх, залж чиглүүлэх үүрэгтэй.
Зураг №32,34,80-88-д үзүүлсэн жолооны хүчлүүрийн насос, шингэн агуулах сав, шингэний төвшин, хүрд, гол, холбоос, зөөлөн холбоос, аппарат, хөндлөн татуурга зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, жолооны механизм механик дамжуулгатай,
Ажиллагааг шалгах зорилгоор жолооны хүрдийг гараар эргүүлэхэд ямар нэг хүндрэлгүй, урд хоёр дугуй шулуун байрлалаас, зүүн, баруун тийш залагдаж /зураг №89-91/ ажиллаж байна. Хөдөлгүүр асахгүй тул хүчлүүрийн ажиллагааг шалгах боломжгүй. Жолооны механизмын механик дамжуулга ажиллаж байх тул автомашины хөдөлгөөний явцад залж чиглүүлэх үүргээ гүйцэтгэж байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Шинжилгээнд ирүүлсэн Тоуоta prado-95 маркийн, РZJ95 - 0014687 тоот арлын дугаартай, 69-28 БНА улсын дугаартай автомашины тоормосны систем бүрэн бүтэн эсэх, ажиллагаатай эсэхийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг, ажиглалтын арга ашиглан шинжлэхэд:
Автомашины тоормос хөдөлгөөний хурдыг бууруулах, зогсоох, зогсоол дээр барьж байх үүрэгтэй.
Зүүн хойд дугуйн тоормосны зээрэнхий, хавчигч, накладка, шингэн дамжуулах гуурс, АВЗ системийн мэдрэгч, цахилгаан утас зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, битүүмжлэл алдаагүй /зураг №92/, задалж накладканы зузааныг хэмжихэд - 4мм; 5мм /зураг №93/ хэмжээтэй, ажиллагааг шалгах зорилгоор тоормосны дөрөөн дээр гишгэхэд хавчигчийн поршен 3,1 см-аас 2,9 см хүртэл шахаж ажиллаж /зураг №94,95/ байв.
Баруун хойд дугуйн тоормосны зээрэнхий, хавчигч, накладка, шингэн дамжуулах гуурс, АВ8 системийн мэдрэгч, цахилгаан утас зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, битүүмжлэл алдаагүй /зураг №96/, задалж накладканы зузааныг хэмжихэд - 4мм /зураг №97/ хэмжээтэй, ажиллагааг шалгах зорилгоор тоормосны дөрөөн дээр гишгэхэд хавчигчийн поршен 3,4 см-аас 2,9 см хүртэл шахаж ажиллаж /зураг №98,99/ байв.
Зүүн урд дугуйн тоормосны зээрэнхий, хавчигч, накладка, шингэн дамжуулах гуурс, АВ5 системийн мэдрэгч, цахилгаан утас зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, битүүмжлэл алдаагүй /зураг №100/, задалж накпадканы зузааныг хэмжихэд
5мм /зураг №101/ хэмжээтэй, ажиллагааг шалгах зорилгоор тоормосны дөрөөн дээр гишгэхэд хавчигчийн поршен 1,4 см-аас 1,1 см хүртэл шахаж ажиллаж/зураг №102,103/ байв.
Баруун урд дугуйн тоормосны зээрэнхий, хавчигч, накладка, шингэн дамжуулах гуурс, АВЗ системийн мэдрэгч, цахилгаан утас зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, битүүмжлэл алдаагүй /зураг №104/, задалж накпадканы зузааныг хэмжихэд 6мм; 5мм /зураг №105/ хэмжээтэй, ажиллагааг шалгах зорилгоор тоормосны дөрөөн дээр гишгэхэд хавчигчийн поршен 1,3 см-аас 1,1 см хүртэл шахаж ажиллаж /зураг №106,107/ байв.
Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхжилтийг шалгах боломжгүй.
Жич: үзлэг, шинжилгээний явцад тоормосны эд ангийг задалсан тул анхны
байдлаа хадгалахгүй.
Шинжилгээнд зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул гэрэлтүүлэх хэрэгслийн гэмтлүүд осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.
ДҮГНЭЛТ
1. 69-28 БНА улсын дугаартай, Тоуоta prado-95 маркийн тээврийн хэрэгслийн урд болон хойд гэрлүүд, урд, хойд, баруун зүүн талын далбаа, баруун талын урд, хойд хаалга, хоёр хаалганы бороо усны хуванцар хаалт, хоёр талын гадна толь, урд эвэр толь, салхины шил, хойд хоёр хажуу талын шил, дээвэр, капот, сэнсний ремень, хөргөлтийн радиатор зэрэг эв ангиуд эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүтэн бүтэн байдлыг хангахгүй.
2. 69-28 БНА улсын дугаартай, Тоуota land cruiser prado-95 маркийн тээврийн хэрэгслийн урд их гэрэл, урд хоёр дохионы гэрэл, хойд гэрлүүд эвдрэл гэмтэлтэй, зай хураагуур байхгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Жолооны механизмын эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, жолооны механизм ажиллана. Хөдөлгүүр асахгүй тул хүчлүүрийн ажиллагааг шалгах боломжгүй. Тоормосны эд анги бүрэн, 4 дугуйн тоормосны хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхжилтийг шалгах боломжгүй.
3. 69-28 БНА улсын дугаартай Тоуota land cruiser prado-95 маркийн тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. Зам тээврийн осол хэргийн материал ирүүлээгүй тул гэрэлтүүлэх хэрэгслийн эвдрэл гэмтэл осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Жолооны механизм, тоормосны систем ажиллана. Осол хэргийн материал ирүүлээгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 90-95/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 96-120/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-32/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-37/, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /38-40/, эрүүгийн хариуцлага хүлээсэн тэмдэглэл /хх-ийн 133/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Н ийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүзүүвч” гэх газар өөрийн эзэмшлийн 69-28 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж машинаа онхолдуулж машинд байсан зорчигч этгээд болох насанд хүрээгүй 03 настай Н.Д гийн амь насыг хохирсон үйл баримт болсон нь хохирогч Р.Хонгорзул, болон гэрч О.Дагвадорж, Б.Төгсбаяр, Б.Батсанаа, Л.Дуламдорж, Ж.Баярсайхан, нарын мэдүүлэг,Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 42 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3370 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Н ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч О.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч О.Н ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Н нь оршин суух газраа өөрчлөн нүүж суухдаа энэ талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээж уг үүрэгт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нарт даалгаж шийдвэрлэв.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч О.Н ийн тээврийн хэрэгсэл жолоодох 996721 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхээр Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Н нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт О.Н ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч овогт О.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Н ийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч О.Н нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Н ийн 996721 дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-т хүргүүлэхээр Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 -д зааснаар шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.