Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/293

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Т.Г ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн, Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт Х.Ц ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Т.Г ийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Т.Г ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Зураач овогт Хайнзангийн Цагааныг нэг / 01 / жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ял дээр хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман / 08 / цагийг нэг / 01 / хоногийн хорих ялаар сольж тооцон нэг / 01 / сарын хорих ялыг  нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг нэг / 01 / жил,  нэг / 01 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан нэг / 01 / жил,  нэг / 01 / сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Х.Ц д оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Н.Г ийн ерэн нэг / 91 /  хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Н.Г , Х.Ц  нар нь хэргийн учир хохирогч Ж.Б , Э.Б , Ц.О нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар СД нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг “СД нэг ширхэг”-ийг 20140000009 дугаартай хэрэг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Ц ы эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикл, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “мустанг” маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу шүүгдэгч Х.Ц , ******* нарт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д төмөр труба нэг ширхэг, өвсний сэрээ нэг ширхэг, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд нэг ширхэг, улаан өнгийн богино куртик, бор өнгийн гудас, саарал өнгийн ноосон майк, цагаан өнгийн хөнжил, хар өнгийн нимгэн өмд, хар өнгийн зузаан өмд, ар жанчивлан гэх хаягтай хуванцар шингэн зүйл, арвай гэх хоосон шил, хутга 2 ширхэг, бөөлжис мэт зүйл нэг ширхэг, ягаан өнгийн даавууны тасархай нэг ширхэг, цагаан өнгийн гялгар уут, цагаан өнгийн нүүр гарын алчуур, хар өнгийн ноосон малгай, бор алаг өнгийн нүүр гарын алчуур.ногоон өнгийн гэрийн хөшигний тасархай 2 ширхэг, саарал өнгийн нимгэн алчуур, дотоож 4-н ширхэг, түрийтэй гутал 1 хос, цагаан саарал өнгийн ноосон цамц, хөнжлийн углаа даавуу нэг ширхэг, саарал өнгийн ноосон цамц нэг ширхэг, бор өнгийн куртик нэг ширхэг, хар өнгийн богино куртик, улаан өнгийн орны бүтээлгэ, хогийн шүүр 1 ширхэг, дэвсгэр даавуу нэг ширхэг, саарал өнгийн ноосон цамц нэг ширхэг, улаан шар өнгийн орны бүтээлгэ 1 ширхэг, арчдас наалдац 4 ширхэг, цусны хатаасан дээжүүд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******, Х.Ц  нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2- д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Г, Х.Ц  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.