| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0274/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/276 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/276
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтhын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914007060295 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1993 оны 07 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1. ганцаараа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 4-11-63 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 145 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, овогт Б.Ж ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн гол дээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Ж г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Ж ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад манай дүү *******ыг утсаар хүрээд ир гэж байсан. Манай дүү гэрээс гараад цаг орчим болсон байх. Миний утас руу залгаж намайг гол дээр нэг залуу ирчхээд дүүтэйгээ нийлж өдөөд намайг мөргөж зодоод явуулахгүй байна гэхээр нь би шууд мотоциклтойгоо “Түйн” гол дээр очсон. Тэнд манай дүү ******* ганцаараа байсан, би юу болсон талаар асуухад гол дээр байсан мотоциклтой залууг заасан Энэ намайг зодож дарамталсан гэхээр нь би тэр залуу дээр очоод, чи яагаад миний дүүг дарамтлаад байгаа юм гэж хэлэхэд миний толгой руу цохисон. Тэр үед би уурлаж толгой руу нь хоёр удаа цохиход залуу газар унаад босож ирэх үед нь нэг удаа хөл орчимд өшиглөсөн. Тэгээд чи муу битгий дүүг минь дээрэлхээд байгаарай гэж хэлээд дүүгээ сундлаад явсан. Би тэр залууг танихгүй “Түйн” гол дээр л харсан мотоциклоор мөргөөгүй, тэр залуу мотоциклтой байсан. Би тулж очоод зогссон гараараа хоёр удаа цохисон, босоод ирэх үед нь нэг удаа өшиглөсөн өөр зүйл болоогүй. Манай дүү тухайн үед цэрэгт явах гэж байсан юм, одоо цэрэгт явсан аймгаас явахдаа “Овоот”-ын цэргийн анги явна гэж ачигдсан тэрнээс хойш холбоо бариагүй. Миний таних ганц хүн миний дүү ******* байсан. Гол дээрээс би дүүгээ аваад явсан. Хоёр цагийн дараа дүү бид хоёрыг цагдаа нар ирээд гэрээс авч явсан. Замын цагдаа дээр ирэхэд намайг согтуурал шалгах багаж үлээлгээд миний унаж явсан мотоциклийг журмын хашаанд хийсэн .... тухайн үед хэн нэгэн маргалдаж зодоон цохион хийсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Ж гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед намайг ******* гэдэг банди утсаар гараад ир би танай гадаа ирчихлээ гэж хэлээд дуудсан. Би гэрээс гарч тэр залуутай уулзахаар манай дүү Эрдэнэдорж, найз Отгонбаатар бид гурав гол дээр *******тай очиж уулзсан. ******* гэх залуу гол дээр найзуудтайгаа хамт байсан. Тэгтэл Жүүгий гэдэг банди нь зодолдоно гэж хэлсэн яасан бэ гэж надаас асуусан тэгтэл манай дүү Эрдэнэдоржтой маргалдаж ах нарыгаа дуудна гэж хэлсэн. Чи яасан овоо ах нартай юм гэж хэлээд би уурлаж хоёр удаа толгой руу нь мөргөсөн. Тэгсэн гурван залуу алхаж ирсэн нэг залуу нь гол тойрч мотоциклтой ирж намайг мөргөхөд би газар унасан. Тэр мотоциклтой залуу шууд бууж ирээд миний нүүрэнд гараар цохиж зодсон. Миний толгой баруун нүдэнд гараараа цохиод байсан мөн мотоциклоор дайрсан. Миний хөл өвдгөөр өвдөж байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 24-27 /
4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байхад ******* гэх банди намайг дуудсан. Тэгээд гарч ирэхэд хамт “Түйн” гол оръё гэж хэлээд “Түйн” голын зах дээр очиход ******* гэх банди байсан. ******* намайг зодох гэж ирсэн тэгээд би *******тай барилцаж аваад байж байхад манай ах Б.Ж намайг салгах гэж дундуур орсон. Энэ үед *******ын ах Б.Ж мотоциклтой ирээд манай ах Б.Ж г мотоциклоор мөргөж унгаагаад, ахыг гараа цохиж өшиглөж зодсон. Би ахыгаа салгах гэж орсон боловч ******* намайг зодох гэж дайраад би ахыг салгаж чадахгүй өөрийгөө дундаас нь авч гарсан. Дараа манай ах хөл нь бэртэж гэмтсэн. Би ах Б.Ж , мөн манай ахын найз гэх ахын хамт очсон. Манай найз хөдөөгөөс ирж би зааланд тоглох гэхэд надад өмсөх пүүз байхгүй болоод би ******* гэх залуугаас пүүз гуйж аваад өмсөлгүй өгсөн. Тэгтэл пүүзээ шивэр болголоо гэж хэлээд байхаар нь би юун сүртэй юм надаас гуйдаггүй байж гэж хэлээд маргалдсан байсан түүнээс болж намайг дуудаад би гол дээр очсон юм. Тэр үед *******, *******, *******гийн найз гэх залуу мөн манай ах Б.Ж ахын найз байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 30-33 /
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Түйн” гол дээр очиход зодоон болоод дууссан байсан. Зодоон хийсэн гэсэн хоёр залууг авч цагдаа дээр авчирсан санагдаж байна. Хэн ямар залуу байсан талаар сайн мэдэхгүй байна. Бид нарыг очиход эмэгтэй хүмүүс хэрүүл маргаан хийгээгүй нэг нөхөр зодуулсан мотоциклд мөргүүлсэн гэж хэлээд хэвтэж байсан өөр зүйл болоогүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 407 дугаартай шинжээчийн:
1.Б.Ж гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дух, зүүн шанааны зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй .... гэх дүгнэлт /хх-ийн 44/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 16/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ж нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн гол дээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Ж г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Ж , гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 407 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ж ы эзэмшлийн ЛЖ маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг ЛЖ маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Ж д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг
дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гянийнхэн овогт Б.Ж ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ж д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Ж ы эзэмшлийн ЛЖ маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг ЛЖ маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Нармандахад буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.