Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/275

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга:  Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Ү.Т  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000306 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1988 оны 11 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Ү.Т ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Т  нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг Бэлх гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А.Б тэй малын бэлчээрийн улмаас хэрүүл маргаан хийн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

1.Шүүгдэгч Ү.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2020 ний 07 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед би Баянхонгор аймгаас хөдөө гэртээ очоод малаа хураагаад явж байхад А.Б , Ц.Намхайнямбуу нар ирсэн байсан .... А.Б  чи яахаараа мал хөөдөг юм гэхээр нь би танай малыг хэзээ хөөсөн юм гэхэд, намайг ална пиздаа минь гээд дайрахаар нь барилцаж аваад бид хоёр бие биеэ цохиж авсан .... Би А.Б ийн нүүрний баруун талын нүд болон хөмсгийг нь цохиж хагалсан ... Би А.Б ийг цохиж зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Т  өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

  1. Хохирогч А.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 07 сарын 29-ний өдөр би айлд оччихоод гэртээ ирэхэд, мал харж байсан хүүхдүүд Ү.Т  манай малыг хөөсөн гэж хэлсэн. Би гэрт нь очоод яагаад мал хөөгөөд байгаа юм гэхэд, чиний малыг хөөхөөр яадаг юм гээд намайг барьж авсан. Миний хоолой руу 2 удаа цохиод мөн баруун талын хөмсөг рүү цохиод цус гарахад Ц.Намхайнямбуу ирж салгасан. Тэгээд би цагдаад гомдол гаргасан. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан харин Ү.Т  эрүүл байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /

 

  1. Гэрч Ц.Намхайнямбуугийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 07 дугаар сарын 29-ний орой А.Б ийн хамт Ү.Т ынд очиход, Ү.Т  байхгүй байхаар нь гэрийн гадаа зогсож байсан. Ү.Т  ирээд А.Б  нь чи яагаад мал хөөгөөд байгаа юм гэж хэлэхэд, танай малыг хөөгөөгүй гээд тэр 2 хэрүүл хийж, хоорондоо барилцаж аваад нэг нэгнийгээ цохиж авсан. Ү.Т  нь А.Б ийг унагаагаад дээрээс нь суухаар нь би очоод одоо боль гээд салгасан... гэх мэдүүлэг / хх-ийн 22- 24 /

 

  1. Гэрч Ү.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 07 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад Ү.Т  бид хоёр хонио хураагаад гэрт ирэхэд А.Б  ирээд чи яахаар мал хөөдөг юм гээд Ү.Т тай хэрүүл хийж, ална хядна гээд барилцаж аваад биеэ цохиж байгаад Ц.Намхайнямбуу ирж салгаад А.Б  гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 /

 

  1. Гэрч О.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

               ... 2020 оны 07 сарын 29-ний орой би гэрийнхээ доод талаас хонио туугаад ирж байхад манай нөхөр А.Б  цустайгаа холилдсон юм ирсэн. Би юу болов гэж асуухад Ү.Т тай зодолдоод гэхээр нь юунаас болсон юм бэ гэхэд, мал битгий хөө гэж хэлтэл урдаас хэрэлдээд барилцаж аваад зодолдож байгаад ирлээ гэж хэлсэн. Ү.Т  мал хөөснийг мэдэхгүй түүний ах Болд нь манай малыг 2-3 удаа хөөж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /, эвлэрлийн  гэрээ /хх-ийн 98-99/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 402 дугаартай шинжээчийн:

            1. А.Б ийн биед баруун хөсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт, зовхи, хамрын угалзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй .... гэх дүгнэлт /хх-ийн 33-34/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 5/, эд хөрөн битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 179 дугаар тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ү.Т  нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Буйлсан 3 дугаар багийн нутаг Бэлх гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А.Б тэй малын бэлчээрийн улмаас хэрүүл маргаан хийн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч А.Б , гэрч Ц.Намхайнямбуу, Ү.Болдбаатар, О.Оюунгэрэл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 402 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ү.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ү.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ү.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ү.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ү.Т  нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ү.Т ын эзэмшлийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 179 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг нокиа маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ү.Т д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг

дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ү.Т  нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Ү.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Жамба овогт Ү.Т ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ү.Т д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Ү.Т  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ү.Т ын эзэмшлийн нокиа маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг нокиа маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ү.Т д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ү.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ү.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.