Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00277

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/00277

******* аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: оршин суух, 1-р сургуулийн дунд сургуулийн нягтлан бодогч ажилтай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах, хамт амьдрах хугацаандаа авсан цалингийн зээлээс 5.000.000 төгрөг гаргуулах, миний амьдралд хөндлөнгөөс оролцож хэл амаар доромжлохгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд танилцан 2009 онд гэр бүл болж хамтран амьдарсан хэдий ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. 2010 оны 03 сарын 09-нд хүү төрүүлсэн. Би өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид хамтдаа 5 жил амьдарсан ч таарч тохирохгүйн улмаас харилцан ярилцаад 2014 оны 02 сард салсан. Хүүгээ өөрийн асрамжинд авсан бөгөөд тусдаа амьдраад 3 жил болж байна. Энэ хугацаанд хүүгийнхээ сургалтын төлбөрт 140000 төгрөг төлж байсан. Бид хамт амьдрах хугацаанд би сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж өөрийн гэсэн орлоготой байсан учир хүнээс дутахааргүйгээр гэр орноо тохижуулж байсан. Анх 2012 оны 01 сард 4100000 төгрөгийн цалингийн зээл авч бид хоёр манай аавын Вонго маркийн авто машиныг худалдан авч төлбөрт нь авсан зээлээсээ 2100000 төгрөгийг өгч үлдэгдлээр нь бид гурав хамт Улаанбаатар хот руу явж хэрэглэсэн. Энэ талаар өөрөө сайн мэдэж байгаа. Энэ хугацаанд цалингийн зээл таван удаа авснаас хоёр удаа машин авахад зарцуулсан. Дараа нь 2014 оны 01 сард дахин нэмж цалингийн зээл авч ******* Пургон машин авсан. Энэ машины төлбөрт эгч 2500000 төгрөг өгсөн. Ингээд цалингийн зээл маань нэмсээр байгаад 9999000 төгрөг болсон байсныг 2014 оны 10 сард бүрэн төлж барагдуулсан. Иймээс Мөнхцолмонгоос хамтран амьдрах хугацаандаа машин авах болон бусад ахуйн хэрэглээндээ зарцуулсан учир зээлийн тал болох 5000000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Тухайн үед тусдаа амьдрахаар болохдоо гэрээсээ өмссөн хувцастайгаа хүүгээ аваад гарч байсан. Мөнхцолмон нь өр зээлээс төлнө, өөрт ноогдох эд хөрөнгийг өгнө гэж байсан боловч өдий хүртэл юу ч өгөөгүй. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа авсан гэрийн доторхи тавилгыг зарсан байсан үүнийг нэхээгүй. Зөвхөн хамт амьдрахдаа хэрэглэж авсан цалингийн зээлийн талыг гаргуулах, Мөнхцолмон нь зээл авахад хамтран зээлдэгчээр орж байсан болно. Сүүлийн үед намайг утсаар хэл амаар доромжилж элдэв янзаар хэлдэг болсон. Хамгийн сүүлд 12 сарын 28, 29-нд утсаар согтуу ярьж амьдарч байгаа гэрийг чинь шатаана, буудна гэх зэргээр айлган хэл амаар доромжилсон. Иймээс намайг хэл амаар доромжлоод байдаг учир дахин ийм байдал гаргуулахгүй байлгахыг даалгах хүсэлтэй байна. Мөнхцолмон нь миний хүүгийн төрсөн эцэг нь учир эцгээр тогтоолгож, тэтгэлэг гаргуулж эцэг байх үүргээ биелүүлж хүүхдээ анхаарах ёстой гэж бодож байна. Хүүтэй утсаар яриад очиж авна гээд ирэхгүй хүү нь хэдэн цагаар хүртэл хүлээдэг байсан. Би хүүгээ дахин ийм байдалд оруулахгүй тул уулзуулах сонирхолгүй болсон хүүдээ дандаа худлаа ярьдаг гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Алтанцэцэг бид хоёр 2008 онд танилцаж 2009 оноос гэр бүл болж хамт амьдарсан. Гэрлэлтээ батлуулаагүй нь үнэн. 2010 оны 03 сарын 09-ний өдөр хүү маань мэндэлсэн. Миний хүү мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эхийнх нь асрамжинд байхад татгалзахгүй. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа хэн аль нь амьдралаа гэж явсан. Амьдрах хугацаанд Алтанцэцэг нь гэр бүлийн талаар тогтворгүй байдал гаргасны улмаас салсан. Энэ хугацаанд би малчны зээл авч машин тэрэг авч байсан. Эхлээд ******* ааваас Вонго маркийн машин авч дараа нь манай эгч Пургон машин авч байсан. Энэ машины төлбөрийг би өөрөө төлсөн. Алтанцэцэг цалингийн зээл аваад өөрөө зарцуулдаг байсан. Би сайн мэдэхгүй. Би Улаанбаатар хотод байж байхдаа төлбөрөөс нь төлсөн. ******* нэхэмжилж байгаа зээлийн төлбөрөөс 5 сая төгрөг нэхэмжилж байгааг төлж чадахгүй, төлөх чадваргүй. Цалингийн зээл авахдаа надаар гарын үсэг зуруулж байсан. Заримыг нь би мэдэхгүй, миний гарын үсэг биш. Алтанцэцэгтэй хаяа утсаар ярьдаг байсан. Би түүнийг элдвээр доромжилсон асуудал байхгүй. Цаашид бид хоёр яриад байх зүйл байхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.******* холбогдуулан Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах, хамт амьдрах хугацаандаа авсан цалингийн зээсээс 5.000.000 төгрөг гаргуулах, миний амьдралд хөндлөнгөөс оролцож хэл амаар доромжлохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргажээ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2008 онд танилцан дотно харьцаа тогтоож 2009 оноос хамтран амьдарч 2010 оны 03 сарын 09-ний өдөр хүү ийг төрүүлж хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч г хүү М.ийн төрсөн эцгээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарчөргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтооно гэсний дагуу захиргааны журмаар эцэг тогтоолт хийлгэн хүү ийг эцэг гоор овоглосон байх бөгөөд хариуцагч нь хүү ийг өөрийн хүү гэж хүлээн зөвшөөрч маргаан үүсгээгүй байх тул шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болоогүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсний дагуу 2010 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн хүү төрсөн эцэг нь хуульд заасны дагуу сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас хамт амьдрах хугацаандаа машин авахад зарцуулсан цалингийн зээлийн 50 хувь болох 5.000.000 төгрөг гаргуулах, миний амьдралд хөндлөнгөөс оролцож хэл амаар доромжлохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргалдаж байна.

Зохигчид нь 2009 оноос 2014 оны 01 сар хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд хамт амьдрах хугацаандаа нэхэмжлэгч нь удаа дараа цалингийн зээл авч гэр бүлийн хэрэгцээнд машин болон эд зүйл авч зарцуулсан байна.

Хэдийгээр хариуцагч нь хамт амьдрах хугацаандаа машин авсны төлбөрөө өөрөө төлсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч нь хамт амьдрах хугацаандаа хоёр удаа машин авахад цалингийн зээл авч нийт 9999000 төгрөг болсон. Үүний 50 хувь болох 5.000.000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байгаа талаар дараах нотлох баримтаар нотолж байна гэж үзлээ. Үүнд 2012 оны 10 сар, 12 сар, 2013 оны 02, 05 сар, 2014 оны 01 сар тус тус барьцаат зээлийн гэрээний дагуу зээл авч байсан талаарх зээлийн гэрээнүүд, гэрч нь тухайн үед Алтанцэцэг нь 2500000 төгрөг банкин дээр бэлэн өгсөн гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээрх байдлаас үзвэл хариуцагч , нэхэмжлэгч нар нь хамт амьдрах хугацаандаа дундын хөрөнгө бий болгож улмаар өөрсдийн хэрэгцээндээ хэрэглэж зарцуулж байсан байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч той хамт амьдрах хугацааны дундын хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ шаардаж байгаа нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэсний дагуу зохигчид нь хамт амьдрах хугацаандаа хэн аль нь хөрөнгөө нийлүүлэн гэр бүл болон амьдарч байжээ. Иймээс хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ноогдох хэсэг буюу машин худалдан авахад оруулсан 5.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нь миний амьдралд хөндлөнгөөс оролцож хэл амаар доромжлохгүй байхыг даалгах гэсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсний дагуу тодорхой нотлох баримтаар нотолж чадаагүй, хариуцагчийн тайлбарыг няцааж чадаагүй байх тул хангах үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэлэг, хамт амьдрах хугацаандаа авсан цалингийн зээлээс 5.000.000 төгөрөг гаргуулах шаардлагыг хангаж, эцэг тогтоох, миний амьдралд хөндлөнгөөс оролцож хэл амаар доромжлохгүй байхыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч чөлөөлөгдсөн бөгөөд гэрлэлт цуцлах, хамт амьдрах хугацаандаа авсан цалингийн зээлээс 5.000.000 төгрөгийн шаардлагад нэхэмжлэгч 165150 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 165150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 28411 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч гоос 94950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч ******* Мөнхцолмонгоос 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Алтанцэцэгт олгож, эцэг тогтоох, миний амьдралд хөндлөнгөөс оролцож хэл амаар доромжлохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2010 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг гоос тэжээн тэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол тэтгэлгийн хэмжээг түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлэхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гоос 94950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож, хариуцагч хүүхдийн тэтгэлгийн нэг жилд ногдох хэмжээгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 28411 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА