Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 277

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч Г.М-с 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, эцэг тогтоох, миний амьдралд хөндлөнгөөс оролцож хэл амаар доромжлохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

             2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2010 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн хүү М.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Г.М-оос тэжээн тэтгүүлсүгэй.

           3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол тэтгэлгийн хэмжээг түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлэхгүй болохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-с 94950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, хариуцагч хүүхдийн тэтгэлгийн нэг жилд ногдох хэмжээгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 28411 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

       6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                       

         8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.                        

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЙГАЛМАА