Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00284

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн гэх газарт оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, Боржигин овогт ******* ******* холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******ай адуу малын наймаа хийгээд одоог хүртэл мөнгөө бүрэн авч чадаагүй хохирч байна. нь надаас 2015 оны хавар буюу 05 сард хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолон морьдыг 4000000 төгрөг, нэг хониор худалдаж аваад тухайн үед 1000000 төгрөгийг бэлэн өгч дараа нь 2000000 төгрөг шилжүүлж нийт 3000000 төгрөг өгсөн. Одоо 1000000 төгрөг, нас гүйцсэн хонь дутуу байгаа. Дараа нь 06 сард хээр халзан, хээр зүсмийн соёолон морьдыг харилцан ярилцаад 5000000 төгрөг, нэг идэшний шүдлэн үхэр өгөхөөр тохиролцон худалдаж авсан. Энэ наймаанаас 2015 оны 07 сард 4000000 төгрөг банкаар шилжүүлсэн. 10 сард хүү маань явж нэг үхэрээ авчирсан. Одоо дутуу байгаа 2000000 төгрөг, нас гүйцсэн бүдүүн хонь нэгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь *******ай хоёр удаа морины наймаа хийсэн байдаг. Эхлээд 2015 оны 05 сард хусран даагтай хүрэн гүү, хүрэн соёолонг 4000000 төгрөг, нэг хониор худалдсан байдаг. Энэ наймаанаас эхлээд 1000000 төгрөг, дараа нь 2000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнээс 1000000 төгрөг, нэг хонь дутуу байгаа. Дараа нь 06 сард хээр халзан соёолон, хээр зүсмийн соёолон морьдыг 5000000 төгрөг, идэшний шүдлэн үхэр өгөхөөр тохиролцсноос 4000000 сая төгрөг, нэг үхрээ авсан. Одоо 1000000 төгрөг үлдээд байгаа гэдэг. Иймээс 2000000 төгрөг, нас гүйцсэн хонины хамт гаргуулж өгнө үү. нь өндөр настай, тухайн үеийн наймаа хийх асуудлыг нь удаа дараа гуйж байж хийсэн гэдэг. Тэр хүн худлаа хэлэхгүй. Эхний наймаанд 2000000 төгрөг өгөөгүй 1000000 төгрөг өгснийг эхнэртээ оруулж өгсөн гэдэг. нь 2016 оны 07 сард 7000000 төгрөгийн үнэтэй хөөргөө барьцаанд өгсөн байдаг. Үүнээс үзвэл наймааны мөнгө дутуу гэдэг нь тодорхой болж байгаа. гуай хөөргийг нь буцааж өгнө гэдэг. нь мөнгө дутуу байгаа учир л өндөр үнэтэй хөөргөө барьцаалсан байгаа юм. Иймээс нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хангаж, 2000000 төгрөг, нас гүйцсэн нэг хонины хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гуайтай морины наймаа хийсэн үнэн. Би гуайгаас гуйгаагүй, өөрөө л бие муу, мөнгөний хэрэг байна, адуу аваач гэхээр нь анх удаа наймаа хийсэн. гуай эхний наймаа хийсэн үнээ буруу яриад байна. Бид хоёр 2015 оны 05 сард хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолон морьдыг 5000000 төгрөгөөр тохиролцож би эхлээд 2000000 төгрөгийг бэлэн өгч, мөнгө өгөх үедээ Энхбаттай хамт очиж миний машин дотор гуайд тоолж өгсөн. Дараа нь 2000000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдсэн сая төгрөгөнд нь идэшний шүдлэн үхэр өгсөн. Энэ наймаа хийх үед гуай шөлний хонь өгөөрөй гэж байсан болохоос бид наймаандаа оруулаагүй. Би ч хонь өгнө гэж зөвшөөрөөгүй юм. Дараа нь 06 сард хоёр соёолон морьдыг хоёр, хоёр сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ морьдын хүрэн соёолон нь хойшоо доголдог гэмтэй байсан. Би морио буцааж ав гэхэд авахгүй байсан. Энэ байдлаас болж мөнгийг нь удааж байгаад 4000000 төгрөг шилжүүлсэн. Бидний хооронд наймаа бүрэн хийгдэж дууссан. Намайг Улаанбаатар хотод явж байхад гуай мөнгө төгрөггүй гэхэд нь би өөрийн хөөргөө барьцааанд тавиад мөнгөтэй болж бай, цагаан сараар авъя гэж хэлээд өгсөн. Түүнээс барьцаалсан асуудал байхгүй. гуай наймаа хийхдээ өөрөө л намайг морь аваач гэж байсан. Иймээс нэхэмжилж байгаа 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гэснийг төлөхөөс татгалзаж байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байсан гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.******* холбогдуулан 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******ай харилцан тохиролцон 2015 оны 05-р сард хусран даагтай хүрэн гүү, хүрэн соёолон морь, мөн 06-р сард хээр халзан соёолон, хээр зүсмийн соёолон морьдыг худалдсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх наймаа хийхдээ 2015 оны 05-р сард худалдсан морьдыг 4000000 сая төгрөг, нас гүйцсэн нэг хонь, 06-р сард худалдсан хоёр соёолон морьдыг 5000000 төгрөг, идэшний шүдлэн үхрээр тус тус худалдсан. Энэ хоёр наймаанаас нэг, 1000000 төгрөг, мөн нэг хонь өгөх дутуу гэж, хариуцагч нь: Эхний наймааг бид хоёр 5000000 төгрөг, идэшний үхрээр, дараагийн хоёр соёолон морьдыг тус бүрийн 2000000 төгрөгөөр нийт 4000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Эхний наймаанд эхлээд 2000000 төгрөг бэлэн, дараа нь 2000000 төгрөгийг шилжүүлэн өгч, нэг шүдлэн үхэр өгсөн. гуай өөрөө хонь өгөөрэй гэж байсан. Төлбөрөө бүрэн өгсөн гэж тус тус тайлбарлан маргалдаж байна.

Хариуцагч ын д бэлэн 2000000 төгрөг өгсөн болохыг гэрч *******ай хамт гуайгаас адуу худалдаж авахаар очсон. Эхний наймаа хийхдээ түүнд машин дотор боодол 20-тын дэвсгэрт өгсөн. гуай тоолж авсан. нь 2000000 төгрөг өгсөн. Би түүнд хоёр соёолон морийг 2000000 төгрөгөөр авч байгаа нь арай үнэтэй юм биш үү гэж хэлж байсан гэж мэдүүлснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь дүгнэсэн болно.

Харин зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар нотлох баримтаар нотлож чадаагүйгүйгээс гадна хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг няцааж чадахгүй байх тул нэхэмжлэгч И.******* 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гаргуулах тухай нэхэмжлэгч И.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Т.БАЙГАЛМАА