Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00291

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00291

******* аймаг

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* аймгийн Засаг даргын дэргэдэх ******* регистрийн дугаартай, ******* аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

Баривчлах байрны төлбөр 52950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

******* аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 01 сарын 09-ний өдөр ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 08 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 48800 төгрөг, 2017 оны 01 сарын 08-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 01 сарын 09-ний өдөр шүүхээс 08 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 52950 төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэл 08 хоногийн хугацаагаар баривчлагдан Цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 дугаар шийтгэвэр, 20 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ******* нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2017 оны 01 сарын 08-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч ******* нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2017 оны 01 сарын 08-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 52950 төгрөгийг хариуцагч ******* овогт ******* Батсүх бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

        ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА