| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 168/2020/0677/Э |
| Дугаар | 704 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 704
2020 08 26 2020/ШЦТ/704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Б.Э холбогдох эрүүгийн 2011 00000 0814 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм 10а дугаар байрны 24 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайж овогтой Б.Э /РД:ЦА 78042875/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайтын богино” зуслангийн задгай тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр болох хохирогч Б.Энхзулыг “Миний өвчтэй ээжийг эргэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар баруун шанаа, толгой, нүүр рүү нь гараар цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, баруун хацар, шанаа, эрүү, доод уруул, цээж, баруун, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр найз Батсайхан над руу залгаад уулзъя лагерь дээр хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би эхнэрийнхээ хамтаар очсон. Манай найз бас эхнэрийнхээ хамтаар байж байсан. Бид нар хоол хийж идээд 1 шил архи, хэд хэдэн пиво хувааж ууцгаасан. Архийг нь найз бид хоёр хувааж уусан. Орой болоод амарцгаах гээд машиндаа ор зассан байсан бөгөөд орондоо ороод хэвтэж байтал манай эхнэр намайг цохиж сэрээгээд манай эхнэр харина машинд яаж ингэж унтдаг юм гээд уурлаад бид хоёр маргалдаад хацар руу нь 2 алгадаад машины урд байсан скоч аваад толгой руу нь 2, 3 удаа цохисон...” гэх /хх-ийн 22х/,
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э бид хоёр Батсайханы зуслангийн гадаа машиндаа ороод байж байгаад хоорондоо үл ойлголцоод маргалдаж байгаад Энхболд гараараа миний нүүр, толгой орчим олон удаа цохихоор нь би биеэ хамгаалах гэж түүний гарыг хазсан чинь зөрүүлэн намайг хазаж, зодоод байсан...” гэх /хх-ийн 9-10х/;
Гэрч Б.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шөнө 05 цагийн үед унтаж байхад гэнэт хаалга хүчтэй онгойлгоод Э уйлаад ороод ирэх шиг болохоор нь хүүхдүүд унтаж байсан болохоор сэрээхгүй гээд гэрлээ асаахгүйгээр яасан талаар асуухад Э намайг зодчихлоо гэж Энхзул хэлж байсан. Араас нь Э орж ирээд тэр хоёр хэрэлдэж байтал Энхзул цагдаад утсаар дуудлага өгтөл Э гараад явсан. Энэ үед Энхзулын нүүр нүд орчим нь хавдаж, улайсан харагдаж байсан...” гэх /хх-ийн 12-13х/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8581 дугаартай дүгнэлтэд:
Б.Энхзулын биед тархи доргилт, дух, баруун хацар, шанаа, эрүү, доод уруул, цээж, баруун, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 15-16х/
Шүүгдэгч Б.Э “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 49х/,
Хохирогч Б.Энхзулын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 48х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
Иймд шүүгдэгч Б.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогтой Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, буюу хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа
гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД