Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 89

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6 дугаар гудамж 22 тоотод оршин суух, Боржигон Шарав, Тонгошийн Цэвэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Цэвэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Боржигон Шарав овогтой Тонгошийн Цэвэл нь 1962 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн. 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл уг газар ажиллаж байсан материал олдохгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Т.Цэвэл шүүхэд гаргасан хүсэлтээ нэмэгдүүлэхдээ: Т.Цэвэл миний бие нь ажилласан жилээ тогтоолгох гэж шүүхэд хүсэлт гаргасан. Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт машинистаар, 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Тоосгоны заводод ноормчиноор, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд гуанзны үйлчлэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд туслах барилгачнаар, 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гуанзны угаагчаар ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт машинистаар, 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Тоосгоны заводод ноормчиноор, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд гуанзны үйлчлэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд туслах барилгачнаар, 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтай хотын худалдаа бэлтгэлийн трестэд гуанзны угаагчаар ажиллаж байсан болох нь БНМАУ-ын ОМАҮ Яамны харьяа Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын Говь-Алтай дахь Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1983 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай “орон тооны илүүдлээр хөдөлмөрийн хуулийн 33-ийн А заалтыг үндэслэн зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...орон тооны илүүдэлтэй байгаа 1 дүгээр цехийн машинист Т.Цэвэлмаа ...нарыг 05 дугаар сарын 09-ний өдрөөс тус тус чөлөөлж хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэсэн, Говь-Алтай аймгийн Алтай сумын “Хөгжил” нэгдлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай “ажилд томилох тухай” тушаалд “...Хөгжил нэгдлийн барилгын бригадын туслах ажилчнаар Т.Цэвэлмааг 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түр авч ажиллуулсугай...” гэсэн, Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 132 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Тонгош овогтой Цэвэлмааг хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн нэг дэх заалтын дагуу угаагчийн ажлаас 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй...” гэсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн хотын худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан Тонгош овогтой Цэвэлмаа нь 1984  оны 12 дугаар сард 333 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн байна.

Мөн Тонгошийн Цэвэлмаад ХАА-н ТМС-ийн захирлаас 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 6-17 дугаар хуудсанд 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх дээрх шүүхээр тогтоолгож байгаа хугацаанд холбогдох бүх бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт Тонгошийн Цэвэлийг Тонгошийн Цэвэлмаа гэсэн байх боловч Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийдвэрээр уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Т.Цэвэлийг тогтоосон байна.

Иймд Боржигон Шарав Тонгошийн Цэвэлийг 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт машинистаар, 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Тоосгоны заводод ноормчиноор, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд гуанзны үйлчлэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд туслах барилгачнаар, 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтай хотын Худалдаа бэлтгэлийн трестэд гуанзны угаагчаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон Шарав Тонгошийн Цэвэлийг 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт машинистаар, 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Тоосгоны заводод ноормчиноор, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа, бэлтгэлийн трестэд гуанзны үйлчлэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд туслах барилгачнаар, 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Алтай хотын Худалдаа бэлтгэлийн трестэд гуанзны угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН