| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2016/01589/И |
| Дугаар | 485 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 485
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар З.Ичинхорлоо З.Бямбасамба, З.Ичинноров, З.Азжаргал нарын нэхэмжлэлтэй А.Гантуяа, Т.Гантулга нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр олгосон 362.2 метр квадрат талбайтай газар, 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000095396 дугаар гэрчилгээтэй амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх, бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Т.Гантулгын З.Ичинхорлоо З.Бямбасамба, З.Ичинноров, З.Азжаргал нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 60 метр квадрат талбай бүхий хашаа байшингаас З.Ичинхорлоо, З.Бямбасайхан нарыг албадан гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар З.Ичинхорлоо нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.950 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, З.Ичинхорлоо З.Бямбасамба, З.Ичинноров, З.Азжаргал нарт олгож, Т.Гантулгаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, З.Ичинхорлоо З.Бямбасамба, З.Ичинноров, З.Азжаргал нараас 70.200 төгрөг гаргуулж, Т.Гантулгад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.